Бангладеш улсад оёдлын үйлдвэр болон химийн бодисын агуулахад гал гарч, 16 хүн амиа алджээ. Гал түймрийн улмаас өөр хүмүүс шархадсан бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй гэж албаныхан мэдэгдсэн байна. Тодруулбал, Мягмар гаригийн (2025.10.14) үд дүнд Дака хотын Мирпур дүүрэгт байрлах үйлдвэрийн гуравдугаар давхарт гал гарсан. Цайруулагч нунтаг, хуванцар болон устөрөгчийн хэт исэл хадгалагдаж байсан агуулахад тархсан аж.
Хохирогчид дэлбэрэлтийн улмаас хорт хийгээр амьсгалсан бөгөөд гадагш гарах ямар ч боломжгүй байжээ.
Эргэн тойронд нь байсан гэрчүүдийн мэдээлснээр, гэнэт асар том дэлбэрэлт сонсогдож, дараа нь гал дүрэлзэж эхэлсэн байна. Гал сөнөөх албаныхан түймэр гарснаас хэдэн цагийн дараа бүрэн хяналт тогтоож чадсан боловч агуулах шатсан хэвээр байжээ. Осол гарсан барилга нь хүн ам шигүү суурьшсан газарт байрладаг бөгөөд ижил төстэй олон байгууламж байрладаг. Бангладеш бол дэлхийн хамгийн том хувцас үйлдвэрлэгчдийн нэг. Гэвч гал түймэр, барилгын аюулгүй байдлын стандарт муу нь ихэвчлэн үхлийн аюултай үйлдвэрийн осолд хүргэдэг.
3,593.62






















































НҮХ 2025-10-16 202.9.46.10
Доржханд очоочээ новшоо..