Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2025.10.16/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр дуусч байгаа. Монгол-Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээний хүрээнд стратегийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, энэ хэрэгжилтийг хангах хүрээнд 10 орчим гэрээнд гарын үсэг зурсан. Маш чухал айлчлал болж, миний бие энэ айлчлалд УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны гишүүний хувиар оролцож явлаа. Энэтхэг улстай шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, батлан хамгаалах, эдийн засгийн маш том төслийг хэрэгжүүлэх ач холбогдолтой. Нөгөө талдаа дэлхийн Их-7 нэг Энэтхэг улстай Монгол Улс гадаад бодлого, аюулгүй байдлын түвшинд бодлого нэгтэй байна гэдэг нь ач холбогдолтой юм.
2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газар буюу миний бие Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхад ТББХ дээр огцрох эсэх асуудлыг огцруулахгүй гэж дэмжиж байсан. Чуулганаар орж ирээд ТББХ-ны дэмжээгүй саналыг дэмжье гэдэг саналын томъёоллоор санал хураасан. ТББХ-ны саналыг УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь дэмжээгүй учраас Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдож байсан. Энэ хуулийн зохицуулалт яг хэвээрээ байгаа. МАН-ын дүрмээр Бага хурал дээр өрсөлдөж, нэг нь ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй. Сүүлдээ УИХ-ын Дэгийн тухай хуулийг үл хүндэтгэж, МАН-ын бүлгийн дарга дээр хуваагдаж, энэ нам өмнө нь 32, 33 болсон түүх давтагдаж байна. Сүүлдээ Үндсэн хууль руу орж байна. Ерөнхийлөгчийн айлчлалд нийт найман гишүүн явсан. " гэв.
3,593.62






















































Нэргүй 2025-10-16 59.153.115.144
Мангар бацаан зайлаа
Нэргүй 2025-10-16 66.181.190.137
сайн мууч энэ чинь эр хүн юмаа, байгаагаараа
Нэргүй 2025-10-16 66.181.177.146
Заа чи дутаж үзээ муу улстөрийн я***н
Иргэн 2025-10-16 59.153.114.162
сайдын суудалд санаа зовоод ирсэн гээд үнэнээ хэлчих
Нэргүй 2025-10-16 66.181.178.63
Энэ бас хуулиа мэддэггүй бж их том дугардаг нэг хутган үймүүлэгч гараад ирсэнүү
Нэргүй 2025-10-16 202.9.41.25
дараагийн төрийн төв бгууллагыг өнөөдөрт нь бгуулах хэргтэй өдр хоног алдх хэрггүй. 35 жил алдлаа.
Нэргүй 2025-10-16 66.181.166.196
gutsaach