Чуулган: Ирцээ бүртгүүлээгүй гишүүдийн нэрсийг дахин дуудав

LiveЧуулган: Ирцээ бүртгүүлээгүй гишүүдийн нэрсийг дахин дуудав

Чуулган: Ирцээ бүртгүүлээгүй гишүүдийн нэрсийг дахин дуудав
22 : 01
2025-10-16

УИХ-ын гишүүдийг чуулгандаа суухыг уриаллаа

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газрын гишүүд толгойлж, нөлөөлж, бойкотолж УИХ-ын гишүүдийг дарамталж, чуулган руу оруулахгүй байна. Парламентыг ингэж барьцаалж болохгүй. УИХ-ын гишүүдийг чуулганы хуралдаа орж ирэхийг уриалж байна. Өнөөдөр бид хэн нэгний суудлын төлөө энд суугаагүй. Миний хувьд Ардчилсан намын шаардлагыг уриалгахан хүлээн авч, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Гэвч АН-ын 19 гишүүнээс бусад нь тодорхойгүй шалтгаанаар чуулганы ирцэнд орохгүй байгааг нөлөөнд орсон гэж үзэж байна. Ирц бүрдэхгүй байсан ч чуулганы үйл ажиллагаа үргэлжилнэ. Зарим гишүүд унтаад сэрсэн ч чуулганы хуралдаан эхлэхгүй хүлээнэ.

21 : 33
2025-10-16

"АН-ынхан яагаад чуулганы хуралдаандаа суухгүй байна вэ"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны ирц хүрэлцэхгүй байгаа учраас Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах болон УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. Одоо оройн 21.40 цагийн байдлаар 60 гишүүн буюу 47.6 хувьтай байна. 

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-Парламентын үйл ажиллагааг бүтэн нэг өдөр гацаах эрх хэнд ч байхгүй. Ганц хүн л өөрийн тааллаар УИХ-ын чуулганд суух эрхтэй. Тэр бол Монгол Улсын Ерөнхийлөгч. Монгол Улс ийм олон Ерөнхийлөгчтэй болоогүй байх. УИХ-ын гишүүд хуралдаа орж ирнэ үү. Ард түмэн та бүхнийг харж байгаа. Дахиад чуулганы хуралдаанд орж ирээгүй гишүүдийн нэрсийг дуудъя. 

Сүүлд БНЭУ-д айлчлал хийсэн Ерөнхийлөгчийн багт явсан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Б.Бейсен, С.Амарсайхан, Б.Найдалаа нар ирцээ бүртгүүлэхээр чуулганы танхим руу орсон байна.

16 : 15
2025-10-16

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах болж, чуулганыг түр завсарлуулав

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг эхлүүлэх гэсэн ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй болж гацсан. Тэгвэл одоо УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах болжээ. Иймээс УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааныг 30 минутын хугацаатай завсарлуулаад байна. 

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралд УИХ-ын даргаас гадна УИХ дахь намын бүлгийн дарга, дэд дарга нар, мөн Байнгын хороодын дарга нар оролцдог.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаад дөнгөж сая дууссан. Тус бүлэг Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёулаа огцрох ёстой. УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах асуудал, мөн УИХ-ын даргыг огцруулах асуудлыг зэрэг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай. Хэрвээ энэ асуудлыг зэрэг хэлэлцэхгүй бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурь барьж буй. Иймээс УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах тухай УИХ-ын нэр бүхий гишүүдийн гаргасан саналыг хэлэлцэх асуудлыг дараалалд оруулах эсэх асуудал хэлэлцэгдэж мэдэхээр байна.

Мөн УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд дунд өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураан шийдвэрлэвэл Үндсэн хууль зөрчсөн асуудалд орох болно. Иймээс Үндсэн хуулийн зөрчилд хүргэж болзошгүй энэхүү чуулганд оролцох боломжгүй гэдэг байр суурь илэрхийлж, Засгийн газрын танхимын гишүүд Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа. Иймээс эдгээр асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж мэдэхээр байна.

Нөгөө талдаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ маргааш 13:00 цагаас өмнө хэлэлцэн шийдвэрлэж шийдвэрээ гаргахгүй бол УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын хэлсэнчлэн эл асуудал зогсох юм.   

14 : 21
2025-10-16

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааныг эхлүүлэхээр оролдож байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдааныг эхлүүлэхээр чармайж байна. УИХ-ын гишүүдийн ирц бүрдэхгүйгээс өнөөдөр үдээс өмнөх хуралдаан болоогүй, үдээс хойш 14:00 цагаас зарласан ч одоог болтол ирц хүрээгүй хэвээр 38.9 хувьтай байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа удирдаж, үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанд 48 гишүүн ирцэд орсныг танилцуулав.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайдыг огцруулах санал, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд/хоёр дахь хэлэлцүүлэг/, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд/хэлэлцэх эсэх/, Төрөөс 2026 онд Мөнгөний бодлогын талаар баримтлах бодлого зэргийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд гишүүдийн олонхи нь "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй" гэж кноп дарсан. Тус байнгын хорооны санал дүгнэлт УИХ-д орж ирнэ.  УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар "Байнгын хорооноос гаргасан саналын томъёоллыг дэмжих эсэх асуудлаар УИХ дээр санал хураалгана. Хууль нь ийм" гэж зөрж буйгаас Үндсэн хууль болон бусад хууль зөрчигдөх болоод буй. Иймээс Засгийн газрыг тогтвортой ажиллуулах сонирхолтой байгаа гишүүдийн хувьд "Үндсэн хууль зөрчсөн энэ үйлдлээ зогсоох ёстой. 2019 онд оруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг танилцуулахаар УИХ-д оруулж ирнэ гэж өөрчилсөн. Хуулийн дагуу асуудал орж ирсэн цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаандаа оролцоно" гэдэг байр суурь илэрхийлж буй. 

Дээрх асуудлаас үүдэлтэйгээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх эсэх тодорхойгүй нөхцөлд байна. Энэ цаг мөчид УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. 

12 : 35
2025-10-16

Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд Байнгын хорооны саналаар санал хураана, хураахгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр /2025.10.16/ 10:00 цагаас хуралдуулахаар тов зарласан байсан ч одоог хүртэл гишүүдийн ирц бүрдэхгүйгээс эхлэх боломжгүй байна.

Учир нь, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Ингэхдээ Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад 22 гишүүнээс 19 нь дэмжээгүй. Иймээс УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах шаардлагагүй гэдэг саналын томъёолол гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан руу оруулж буй юм байна. Нэг ёсондоо Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжих үү гэдэг саналын томъёолол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирж байгаа.

Дээрх томъёоллоор санал хураах тохиолдолд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлсэн гишүүн кноп дарахгүй тохиолдолд санал нь эсрэг гарна. Энэ тохиолдолд Ерөнхий сайд Г.Занданшатар огцрох болж буй. Иймээс Засгийн газрыг үргэлжлүүлэн ажиллуулах сонирхолтой УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд чуулганы нэгдсэн хуралдаандаа орж ирэхгүй байна. Мөн тэд Үндсэн хууль зөрчсөн үйлдлийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга гаргаж, УИХ түүгээр нь шийдвэрлэвэл Үндсэн хуулийн зөрчил болно гэж үзэж байна. 

Харин Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах сонирхолтой байгаа УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын гишүүдийн хувьд “2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллын дагуу санал хураалгаж, чуулганы нэгдсэн хуралдаанаас шийдвэр гаргаж байсан. Хуулийн ямар нэг зөрчил байхгүй” гэж тайлбарлаж байна.

Харин Засгийн газрыг хамгаалж буй гишүүдийн хувьд “Дэгийн хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд зөвхөн танилцуулж сонсгоно. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон Дэгийн хуульд заасан тодорхой томъёолол буюу Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаа эсэх гэдгээр санал хурааж УИХ-ын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох зохицуулалттай. Ж.Эрдэнэбатын танхим огцордог үндэслэл нь 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өмнөх нөхцөл. 2019 онд Ерөнхий сайдыг огцруулахтай холбоотой асуудал нэн тодорхой хуульчлагдсан. Үндсэн хууль зөрчиж, Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулбал УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-очир нар Үндсэн хууль зөрчсөн асуудалд орно гэж үзэж буй. 

Үүсээд байгаа асуудалтай холбогдуулж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мөн мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “100 гаруй хоногийн өмнө УИХ-аар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огрцуулахад “Анх оруулж ирсэн саналыг дэмжиж байна уу, дэмжихгүй байнах уу” гэж УИХ аас асууж байсан. Түүнээс Байнгын хорооны санал дүгнэлтийг дэмжиж байна уу, дэмжихгзй байна уу гэж биш. Үндсэн хуульд дээр маш тодорхой нэг заалт бий. Байнгын хороо санал дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулна гэсэн заалт бий. Танилцаад ямар шийдвэр гаргах гэдэг нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал гэлээ.

Ийнхүү хоёр тал талцан маргалдаж байгаагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааы ирц бүрдэхгүй байна. УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа гишүүдийг чуулганы хуралдаандаа орж ирж ирцээ бүрдүүлэхийг сануулсаар байна. 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанд гишүүдийн ирц бүрдээгүй тул завсарлуулж, үдээс хойш 14:00 цагаас эхлүүлэхээр болов. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээс гадна Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн билээ. 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2025-10-16 202.126.88.86

их хурал засгиын газарт ёрөнхийлөгч арга хэмжээ авч тараагаачээ хуралаа явуулж ёадахгүй ховны ёанартай нэг нь гарч ирээд хэвэлийн хурал та нар чинь ичих булчирхай бна уу та нараас үнэн залхаж өна ёрөнхийлөгч одоо хараад суумааргүй бх юм даварцан гаруудыг цэгцлээч хэн хэдэн төгрөгний хахуул авч баяжсаныг атг шүүх гаргаж чадахгүй юм уу арай л биднийг дарлаад доромжлоод бүгдийг тараагаад ахин сонгууль явуулаач оюуэрдэнэ гэж нөхөр ямар улсыг авчирч их хуралд оруулж заваан ажил хийж өгаагаа харж б

Avatar

ХУУЛЬЧ 2025-10-16 202.9.47.87

ИХ ХУРЛЫН ТББХ НЬ УЛСЫН ИХ ХУРЛЫН УЧИР МЭДЭХГҮЙ ГЭНЭН ХОНГОРУУД ГЭЖ ХУУЛЬ ЗӨРЧИЛЖ ШИЙДВЭР ГАРГАЖ ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНААР ОРУУЛДАГ УНАГДАГ ГЭЖ ТААХАЛЗАХААР ,,,,,, НӨГӨӨ НҮҮРСДЫН ЭСРЭГ ТЭМЦЭГЧ "АН- МАН "-ын ГИШҮҮД АЖИЛ ХАЯЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ГАДАА ТАЛБАЙД БАЙГАА,,,,, БАГШ,,ЭМЧ НАРЫН ТА НАРТ ХУУРТАХГҮЙ АЖИЛ ХАЯЛТ ,,АРГА ХЭМЖЭЭ ,,,ИХ ХУРЛЫН ТАНХИМД ЯВАГДАЖ БАЙГАА НЬ ТЭР ,,,,МОНГОЛД САРУУЛ УХААНТАН ОЛОН БОЛТГУАЙ.,,,,

Avatar

иргэн 2025-10-16 66.181.190.234

их хурлын гишүүдээ та нар одоо ичээчээ та нарыг ард түмэн сонгосон та нар тараачээ ёрөнхийлөгч ийм тоглоомын их хурлыг тараагаачээ эд нар билний төлөө юу хийж гийгүүлсэн бэ хуралдаа сууж хууль батлах ёстой биз дэ 2 талд гарёаад хэрүүл хийгээд яасан муухай хүмүүс вэ та нар татвар төлөгчидбн мөнгийг бодохгүй өдөр хоног өнгөрөөд улс орон нь дампууруулж ичихгүй бна уу тараачээ та нараар дутахгүй арай дэндүү доромжлох юм энэ оюуэрдэнэ гэж ийм нөхдүүдийг монгож ард түмнийг длромжилж бна

Avatar

Нэргүй 2025-10-16 202.179.27.215

Энэ Булгантуяа гэнэт их үглээ болчихлоо. Уг нь ёсзүйтэй сайн улс төрч юмсан. Цаашид өөрийнхээ сайхан ёсзүйтэй, аливаад хүндэтгэлтэй ханддаг боловсон байдлаа хадгалаарай даа. Эвдэрч болохгүй шүү.

Avatar

Монголчууд бид........ 2025-10-16 202.70.43.34

Манай ТӨР Засаг өнгөрсөн 30-аад жилд хийсэн ажлууд нь ердөө ХУЛГАЙЛАХ, ХУДЛАА ЯРИХ, ХОРИГЛОХ, ХААХ, ШИЙТГЭХ, УСТГАХ, НУРААХ, АЛЖ ӨГӨХ, ЦУСЫГ НЬ ХОЛИХ, НАРМАЙГ НЬ НЭЭХ…л байв. Дээр нь Ард Иргэд бид олигтой ажилласан шиг ажиллаж хийж бүтээж байгаа юм ч алгооо

Avatar

Нэргүй 2025-10-16 71.231.226.125

ХАВТГАЙ АРХИДАЛТ БОЛЖ БАЙГАА ЮМ БИШ УУ НААНА ЧИНЬ

Avatar

Нэргүй 2025-10-16 103.57.94.171

Амарбаясгаланг өрөгдлөө өгөхөөр Занданшатарчид нь тактикаа өөрчлөөд 10 хоногийн хугацаагдуустал гүлдийж гүрийхээр шийджээ !!! ЗГ- ыг огцруулах асуудлыг хуулийн хугацаанд нь шийдээгүй бол хэлэлцэх асуудлаас хасах байх л даа. Тэгээд зөвхөн Амарбаясгаланг огцруулахыг хэлэлцэх үү ? Тэгвэл нөгөөх нь өрөгдлөө татаад авчихна.
Үндсэн хуулийн болон төр, засгийн хямрал цаашид үргэл жилнэ. Гэнэт Хүүк ухасхийгээд Ерөнхийлөгчийн засаглал гэж хадуурна, тэгээд бүүр дампуурал болно, күэ мөн кэцүү еэ !!!

Avatar

ёстой л үнэн дээ 2025-10-16 103.229.122.180

бУЛГАНТУЯА ТА ХИЙ ХУДЛАА ТӨСӨВ ТӨСӨВ ГЭХЧ ТӨСӨВ БОЛОВСРУУЛЖ БООГООД ӨРГӨН БАРЬСАН ЗАСГАА ӨНӨӨДӨР УНАГАХ ГЭЖ БАЙЖ ТӨСӨВ ЯРИАД ХЭРЭГГҮЙ БИЗ . яАГААД ГЭВЭЛ ШИНЭЭР БАЙГУУЛАХ ЗАСАГ ӨӨРӨӨ ТӨСВӨӨ БОЛОСРУУЛЖ НЬ ЗҮЙД НИЙЦЭНЭ БАС ЭЦСИЙН ҮР ДҮНГЭЭ ҮЗЭХ ЁСТОЙ БУС УУ. тАНЫ ТОМЬЁЛСОН ХОНШООТОЙ ДАРГА ЧИНЬ ЁСТОЙ ХОШООРГҮЙ ЭР 10 ГАРУЙ УДАА ӨДӨР БҮР ӨНДӨГӨӨ ДӨРСӨН БҮРГЭД ШИГ ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ӨМГӨӨЛЖ ЗӨВТӨГӨӨСӨН ГЭЖ МАТАРЫН НУЛИМАС УНАГАХААС НААХНУУР ЯВЖ БУСДААР ӨРӨВДҮҮЛЭХ БОХИР АРГА СЭДСЭН ӨӨДГҮЙ ЭР ХАРДСАН

Avatar

Хуудуутай явдалыг арилгахад нэгдэх үү?Шинэ залуу гишүүд ээ 2025-10-16 103.229.122.180

ИХ ХУРЛЫГ ИЙМД НЬ ТУЛГАСАН НӨХӨД БОЛ ДАНХ, НҮҮРЧИН ДАРГА ТА "-ИЙН БҮТЭЭСЭН БҮТЭЭЛИЙН ЧИНЬ ҮР ДҮН,ХОР ХӨНӨӨЛ НЬ ТОЛГОЙ ДЭЭРЧИН БУУЖ БАЙНАА.БУЛГАНТУЯА.. ИХ ХУРЛЫН ДАГА ЧИНЬ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ЯРИАГҮЙ,ЁС ЗҮЙН ХАРИУЛАГА ЯРИХААР ЯАЖ БУЛТАЖ БУЛЗАЖ ӨДӨР БҮР ӨӨРИЙГӨӨ ӨМӨР Ч ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ЗАРЛАЖ ХОХИРОГЧИЙН ДҮРД ТОГЛООД БУСДӨӨР ӨРӨВДҮҮЛЭХ МЭХИЙГ ЧИНЬ МЭДДЭГ БОЛОХООР АРГА БУЮУ ӨРГӨДЛӨӨ ӨГСӨНИЙГ НЭГ ИХ ЭР ЗРИГ ГАРГАА ХОНШООРТОЙ АЖЛАА ӨГЧИХЛӨӨ ГЭЖ ХУДЛАА ЯРИХЫГ ЧИНЬ СОНСООД ХЭН БҮХЭН ТААШААХГҮЙ БАЙН

Avatar

Hvn 2025-10-16 103.212.162.214

Туслаачээ гэнэ үү? Би тоглоомноос гарсан орох ч сонирхол алга. Нэг л нөхцөлтэйгөөр орно. Нэг хүний дарангуйлал руу гулсаж байгаа нөхцөлд л орно. Баталгаа байхгүй бол орохгүй

Avatar

Иргэн 2025-10-16 66.181.183.17

Монгол төр үнэхээр дампууралд бүрнн оржээ. Ахуй төр минь алдарчээ

Avatar

Нэргүй 2025-10-16 103.57.95.209

өөр улсын парламентын талаар мэдээлэл авч байгаач. ямарч боловсролгүй орк

Avatar

Иргэн 2025-10-16 66.181.186.60

Булгантуяа хурал даргалах гэж ёстой элэглэж бна. шоу цаашаа ккк

Avatar

Нэргүй 2025-10-16 202.126.89.156

Нэг коноп аль зэрэг үнэ хүрэхийг хүлээж суугаа даа ЗГ сайдууд суудлаа авч үлдэх гэж ёстой элий юм болж бнаа яаанаа ямар хүмүүс сонгочивоо

Avatar

Нэргүй 2025-10-16 103.57.94.171

Гишүүд нь кнопныхоо үнийг бичээд өмнөө тавьчисан бна лээ ! Нилээн хэдэн гишүүний ширээн дээр 1000 $ гэсэн бичиг бнаа !!! "Багш нарын цалин" гэсэн үг бгаа боловч яг үнэндээ кнопныхоо үнийг л илэрхийлсэн хэрэг л дээ !!!
УИХ-д ийм л луйварчин дээрэмчдийг сонгосон бнаа, бид !

Avatar

Нэргүй 2025-10-16 59.153.113.167

ЕС-ыг огцрохыг дэмжихгүй гэсэн саналын томъёоллоор санал хураавал "чөлөөтэй" эсвэл хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй гишүүдийн санал автоматаар "дэмжихгүй" болох ба тэгснээр "чөлөөтэй" эсвэл хүндэтгэн үзэх шалтгаантай гишүүдийн саналыг авч огцруулах гэж байгаа хэрэг. ЕС-ыг огцрохыг дэмжинэ гэсэн саналын томъёолол орж ирвэл томилолтоор явсан, өвчтэй гишүүдийн санал тооцогдохгүй.

Avatar

Нэргүй 2025-10-16 59.153.113.167

үүнийг мэдсээр байж булгантуяа мэдэн будилж гайхна

Avatar

Нэргүй 2025-10-16 103.57.95.209

сайд нар огцрохоосоо айгаад бултаад бна

Avatar

Нэргүй 2025-10-16 103.212.116.165

зүгээр л нэр дуудах дууддаг хурал болж хувирлаа

Avatar

Иргэн 2025-10-16 66.181.186.60

хурал гэж дээ

Avatar

Нэргүй 2025-10-16 103.57.94.171

Булгантуяа УИХ-ын даргын суудлыг ашиглан "пропаганда" хийгээд бнаа !!! Үүнийг таслан зогсоогооч !!!

Avatar

Нэргүй 2025-10-16 103.57.94.171

Мөнхбаясгалан нтр л шавайгаа ханатал цуурч бнаа ! Монгол төрийг үзэн ядаж бна гэнээ, энэ хүн ч үнэхээр л Монгол төрийг удам судраараа үзэн ядаж ирсэн л дээ !!!

Avatar

Нэргүй 2025-10-16 103.212.116.165

126-бүр цуцал 76гаас ч бага болгох ёстой юм байна уих-г

Avatar

Зочин 2025-10-16 103.100.177.3

шир юмаа эд нар нээрээ төрөөр тоглож дууслаа АН мэдэгдэл хгэд худлаа сүржгинэсэн юмуу ажлаа хж чаддаггүй УИХ ЗГ-г бүгдийг тартал улсаараа ажил хийхгүй суувал яасын эд нар д ганц ажлаа тасалж чаддаг нь юмуу

Avatar

2025-10-16 202.9.46.10

Их хурал мурал гэсэн угаасаа дампуурцан юм яамай байнаа, наана чинь зуд хүндэрч байдал хэцүүдлээ

Avatar

Нэргүй 2025-10-16 103.212.116.165

хэ ийм шившиг болсон уих тар доо та нараас монголд хэрэгтэй ард түмэнд ээлтэй түй ч ажил шийд гарахгүй дээ Баг зүүсэн худлаа нөхдүүд төрд орсон нь улам тодорч байна

Avatar

Нэргүй 2025-10-16 202.126.89.156

УИХ тараа арай юү саыдын суудлаас үхэн хатан зүүгдэх гэж бүгдийн тараа АН шившиг болж бнаа

Avatar

Хотын уугуул иргэн 2025-10-16 66.181.189.107

будлиан тарьдаг Булган туяаг больмоор байна. Нүүрсний хулгайчийг хамгаалж байгаад араас нь явна даа

Avatar

Иргэн 2025-10-16 66.181.183.17

Энэ ИХ таоах болзолоо хангаад байна даа

Avatar

иргэн 2025-10-16 103.212.118.191

Идэж ууж тансаглаж байхдаа ийм юм болно гэдгийг санаж сэрж байхгүй яасийн? Хүн ер нь амьд ахуй цагтаа үхэл, мөнх бусыг хааяа ч гэсэн бясалгаж явах нь зөв гэжаагаашд.. Үхэхгүй юм шиг шунаж, бусдын хоолыг булааж, өвдсөн зовсон, үхэж үрэгдсэн хүмүүсийн нус, нулимсаар хооллож байхдаа юу бодоцгоож байсан юм бээ?! Зуураад байлгүй сэнтийнээсээ бууж шалгуул. Заваарах тусам булхай чинь ил болж, ял чинь нэмэгдэнэ хөөш!!

Avatar

Зочин 2025-10-16 202.9.46.146

Хугацаандаа багтаагаад хэлэлцүүлж чадаагүй бол тэгээд дахин өргөн мэдүүлэхийг хүлээх болно биз дээ. Хуралдаа орохгүй гүрийж байгаад 10 хоногийг нь өнгөрүүлчих ээ

Avatar

Мөнх 2025-10-16 66.181.190.211

Их хурлын гишүүдэд хөдөлмөрийн хууль үйлчлэх үү? Гишүүд ажил таслаад байвал гишүүнээс нь халж, болиулж болно биз дээ.
Хуралдаа суухгүй, төрийн ордон дахь өрөөндөө суугаад бгаа гишүүнийг ажлаа хийж бна гэж үзэх үү.? Монгол улсын иргэдээ хуралдаа суухгүй бгаа гишүүдийг эргүүлэн татах хөдөлгөөн үүсгэвэл ямар вэ???

Avatar

Зочин 2025-10-16 109.252.139.219

данхамарбаясаглснгийн энэ балай авгай наад суудалаасаа зайлаач худалаа гонгиноод суух юм.

Avatar

Нэргүй 2025-10-16 138.199.7.228

данхын тавиул кнопчид энэ удаа эх орныхоо төлөө кнопоо дарчихыг бодоорой.

Avatar

Нэргүй 2025-10-16 103.57.93.120

хэ хэ уих-н гишүүд хуралдаа суухгүй орхиж гарч хурлаа хаядаг байхад багш нар болох л асуудал

Avatar

Бүжин 2025-10-16 103.57.94.164

Хэрүүлд ялагч гэж байхгүй. Тиймээс Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшихийг нь дэмжиж Амарбаясгаланг МАН ын дарга ар сонгоод ЕС болго. Тэгвэл энэ олон хэрүүл тэмцэл чинь зүгээр болчихноо. Хажууд нь тэр Нараа юу вж Хоёр Энхбаяр юу вэ Яршиг л байна даа6 Хурдан төсөв өө батлалмаар байна.

Avatar

Иргэн 2025-10-16 66.181.190.238

Албан тушаал, мадал суудлын төлөө хуулийг уландаа гишгэж төриын ажлыг гацааж байгаа энэ их хурал чадамжгүй болсон тул тарах нь зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж