Цахилгаанаар цэнэглэгддэг гибрид машин "НОГООН" сонголт биш!

Цахилгаанаар цэнэглэгддэг гибрид машин "НОГООН" сонголт биш!

Цахилгаанаар цэнэглэгддэг гибрид машин "НОГООН" сонголт биш!

Цахилгаанаар цэнэглэгддэг гибрид машин (PHEV) гэдэг нь батарей болон бензин эсвэл дизель хөдөлгүүртэй машиныг хэлдэг. Автомашин үйлдвэрлэгчид энэ төрлийн машиныг цахилгаанаар цэнэглэгддэг тул байгальд ээлтэй гэж сурталчилдаг. Гэхдээ энэ нь үнэн биш болохыг нэгэн судалгаа харуулжээ. Тодруулбал, лабораторийн туршилтаар энэ төрлийн машин нь бензин эсвэл дизель хөдөлгүүртэй автомашинтай харьцуулахад 75 хувиар бага нүүрс хүчлийн хий (CO2) ялгаруулж байна гэж мэдээлсэн.

Гэвч "Transport and Environment" гэх байгууллагын судалгаагаар "PHEV" автомашин нь албан ёсны үзүүлэлтээс тав дахин их "CO2" ялгаруулж байна.

Мөн энгийн бензин болон дизель түлштэй машинтай харьцуулахад дөнгөж 19 хувь бага "CO2" ялгаруулж байгаа нь тогтоогджээ. Судлаачид 2021-2023 оны хооронд Европт бүртгэгдсэн 800 мянган автомашины бодит шатахуун хэрэглээний мэдээллийг шалгаж үзсэн байна. Улмаар "PHEV" машинуудын бодит "CO2" ялгаруулалт жил ирэх тусам нэмэгдэж байгааг тогтоосон. Тухайлбал, лабораторийн үзүүлэлтээс 2021 онд 3.5 дахин, 2023 онд 4.9 дахин их байсныг олж тогтоосон байна. Үүний гол шалтгаан нь "PHEV" автомашины цахилгаанаар явж байгаа хувийг хэт өндрөөр тооцоолдогт оршино.

Албан ёсны тооцооллоор "PHEV"-г цахилгаан горимоор 84 хувьд нь явдаг гэж үздэг байна. Гэвч бодит байдал дээр зөвхөн 27 хувьд нь цахилгаан горимоор явдаг байжээ.

Цахилгаан горимд явж байхдаа энэ төрлийн автомашин нь ойролцоогоор нийт замын гуравны нэгд нь түлшээ шатаадаг. Учир нь цахилгаан моторууд дангаараа хангалттай хүчтэй биш байдаг аж. "Transport and Environment"-ин судлаачид шинэ судалгаа нь "PHEV" автомашины бодит бохирдол албан ёсны үзүүлэлтээс хавьгүй өндөр болохыг нүдэн дээр харуулж байна гэжээ.

Энэ асуудал улс төрийн түвшинд ч яригдаж байна. Европын холбоо 2035 онд шинэ бензин, дизель хөдөлгүүртэй автомашин худалдахыг хориглох гэж байгаа. Гэвч зарим улс орон, автомашин үйлдвэрлэгчид энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа юм. Судалгаагаар дөрвөн томоохон автомашин үйлдвэрлэгч 2021-2023 оны хооронд 5 тэрбум еврогийн торгуулиас мултарсан байна. Учир нь тэд "PHEV"-ийг албан ёсны тооцооллоор бага бохирдуулдаг гэж үзүүлжээ. Гэсэн хэдий ч"PHEV" унадаг жолооч нар жилд ойролцоогоор 500 еврогоор илүү зардал гаргаж байгаа аж. Товчхондоо, эдгээр машинууд тийм ч “ногоон” биш бөгөөд хэрэглэгчид байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй гэж худал мэдээлэлд итгэж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-16 43.242.243.93

1.5 хөдөлгүүртэй corolla машин бараг л prius шиг иддэг. Өвөл аль аль нь адилхан их иддэг…

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.161.54

ХАМГИЙН САЙН ШИЙДЭЛ БОЛ ШҮҮЛТҮҮР. ШҮҮЛТҮҮРТЭЙ АВТОБУС МОНГОЛД Ч ГЭСЭН ЯВЖ Л БАЙДАГ.

Avatar

Нэргүй 2025-10-16 202.21.109.17

шит хаппенс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж