"Би Ерөнхий сайдын өрөө рүү ороогүй"

"Би Ерөнхий сайдын өрөө рүү ороогүй"

"Би Ерөнхий сайдын өрөө рүү ороогүй"

НЭМЭЛТ:

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Би Ерөнхий сайдын өрөөнд ороогүй. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхийг хүлээж байна. Би өөрийнхөө өрөөнд сууж байна. АН-ын бүлгийн шийдвэрийг хуралд оролцсон гишүүд дагах ёстой. Нийт 34 гишүүн оролцож, 33 гишүүний саналаар шийдвэр гарсан. Одоогоор манай намын зарим гишүүд гэртээ харьсан байна гэж байна. Чуулганы ирц бүрдүүлэх чинь МАН-ын үүрэг шүү. Ардчилсан нам байр сууриа илэрхийлээд ажиллаж байна. Одоогоор манай намын 20 гаруй гишүүн ирцээ бүртгүүлсэн байна.

"УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДЫН АСУУДЛЫГ ЗЭРЭГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ БОЛ ЧУУЛГАНД СУУХГҮЙ"

Ардчилсан намын бүлгээс гаргасан шийдвэрийг АН-ын дарга О.Цогтгэрэл үдээс хойш танилцууллаа. Тэрбээр, "Ардчилсан намын бүлгээс үдээс өмнө тодорхой байр суурийг илэрхийлсэн. УИХ-ын дарга АН-ын бүлэгт байр суурь илэрхийлсэн. Тиймээс АН-ын бүлгийн хурлыг зарлаж, хуралдуулна. Гэхдээ энэ хоёр асуудлыг хамтад нь шийдвэрлэх ёстой гэх шаардлага хэвээр байгаа. Хамтад нь хэлэлцэж, хамт огцруулахыг АН-ын бүлэгт хүсэлт тавина гэдгийг мэдэгдэж байсан. Үдээс хойш АН-ын бүлэг хуралдаж 42 гишүүнээс 34 оролцсон. Бүлгийн 34 гишүүнээс 33 гишүүний саналаар шийдвэр гаргасан. Харин нэг гишүүд тодорхой хугацааны дараа гаргана гэж мэдэгдсэн. Ерөнхийдөө 34 гишүүн буюу 100 хувийн саналаар АН-ын бүлгийн шийдвэрийг гаргалаа гэж үзэж болно. Энэхүү шийдвэр нь хоёр заалттай.

Нэгт, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын товд УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэгэн зэрэг оруулсан тохиолдолд уг асуудлыг дараалан хэлэлцэж, аль алийг нь огцруулахыг дэмжсүгэй.

Хоёрт, УИХ-ын гишүүдийн олонхын дэмжлэггүй болсон УИХ-ын даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх тов, дараалалд оруулаагүй, дараалан хэлэлцэх боломжгүй болсон тохиолдолд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эдгээр асуудлаар УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй байхыг тогтсугай.

Үндсэн хуулийн хямралд хүргэсэн, түүнээс гарах улс төрийн болон нийгмийн  тогтворгүй байдал үр дагаврыг энэхүү байдлыг санаатайгаар бий болгосон МАН бүрэн хариуцахыг сануулсугай гэх тогтоол, бүлгийн шийдвэрийг АН-ын бүлгийн гишүүдийн шийдвэр гарсан.

УИХ-ын даргын зөвлөл хуралдах ёстой. УИХ-ын даргын зөвлөлд Ардчилсан нам орж танилцуулна. Нэг үгээр тов дараалалд оруулах ёстой. Мөн хоёуланг нь хэлэлцэх ёстой. АН-ын бүлэг төрийн хоёр өндөр албан тушаалтыг огцруулах  асуудлыг хоёуланг нь зэрэг санал өгөх ёстой гэдэг шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэр АН-ын бүлгийн онцгой шийдвэр. Бид нар аливаа асуудлыг 2/3 дээшээ шийдвэл бүлгийн гишүүд энэ шийдвэр, саналыг бүрэн дүүрэн дагах ёстой. Өөр  байр суурь илэрхийлэх ёсгүй гэж намын дүрэм, бүлгийн дүрэмд байдаг. Энэ шийдвэрийг бүлгийн гишүүд 100 хувь дагаж биелүүлэх ёстой. Хэрвээ 100 хувь дагаж биелүүлээгүй тохиолдолд АН эдгээр гишүүдэд улс төрийн хариуцлага хүлээлгэх, улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх, дүрмийн болон боломжит бололцоонууд бүрэн тусгагдсан байдгийг хэлье" гэлээ.

"УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙДЫН АСУУДЛЫГ ЗЭРЭГ ХЭЛЭЛЦЭЖ, ӨНӨӨДӨР ШИЙДЭХ ЁСТОЙ"

Ардчилсан нам дарга О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүд өнөөдөр /2025.10.16/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Монгол Улс эмх замбараагүй байдал, Үндсэн хуулийн хямралын босгон дээр зогсч байна. Асуудал цагаар тоологдож эхэлж байна. Энэ хаанаас эхлээд ийм нөхцөл байдал үүсгэчихэв ээ. Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аварна гэдэг улс төрийн хүчин завсаргүй засагласаар олон жил боллоо. Өнөөдөр төрийн хямрал, түмний ядуурал улам даамжирлаа. Олон жил засагласан улс төрийн хүчин хулгайгаа нууж, хаалганы ард хэлцэлдэж явахаар ийм зүйл болдог юм байна. Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдгийн үлгэр яг энд биелж байна. Өнөөдөр Монгол Улсын багш, эмч нар нь жагсч, эрчим хүчний салбар нь лаа барихдаа тулчихсан байхад энэ бүхэн эрх баригчдад огт хамаагүй юм байна. Зөвхөн албан тушаалын хэнээрхэл энэ түвшинд очиж байна. Одоо яах ёстой вэ. Ардчилсан намаас зарчмын байр суурь илэрхийлж, хүлээцтэй байж ирсэн.

Үүний цаана парламентын засаглалын асуудал яригдахыг үгүйсгэхгүй. Бид сүүлдээ энэ зүйл рүү санаатай хөтөлж байна гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүрч байна. Энэ ажлыг санаатайгаар зохион байгуулж, зурж, түлхэж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна уу гэж харж байна.

УИХ-ын чуулган эхлэх ёстой. Чуулганаас завсарлага авч Ардчилсан намын бүлэг хуралдана. Бүлгийн шийдвэрийг гаргах ёстой. Өмнөх хурлын шийдвэрээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг яаралтай оруулж, энэ хоёр хүний асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэдэг шаардлага тавьж, үүнийгээ нэхэж байна. Мөн АН-ын бүлгийн гишүүдийг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг олонхын саналаар шийдэж, улс орноо хямралаас гаргах ёстой гэдэг саналаа танилцуулна. Хэрвээ нэг хүний асуудал нь орж ирэхгүй бол АН-ын бүлэг чуулганд оролцохгүй, гарах үр дагаврыг эрх баригчид бүрэн дүүрэн хариуцах ёстой. Бид УИХ-ын даргад шаардлагаа тавьж, УИХ-ын даргын зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг оруулж, өнөөдөртөө шийдэж дуусах ёстой гэдгээ мэдэгдэж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.180.242

Сөрөг хүчин нь бас хэд хуваагдчихсан бас л нөгөө нүүрсчид ба MCS ийн хараат хүмүүс өолчихсон.алинд нь ч биш гишүүд Мөнхбаясгалан гээд хэдхэн гишүүн байх шиг байна

Avatar

Нэргүй 2025-10-16 45.117.35.32

Нам нэрийн дор дүрээ хувиргасан луйварчид юмаа.

Avatar

Нэргүй 2025-10-16 45.118.64.18

За энэ цогтгэрэл чинь бас л өөрийн толгойгүй маанаг шүү дээ. Ард нь байгаа эздийн нь чиглэл зааваргүгээр юу ч хийж хэлж мэдэхгүй. Энэ нь сүүлийн хэдэн өдөр бүр тодорхой болж байна. Өрөөнөөнөөсөө чуулганы хуралдаанд суусан гэвүү Бас л балиар амьтан

Avatar

хүннү 2025-10-16 202.9.46.27

АН-д Занданшатар зөөлөн хоол. АН будилж будилж саяхан “борог” хоолонд орж байна. Тиймээс тэдэнд Амарбаясгалан хатуудна. Тиймээс тэдэнд дүүнг маанагдуу хүн хэрэгтэй. Гэхдээ АН, засаг унагаавал Цогтгэрэл шадар сайд болно, цаадах чинь “Увс” зангаа гаргаж л яваа, Занданшатарын өрөөгөөр орох энүүхэнд.

Avatar

Сонгогч 2025-10-16 59.153.114.140

УИХ тарчихаа.Түгжилүүд болон Дүлзэнгүүдээ одоо таниадахлаа Сонголт бодитой болоод Улсаа хөгжүүлэх Залуучууд Их хуралд ажиллаг.Учралаар толгойлуулсан Намбарваны солиорол оор ард олон Та хэдийг Хэн нь хэн бэ гэдгийг ялгачихлаа.

Avatar

Irgen 2025-10-16 202.126.88.151

bur saihan . tarah heregtei bn bugdeerei daraagiin songuuli boltol eok shuud udirdaad yavchval ysiin

Avatar

Т1 2025-10-16 202.9.46.10

АН эхнээсээ Занданшатрыг дэмжсэн

Avatar

Нэргүй 2025-10-16 71.231.226.125

ШОНО ОРОЙН ЦАГААР ДАРГА НАРЫН ОРООНД ОРООД ЯВДАГ ХУУХЭН УУ ДЭЭ ЭНЭ ЧИНЬ БАС

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.177.146

АН- ынхаан эхлээд нам доторх Хүчирихйлэгчдээсээ салчих өө. Нам дотроо цэвэрлэгээ хий, Гудамжныханаа ядаж зөв бодолтой иргэн болгоод дараа нь Олон нийтийг төлөөлүүл.

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.177.146

Энэ толгойгоороо явна уу эсвэл..

Avatar

Цензур 2025-10-16 202.179.24.37

ЭНЭ НЭГ БАЛАЙ ГЭР БАЙНАА.!! ТООН ДОТОР ҮСЭГ ЦОХИЖ ЯВНА ГЭГЧ, ТЭР БИЗНЕСТЭЭ Л АРГА ЗАЛИА ХЭРГЭЛЖ ХЭДЭН ТӨГ УНАГААХАА БОД!! ЧАМД ТӨРИЙН АЛБА ХҮНДЭДНЭ. ИЛЖГЭНД АЛТАН ЭМЭЭЛ ТОХОВ ГЭГЧ Л ХАРАГДАЖ БАЙНА. ИЧДЭГ БОЛООСОЙ.

Avatar

Нэргүй 2025-10-16 158.59.146.30

haduuraad yavchdag, zorgooroo hutsdag GOIMONCHIN uu daa!!!!
2 uur asuudligi zereg heleltsuleh yamar zorilgo baina???
2 tusad ni heleltsehed bolhogui yum yu bna????

elbokTarvaga, KuzuuguiDorji chamaig zajlahgui zalgiad, dulehgui baana shoo, huuhee!!!

Avatar

Нэргүй 2025-10-16 202.9.40.231

Бусдын хэрэгт дэндүү оролцож буцаад холбиров доо

Avatar

Зочин 2025-10-16 66.181.179.182

Чуулган хуралдахгүй 11сарын 15 хүргэчих

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.180.242

одоо наад шатрын нүүдэл хийж намынхаа ашиг хонжоог л бодохоо болихгүй бол хамтдаа зайлбал яасийн.зүгээр л эх орны төлөө ард түмний төлөө ажиллаж чадахгүй элдэв нүүдэл хийж амхий санаалж суухаар зайл

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.180.242

ан гэж заяа нь хаячихсан хар амиа хичээсэн нам

Avatar

POO 2025-10-16 202.179.25.140

Зөв. Эрх мэдлийн төлөө тулалдаж байгаа нөхдийг огцруул.

Avatar

Зочин 2025-10-16 103.229.121.36

АН зүгээр ажлаа хий

Avatar

Bat 2025-10-16 202.126.88.136

АН-д баярлалаа

Avatar

Иргэн 2025-10-16 66.181.183.17

Монголын төрийг самрах боломж олдлоо гэж эд нар хөл нь газар хүрэхгүй бахиралдаж гал дээр тос нэмж байгаа

Avatar

Уншигч 2025-10-16 202.9.46.255

Булгантуяа биш, Пүрэвдоржоор хурлаа удирдуулна гэсэн яасан бэ?

Avatar

Нэргүй 2025-10-16 103.57.95.29

АН юу хүсээд байгаа юм бол

Avatar

Иргэн 2025-10-16 202.9.47.0

1. ЗГ тогтвортой ажиллах ёстой.
2. Амарбаясгалан бол шалгуулах ёстой.

Avatar

Нэргүй 2025-10-16 188.162.254.68

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагын туршилтын ажиллагааг зогсооё !!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-10-16 202.21.126.106

ан бол үхмэл нам МАНын бөгсний алчуур өөр юу ч биш

Avatar

Нэргүй 2025-10-16 202.126.89.156

шантааж хийх гээд бгаму н**ш

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.164.23

Хохинээ хохино, эргүү үхэр гуйлгачин маргаашаа ч харах чадваргүй малан ард түмэнтэй юм чинь МАН аа сонгоол саналаа худалдаад байсаны чинь гор гарч байнааа өөрсдөө л та нар сонгож гаргаж ирээ биздээ Ардын намтайгаа гуйлга гуйж яваад жалганд үхмэрүүд

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.190.137

Та нар бүгдээрээ тарсан нь дээр, хар хэрээнүүд бие биенийхээ харыг гайхна гэдэг шиг хуульп байхгүй зүйл ярина, эсвэл хуулийг өөрийнхөөрөө тайлбарлана, одоо ардчилсан нам, ардын намд шинэ үе хэрэгтэй болж, энэ өвгөчүүлийг тэтгэвэрт гаргах хэрэгтэй болж, улс монголоо бодож хүн алга, улс төрийн ашиг, сандал суудлын хэрүүл ээр дүүрлээ

Avatar

Нэргүй 2025-10-16 202.9.40.170

Завсаргүй засаглалаа гэж хэнд гомдоллоод байгаа юм бэ. хэн бураатай юм бэ. Уул нь ээлжлээд явах ёстой байсан юмуу. Энэ хүн хачин ойлгомжгүй юм ярьж байна. Хоёулаа тохироод ээлжлээд явдаг юм биш. Ард түмэн хэн засгийн эрхийг барихыг мэддэг юм.Монгол улсад пардаментын засаглал огт таарахгүй. Парламент бол ард түмнийг талцуулж улс орныг тогтворгүй болгодог гол газар гэж иргэд бид үзсээр ирсэн. Монголчууд 1206 оноос хаант засаглал буюу Ерөнхийлөгчийн засаглалтай нэг гарт захирагдаж ирсэн түүхтэй

Avatar

zochin 2025-10-16 202.9.40.94

АН-д ч гэсэн хэдэн бүтэхгүй нөхдүүд бдаг 6 ӨӨ хөөрхий гараад ирчихсэн давсан дээр нь дайрга гэгч болгох гээд бнаа. ЕрөнхиЙ САЙДЫГ ОГЦОРУУЛАХГҮЙ ГЭЭД ТББХНЫ ШИЙДВЭР ГАРЧИХССАН БХАД юу яриад зогсож бнаа.

Avatar

Нэргүй 2025-10-16 59.153.113.105

Энэ дөрвөдүүд бас юучив дээ Дайнд хөөрөв гэгчээр

Avatar

Нэргүй 2025-10-16 203.98.76.30

Mash zov. Buzar hulgaichuudiig bugdiig ni neg mor zailuul !!!!

Avatar

Нэргүй 2025-10-16 203.91.115.50

Өөрсдийгөө Ойрд гэж тодорхойлогчид төр хутгаж байна.

Avatar

Нэргүй 2025-10-16 202.21.116.98

Амарбаясгалан, Занданшатар, Оюун-Эрдэнэ, Женко, Содбаатар нар Ойрад юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж