Эрүүл мэндийн яамаас өнөөдөр /2025.10.16/ эмч, эмнэлгийн ажилчдын ажил хаялтын талаар албан мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Дэмбэрэл:
-Эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдүүлэх шаардлагыг холбогдох газрууд хүлээн авч байгаа. Сүхбаатарын талбай дээрх жагсаалд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн өөрийн биеэр оролцож эхлэлээс төгсөл хүртэл салбарынхантайгаа хамт байсан. Шаардлага тавьж байгаа төлөөлөл болох Монголын Үйлдвэрчний эвлэлийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийн дарга болон бусад үйлдвэрчний эвлэлийн дарга нарыг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзсан. Уулзалтаар эмнэлгийн эмч, ажилчдын асуудлыг сонсож 2026 оноос 15 хувь буюу үе шаттайгаар нэмэгдүүлэх талаар мэдэгдсэн. Мөн үйлдвэрчний эвлэлээс эрүүл мэндийн салбарын тогтвортой байдлыг шинэчлэхийг хүсэж даатгалын салбарыг шинэчлэхийг хүссэн. Маш олон эмч, ажилчид төрийн өмчит эмнэлгийн дарга нарынхаа эсрэг гомдол мэдээллийг хүргүүлсэн. Тухайлбал, санхүүгийн сахилга бат алдагдсан, албан тушаал, ашиг сонирхлыг зөрчлийн үйлдлүүдийг ярьсан.
Энэ тал дээр Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн зүгээс Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Сангийн яам /СЯ/ болон Монголын үйлдвэрчний эвлэлийн хамтарсан ажлыг хэсгийг байгуулж нэрс дурдагдсан эмнэлгүүдэд ажилла гэж мэдэгдсэн. Нэг үгээр санхүүгийн сахилга бат хаана алдагдсан, худалдан авалт юу болсон талаар шалга гэж мэдэгдсэн юм. Энэхүү үйл ажиллагаа өнгөрөгч /2025.10.09/ өдөр болсон.
Эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн дарга Ч.Нарантуяатай гурав, дөрвөн удаагийн уулзалтыг зохион байгуулсан. Тиймээс хамтраад хяналт, шалгалтыг оруулъя, талбай дээр жагсаж байсан олон мянган эмч, сувилагчдын яриад байгаа асуудлыг үнэн худлыг шалгаж үзье гэх саналыг тавьсан.
Гэвч өнөөдрийг хүртэл хамтарсан ажлын хэсэгт орох баг бүрэлдэхүүний мэдээллийг өгөөгүй. Тиймээс хамтарсан ажлын хэсэг үйлдвэрчний эвлэлийг хүлээж, байгуулагдаж чадахгүй байна. Өчигдөр /2025.10.15/ өдөр гурван талт хэлэлцээр хийгдсэн. Тухайлбал, 2024-2026 онд хүртэл хэрэгжих энэхүү гэрээний биелэлтийг өнгөрсөн хугацаанд нэг ч дүгнэсэнгүй.
Хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагын холбооноос гэрээ дүгнэх, гэрээ байгуулснаас хойш 2-3 жилийн хугацаанд хэрхэн хэрэгжсэн, ямар заалт биелэхгүй байгаа, эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй тогтолцоо, даатгалыг шинэчлэх, төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүд тэгш эрхийн хүрээнд ЭМД-аас санхүүжилт авах саналыг тавьсан. Харамсалтай нь үйлдвэрчний эвлэлийн дарга Ч.Нарантуяа хурлыг дундаас нь орхин гарч явсан. Тиймээс гэрээ дүгнэж чадахгүй нөхцөл байдал үүслээ. Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буйгаа хууль тогтоомжийн хүрээнд гэрээг дүгнэж, аль нэг талаас гэрээгээ биелүүлээгүй зөрчил гарсан бол жагсаал цуглаан зохион байгуулах акц үүсэж байгаа юм. Эрүүл мэндийн салбарын түүхэнд байгаагүй ажил хаялтыг уриалж буй хүмүүс хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж гэрээгээ дүгнүүлээсэй гэж хүсэж байна. Маш олон иргэдийн хувь заяа, амь настай холбоотой асуудал. Тийм учраас Эрүүл мэндийн сайдын зөвлөхийн зүгээс нийт эмч, сувилагч ажилчдаа ухаантай байхыг хүсэж, хууль дүрмийн хүрээнд ажиллахыг хүсэж байна. Улс төрийн зорилго асуулсан хүмүүсийн ятгалгад бүү автаасай гэж хүсэж байна.
Үндсэн цалин 15 хувиар нэмэгдүүлэх тогтоолыг Засгийн газраас гаргасан. Эрүүл мэндийн сайд болон яамны зүгээс 2026 онд эмч, эмнэлгийн салбарын цалин хэрхэн нэмэгдүүлэх бодлого гаргаж ажиллаж байна.
Тийм учраас тодорхой төлөвлөгөө гаргасан. Хэрвээ даатгалын сан өргүй байвал ирэх 2026 онд цалингийн хэмжээг 30-40 хувь нэмэгдүүлэх боломжтой. Одоо нэмэгдэж байгаа 15 хувь бол үндсэн цалингийн нэмэгдэл болж эмч, сувилагчид дээр очиж байгаа. Үүнийг эмч, сувилагчид ойлгож байгаа. Үндсэн цалин нэмэгдэхээр дагалдах цалин болон жижүүрийн хөлс, ажилласан жил, зэргийн нэмэгдэл нэмэгддэг. Ирэх оноос дунджаар 400-800 мянган төгрөг эмч сувилагч нарын гарт нэмэгдэж очно. Үүнээс үүдэж ЭМД болон гүйцэтгэлийн санхүүжилтийн жин өртгийг зөв тооцох, эмнэлгүүдэд санхүүгийн эрх чөлөөг олгож байгаа. Нөгөөтэйгүүр ажилдаа хариуцлагагүй ханддаг. Төсвийн мөнгийг шамшигдуулдаг, эмч ажилчдын цалинг нэмэх боломжтой мөнгөөр худалдан авалт хийдсэн нь тогтоогдсон эмнэлгийн дарга нарт хариуцлага тооцож байгаа. Судлаад үзэхэд эрүүл мэндийн салбарт энэ мэтчилэн олон асуудал байна.
3,595.72





















































Холбоотой мэдээ