"Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор Ерөнхий сайдыг огцруулбал төрийн эрхийг хууль бусаар авсан асуудал болж хувирна"

"Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор Ерөнхий сайдыг огцруулбал төрийн эрхийг хууль бусаар авсан асуудал болж хувирна"

"Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор Ерөнхий сайдыг огцруулбал төрийн эрхийг хууль бусаар авсан асуудал болж хувирна"

Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар өнөөдөр өрнөж буй асуудлын талаар Академич С. Нарангэрэлээс тодруулга авав.


-​Удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэх гэж байна. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг огцруулахад ямар шинэтгэл хийгдсэн юм бол? ​

-2019 оноос өмнө Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж зааж байсан. Тэгвэл 2019 онд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцно” гэж заасан. Эдгээрээс үзвэл 2019 оноос өмнө Засгийн газрыг огцруулах тухай албан ёсны саналыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэдэг байсан буюу холбогдох байнгын хорооны саналыг үндэслэн санал хурааж болдог байсан. Гэтэл 2019 он орсон нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд огцруулах саналыг л УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. Ерөнхий сайдыг огцруулбал тухайн Засгийн газрын хувь заяа эцэслэн шийдвэрлэгдэх болно. Тиймээс УИХ-ын нэгдсэн чуулганаар “Ерөнхий сайдыг огцруулна гэсэн” гишүүдийн саналыг л хэлэлцэн шийдвэрлэж санал хураах шинэ Үндсэн хуулийн орчин үйлчилж байна. Тэгж байж сая 2019 онд Үндсэн хуулийн 43 дугаар зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн утга агуулгатай нийцнэ гэж үзэж байна. ​

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны томьёоллоор санал хураалт явагдах ёстой юм биш үү? ​

-Тус байнгын хорооны санал хураалтын дүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй нь 86 хувьтай болсон гэсэн мэдээлэл авсан. ​Хэрэв УИХ Төрийн байгуулалтын байнгын хорооны томьёоллоор санал хураалт хийлгэвэл маш ойлгомжгүй, эргэлзээтэй байдал үүсэж болзошгүй. Өөрөөр хэлбэл байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье гэсэн маягийн нэн ойлгомжгүй Үндсэн хуулийн зөрчилдөөнтэй томьёоллоор санал хураалт хийгдэх болно шүү дээ. УИХ-ын гишүүд маш нухацтай хандахгүй бол энэ нь төрийн эргэлт болчихож магадгүй шүү. ​

-Та яагаад “төрийн эргэлт” гэж хэлэв? Огтхон ч ойлгосонгүй. ​

-Манай улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” гэж заасан. Төрийн эрх мэдэл бол УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх шүү дээ. Улсын Их Хурал Үндсэн хууль зөрчсөн томьёоллоор санал хураалт явуулсны үндсэн дээр Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилоход хүрвэл нэг ёсондоо төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан асуудал болж хувирна шүү дээ. ​

-Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхий сайдыг огцруулах тухай албан ёсны саналыг 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасан. Энэ хугацаа өргөчихвөл яах вэ?

-УИХ-ын гишүүд Үндсэн Хуулийг дээдлэн сахина гэсэн тангараг өргөсөн хүмүүс. Энэхүү тангаргаасаа няцсан гэсэн үнэлгээ сонгогчдоосоо авах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-16 202.126.88.108

Ene huniiheer bol toriin erhiig huuli busaar avah gesen yum alga, songogchdoosoo ch muu unelgee avah zuil garaagui bna

Avatar

Манай Монгол улсаа гэж 2025-10-16 202.70.43.34

Манай ТӨР Засаг өнгөрсөн 30-аад жилд хийсэн ажлууд нь ердөө ХУЛГАЙЛАХ, ХУДЛАА ЯРИХ, ХОРИГЛОХ, ХААХ, ШИЙТГЭХ, УСТГАХ, НУРААХ, АЛЖ ӨГӨХ, ЦУСЫГ НЬ ХОЛИХ, НАРМАЙГ НЬ НЭЭХ…л байв. Дээр нь Ард Иргэд бид олигтой ажилласан шиг ажиллаж хийж бүтээж байгаа юм ч алгооо

Avatar

Адилсгал 2025-10-16 202.9.46.123

Оюун- Эрдэнэ ийн кэис : итгэл үзүүлэх тогтоол батлагдах нь огцруулахгүй гэдэгтэй адил ба батлагдаагүй учир огцорсон нь бодит түүх болсон дохиолдол ( кэис ).
Занданшатарын кэис : Байнгын хороо дээрхийн адил огцруулахгүй гэсэн санал чуулганд оруулж байна.
Одоо түүх давтагдах эсэхийг л хараядаа. Нарангэрэлгуайн тайлбар бол сүрдүүлэг!

Avatar

Үгүйсгэлийн үгүйсгэл 2025-10-16 202.9.46.123

Үндсэн хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт " УИХ үйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна" гэж тогтоосны дагуу тухайн БХ нь өөрийн эрхлэх асуудалтай нь холбоотой УИХ аас гаргах шийдвэрийг хэлэлцэж гаргасан санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулж санал хураалгадаг. Иймд огцруулахыг дэмжихгүй гэсэн санал санал хураалгана. Тоёоллоороо бол " дэмжихгүй" гэснийг дэмжих санал хураалгана. 1+1=2 ийг ойлгодог хүн бүрд ойлгомжтой. Дурдсан ҮХ ийн заалт огцруулах санал хураалт

Avatar

Нэргүй 2025-10-16 103.57.94.171

Энэ мэт хөгшин бугнуудын үгийг битгий сонсоорой !!!
Долоон сарын 1-ний 5 хүн амьны хэргийн гол ЗӨВЛӨГЧ нь энэ зөнөг гэжугаа шүү !!! Бүү үзэгдсэн шар сухай чамайг чөтгөр аваасай…..

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.171.98

ОЭрдэнэ, АБаясгалан нараас юу ч гарч болно. Тэд муу муухайд гаршсан наанаа тагтаа шиг цаанаа чөтгөр шиг л нөхдүүд

Avatar

Нэргүй 2025-10-16 202.126.88.108

MAN-iin hogshdiin tejeesen hachignuud odoo huvalz bolson jinhene hulgaich nar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж