Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлээс мэдээлэл хийж ерөнхий боловсролын сургууль /ЕБС/, сургуулийн өмнөх боловсрол /СӨБ/-ын багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаялтыг өнөөдрөөс /2025.10.16/ зохион байгуулж байгаа. Тиймээс сурагчдын дунд хичээлийн хоцрогдол үүсгэхгүй байх зорилгоор Монголын телевизүүдийн холбооноос нийгмийн хариуцлагын хүрээнд теле хичээлийг улс, орон даяар шууд дамжуулан хүргэж байна. Тодруулбал, 2025 оны аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 9.00-17.00 цагийн хооронд найман сувгаар теле хичээлийг хүлээн авч үзэх боломжийг гаргажээ. Үүнд,
- 1-2 дугаар анги – NTB суваг
- 3-4 дүгээр анги – TM суваг
- 5-6 дугаар анги -ETV
- 7-8 дугаар анги – EduTV суваг
- 9 дүгээр анги – TV5 суваг
- 10 дугаар анги – Tenger TV суваг
- 11 дүгээр анги – Star TV суваг
- 12 дугаар анги – 25TV суваг

Иймд эцэг эх, асран хамгаалагчид аравдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хүүхдүүдээ хичээл үзэх боломжийг бүрдүүлэн идэвхтэй хамруулахыг холбогдох албанаас уриалж байна. Мөн энэ сарын 20-ноос буюу ирэх Даваа гаригаас эхлэн ЕБС-ийн сурагчид тав хоног танхимаар хичээллэхгүй бөгөөд боловсролын хөтөлбөрт бие даалтын долоо хоногтой байх зохицуулалт оруулсан. Тиймээс энэ оны бие даалтын долоо хоног энэ сарын 20-нд эхэлж, аравдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хичээлийн тав хоног үргэлжлэх аж.
2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийг Боловсролын яамнаас танилцуулсан. Тодруулбал, энэ хичээлийн жил гурван улирлын бүтэцтэй явагдана. Ид хүйтний үед сурагчдыг урт амраахаар болсныг Боловсролын ерөнхий газраас мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, өвлийн амралтыг нэг долоо хоног сунгасан ажээ. Ингэснээр бага ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амраад, 2026 оны нэгдүгээр сарын 26-ны Даваа гаригт хичээл эхэлнэ. Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амарч, нэгдүгээр сарын 26-нд хичээлдээ орно. Харин ахлах ангийнхан арванхоёрдугаар сарын 22-ноос амрах төлөв батлагдсан. Гэхдээ амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэнэ.
3,593.62






















































Зочтн 2025-10-17 43.242.243.144
хүүхэд л хохирч бнадаа.Ажил хаясан юм чинь цалин олгохгүй биздээ.Багш эмч нар цалин болон төсвийн хэмнэж байгаа юм бна.Хүүхдийн үдийн цай.НдШ гэх мэт төсвөө хэмнэх нээ
Нэргүй 2025-10-17 66.181.178.221
БАГШ ЭМЧ МЭРЭГЖИЛ БОЛОВСРОЛО ДЭШЛҮЛ АДАГЛАД АНГЛИ хэл сурчих
Нэргүй 2025-10-17 202.126.89.17
үмхий хулгайч х***а манж гичиүүд нойтн мод хулгайлж огтлж зарж гол ус ширгээгээд тэгсн малчид хашаага барих бургсч хийж чадахгүй сиймхийл гарвал х***а манжууд ашиглаад хулгайлчихн.энэ улсыг яааж манж хужаагаас чөлөөлий дөө. ёстой бузрын юмаа.мод хийхчж болхгүй хийхгүй ч баыж болхгүй хийн гэсн юм бвал шууд манж хужаагууд ашиглаад хулгайлаад шаачн. газзр газр аймг сум гэсн манж х***а толгойд толгойлоо шаачн.