Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн Лондон хотноо хүч үзнэ

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн Лондон хотноо хүч үзнэ

Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн Лондон хотноо хүч үзнэ

Европ болон бусад барууны орны сүмо бөхийн фенүүд Лондон хотноо ховорхон тохиох тэмцээнийг үзэхээр цугларч байна. Тодруулбал, "Royal Albert Hall"-д сүмо бөхчүүд буюу рикиши нар Японоос өөр улсад 20 жилийн хугацаанд анх удаа тэмцээнд оролцож байна. Харин Лондон хотноо сүүлийн 34 жилийн хугацаанд анх удаа сүмогийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Таван өдөр үргэлжлэх Башё Лхагва гаригт (2025.10.15) эхэлсэн байна. Тэмцээн эхлэхийн өмнө Японы Сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Хаккакү, дээд зэрэглэлийн рикиши болон сүмотой холбоотой хүмүүсийг оролцуулсан 80 орчим хүн тэмцээн болох газрын гадна зураг даруулжээ. Мөн фенүүдтэйгээ  уулзаж, гарын үсэг зурж, зураг хамтдаа татуулсан байна.

Дараа нь ёслол болж, тэмцээний аюулгүй байдал, амжилтын төлөө залбирчээ. Тэмцээний шүүгчид буюу гёожи нар ёслол үйлдэн, сүмогийн дохёог сакэ архиар ариусгасан байна.

Их аварга Ёкозүна Хошорюү NHK-д өгсөн ярилцлагадаа "Royal Albert Hall" доторх дэвжээг хараад гайхсан тухайгаа онцолжээ. Тэрбээр Башёд түрүүлэх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Зохион байгуулагчдын мэдээлснээр, ойролцоогоор 27 мянган тасалбар худалдаанд гарсан бөгөөд бүгд зарагджээ. Сүүлийн жилүүдэд Японы уламжлалт спорт болох сүмо дэлхий дахины анхаарлыг татах болжээ. Ирэх зургаадугаар сард л гэхэд Парис хотод сүмогийн үзүүлэх тоглолт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгаа юм.

Тэмцээнийг үзэх гэж Унгараас ирсэн эмэгтэй Хошорюүгийн шүтэн бишрэгч гэдгээ илэрхийлсэн юм. Тэрбээр мөн сүмогийн барилдааныг түүхэн газар биечлэн үзэх болсондоо маш их баяртай байгаа бөгөөд "Олон тэмцээн үзэх тусам улам олон рикишид дуртай болдог" гэжээ. Лондонд амьдардаг өөр нэг эмэгтэй Хакүохотой уулзсан тухайгаа хуваалцжээ. Тэрбээр “Тэр үнэхээр сайхан хүн байсан. Тиймээс өнөөдөр хамгийн их түүнийг дэмжиж байна” гэжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2025-10-16 66.181.177.210

Ацаараа хүч үзэх вэ дээ, зүгээр л нэг соёлын арга хэмжээний хүрээн дэх шоу ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж