УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Ц.Чулуунзагдаас уучлал гуйхыг шаардав

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Ц.Чулуунзагдаас уучлал гуйхыг шаардав

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Ц.Чулуунзагдаас уучлал гуйхыг шаардав

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд нь халдсан асуудалдаа уучлал гуйх шаардлагыг өмгөөлөгч Б.Оюунбилэг тавьжээ.

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын өмгөөлөгчөөр Б.Оюунбилэг ажиллаж байгаа юм. Тэрбээр УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хүргүүлсэн шаардлагадаа “УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь 2025 оны аравдугаар сарын 9-нд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан манай үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдын талаар ор үндэслэлгүй, илт худал мэдээллээр гүтгэж түүний нэр төрийг гутаах, нийгэмд шүүхийн бус журмаар иргэнийг яллах ноцтой үйлдлийг удаа дараа гаргалаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь “Танд Ц.Чулуунзагдыг хүн амины хэрэгт холбоотойг нотлох баримт байгаа юу” гэх сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Талийгаач Хасбаатар нь маш их мөнгөтэй дансандаа хэдэн арван тэрбумтай хүн байсан. Хасбаатарын гарын үсгийн дардас Ц.Чулуунзагдын гэрээс гарч ирсэн. Тэр хүн санхүүгийн гүйлгээ хийж байсан эсэхийг Авлигатай тэмцэх газар /АТГ/шалгаж байгаа. Өмгөөлөгч нь тийм зүйл байхгүй гэж байгаа ч Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах процессын хуулиар хавтаст хэргээ шалгасны дараа өмгөөлөгчид танилцуулдаг” зэрэг илт худал мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

АТГ мэргэжлийн хараат бус үйл ажиллагаа явуулдаг. Мөрдөн шалгах ажиллагаа түүнд хамаарах нууцад төрийн өндөр албан тушаалтан хэн ч бай хөндлөнгөөс нөлөөлөх оролцохыг хуулиар хатуу хориглосон хуулийн заалт бий. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэргийн материалтай танилцсан талаарх мэдээлэл одоогоор байхгүй болно.

ЭХХШТХ-ийн 2025 оны зургадугаар сарын 27-ны өдрийн өөрчлөлтөөр өмгөөлөгч нь яллагдагчид цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлийг танилцуулдаг болсон бөгөөд энэ үед өмгөөлөгч би холбогдох гол баримтуудтай танилцсаныг Б.Энхбаяр үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй болно.

Талийгаач БНХАУ-ын иргэний нас барсан шалтгаан нь гэмт хэргийн шинж чанаргүй гэх хууль хяналтын байгууллагуудын дүгнэлт хэдийн гарсан талаарх цагдаагийн байгууллагын хариу албан бичиг нийтэд ил болсон байтал “Талийгаач Хасбаатар нь маш их мөнгөтэй. Дансандаа хэдэн арван тэрбумтай хүн байсан гэх мэтээр хэргийн нууцтай танилцсан хүний дүр эсгэж хуурамч хэргийн зохиол гарган миний үйлчлүүлэгчийг хүн амины хэрэгт гүтгэн нэр төрд нь хууль бусаар халдаж, илт худал мэдээллийг нийгэмд тарааж шударга хүний дүр эсгэж өөрийн нэр төрөө өсгөх хэрэгсэл болгож буйд харамсаж байна.

АТГ-аас Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байранд нэгжлэгийн ажиллагаа явуулахад хурааж авсан эд зүйлд нотлох баримтын үзлэг хийх үед өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар байлцсаны хувьд Ц.Чулуунзагдын гэр болон ажлын байрнаас ямар нэгэн гарын үсгийн дардас олдоогүйг урьд мэдэгдэлд дурдсан болно.

Мөн аливаа банк санхүүгийн байгууллага нь иргэний харьяалал үл хамааран хувь хүний гарын үсгийн дардсаар гүйлгээ хийдэггүй. Нас барсан хүний гарын үсгийн дардасыг ашиглаж аливаа нэгэн гүйлгээ хийх боломжгүй.

Иймд үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах хуулиар хүлээсэн үүргийн дагуу Б.Энхбаяр та худал хуурмаг үйл ажиллагаагаа зогсоохыг хүсч, миний үйлчлүүлэгч Ц.Чулуунзагдаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлал гуйна гэдэгт итгэж байна.

Шаардлагатай бол бид шүүхэд хандаж, Ц.Чулуунзагдыг удаа дараа гүтгэснийг тогтоолгож, нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэлийг шүүхэд гаргах болно гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2025-10-16 66.181.182.179

Яасан гэж уучлалт гуйх юм. Хулгайг сайн хийсэн гэж үү. Баас,баас,баас. Хулгайч Чулуунзагдаас шударга Б.Энхбаяр уучлалт гуйх гэж үү. Ёстой х*******ы ац за юу.

Avatar

Мөнх 2025-10-16 66.181.190.211

Энэ Энхбаяр гэгч нөхрийн 3 үеийн түүх, удам судар өөрийнх нь юу хийж хаагуур явсаныг нь ухаж үзэх хэрэгтэй. Учир нь хүмүүсийг тэр тусмаа өрсөлдөгч гэж үзэж бгаа хүмүүсээ баримт сэлтгүй хамаагүй гүтгэж байгаа нь энэ хүний эцэг эхийн л өгсөн хүмүүжил байх. Овоо шудрага хүн бна гэж бодож бсан чинь биш бололтой.

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.180.131

за яршиг аа эрүүгийн хэрэгтэн нүүрсчинээс яахаараа уучлал гуйдаг юм вэ оюунбилэг чи хэдэн төгрөгөөр өмгөөлөл явуулаад балайраад байгаа юм вэ

Avatar

иргэн 2025-10-16 103.212.118.191

Хулгай хийх, хууль бус шйдвэр гаргахад нь оролцож хуулийн зөвлөгөө өгсөн нөхдүүд л гэм буруутай даргыгаа өмгөөлнө хамгаална гээд эргүүтээд явах юм. Өмгөөллийн тухай хуулиар хориглосон ш дээ. Өмгөөлөгч биш гэрчээр дуудагдах ёстой юм байна лээ шдээ. АБ, ОЭ-гийн өмгөлөгчид ашиг сонирхлын зөрчилтэй..ккк

Avatar

зочин 2025-10-16 202.131.250.236

албан бичгээ алдаагүй бичдэг болоосой, утга найруулга гэж ойлгох юм алга, гэр бүлээрээ, ах эгчтэйгээ нийлж төрөөс төрсөн тэрбумтан болсон гар,

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.187.217

Уучлал гуйх эсэх тухайд арай л эрт байна даа.АТГ эхлээд үгээ хэлэх байх. ТүүниЙ ДАРАА Л УУЧЛАЛ ГУЙХ ЭСЭХ ТУХАЙ ЯРИХ УЧИРТАЙ БИЗ.

Avatar

Зочин 2025-10-16 103.229.122.148

Оюунөилэг МАН ы Удирлахизөьлөлийн гишүүн Тэгээд өмгөөлж болж байгаа юм уу Сонирхлын зөрёил дөө

Avatar

Нэргүй 2025-10-16 103.229.121.212

Гайгүй мөнгө өгвөл энэ хөгшин авгайгаас илүү л өмгөөлнө дөө би

Avatar

Нэргүй 2025-10-16 103.168.34.202

Chuluunzagdaa chamagi B1 geed studiotei baihaas chin mednee chi hezeedee terbumtan bolsoiin bee ats minee chi arai geh turees tolson bandi l bsn shdee hud gevel bi barim shaahuu l***r bandii batbayar pzdaa barisan bayanzurkh zahiin hajuud l***r mine 1 davhart tv reklam website hiiged suudag baisan shde chi amarbayasgalan niilej hulgaii hiiged buur tomorood alga bolsn chin bugd l medej bga shde chukaa it parkd suuj bsn humuus chin bugd odoo amid serunu baidag shuu l***r mine

Avatar

Нэргүй 2025-10-16 202.126.89.242

Чам шиг өсөж хөгжихгүй байсан байрандаа байдаг хүн гэж байхгүй. Чамайг бодвол энэ хүн шударгаар хөдөлмөрлөөд явж байгаа юм. Чам шиг хүний үнэргүй юмнууд л гүтгээд байгаа болохоос

Avatar

Nkk 2025-10-16 202.55.188.108

hol ochij h***

Avatar

Нэргүй 2025-10-16 43.242.242.59

Олон нийтийн хэрэгслээр хүн амины хэрэгт холбоотой мэтээр гүтгүүлчихээд зүгээр л уучлалт гуйгаад болчихдог юмуу. Хариуцлага тооцох ёстой бусуу. УИХ-ын гишүүн тэгээд хууль зүйн сайд байсан хүн нь бусдыг гүжирдээд бас хариуцлага хүлээхгүй байхаар чинь бүгд дургүй нэгнээ гүжирддэг сэтгэл зүй нийгэмл тогтоно.УИХ-ын ёс зүйн хороо гишүүндээ хариуцлага тооцох байлгүй дээ. Албан тушаалын төлөө ийм үйлдэл хийх ч гэждээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж