"Орос, Сири хоорондын өмнөх бүх гэрээ хэлэлцээрт хүндэтгэлтэй хандана"

"Орос, Сири хоорондын өмнөх бүх гэрээ хэлэлцээрт хүндэтгэлтэй хандана"

"Орос, Сири хоорондын өмнөх бүх гэрээ хэлэлцээрт хүндэтгэлтэй хандана"

Сирийн ерөнхийлөгч Ахмед аль-Шараа Лхагва гаригт Москвад айлчлахдаа хоёр улсын хооронд хийсэн өмнөх бүх гэрээ хэлэлцээрт хүндэтгэлтэй хандана гэдгээ Путинд хэллээ. Мөн Сири дэх Оросын цэргийн баазуудад аюулгүй байдлын амлалт өгөв.

Ахмед аль-Шараа Сирийн засгийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа Орост айлчилж, Башар аль-Ассадын ойрын холбоотон гэгддэг байсан Путинтэй нүүр тулан уулзсан юм. Тэрбээр өмнөх гэрээ хэлэлцээрүүдэд хүндэтгэлтэй хандахын зэрэгцээ хоёр улсын харилцааны мөн чанарыг дахин шинээр тодорхойлохоор ажиллаж байгаа гэлээ.

Путин хариуд нь "Сонирхолтой бөгөөд ашигтай эхлэлүүдийг тавихын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн" гэв. Мөн тэрбээр өнгөрсөн сард болсон сонгуулийг амжиллтай зохион байгуулсанд нь Шараад баяр хүргээд, "Таны хувьд гайхалтай амжилт байсан гэдэгт итгэж байна. Сири яг одоо амаргүй цаг үеийг туулж байгаа ч энэ сонгууль нийгмийг нэгтгэх болно. Энэ сонгууль Сирийн бүх улс төрийн хүчний хоорондын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх болно" гэсэн юм.

Энэ удаагийн уулзалтаар Сири дэх хоёр цэргийн баазынхаа тухай хэлэлцэнэ гэж Кремль өмнө нь мэдэгдэж байв. Эдийн засаг, эрчим хүчний ашиг сонирхлоороо Сиритэй холбогдсон ОХУ нь Турк, Иракийн хилийн ойролцоох зүүн хойд хэсэгт Камишли нисэх онгоцны буудалд мөн цэргээ байршуулдаг. Оросын цэргийн баазуудыг Африк руу агаар, усан замаар тусламж хүргэх ложистикийн төв болгож ашиглах санааг Кремлийн Гадаад хэргийн сайд Сергей Лавров Даваа гаригт дэвшүүлсэн билээ.

Харин Сирийн албан тушаалтнууд Ассадын цэргийн үлдэгдлийг зэвсэглэхгүй байх талаас нь Оросоос баталгаа хүсч байна. Цаашилбал, Сирийн армийг шинэчлэн байгуулахад Оросын дэмжлэгийг авна гэж Шараа найдаж байна.

ОХУ өнгөрсөн жилүүдэд Ахмед аль-Шараа тэргүүтэй босогчдыг эсэргүүцэх Ассадын бодлогыг дэмжсээр ирсэн билээ. Мөн Ассадыг эх орноосоо дүрвэхэд нь орогнол хүртэл олгосон. Оросын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, Ассад одоо ч Орост орогнож байна.

Тиймээс энэ удаагийн айлчлалыг маш эмзэг гэж тодорхойлж болно. Шараа яриа хэлэлцээг ашиглан Ассадыг хүлээлгэн өгөхийг Оросоос албан ёсоор хүсч магадгүй юм. Холбоотноо хамгаалж буй нь Оросын бахархал тул Ассадыг хүлээлгэн өгөхийг зөвшөөрөхгүй болов уу. Лавров сүүлд мэдээлэл хийхдээ Ассадын амь нас аюул заналхийлэл дор байгаа тул түүнд орогнол олгосон гэсэн юм.

Ахмед аль-Шараа мөн Сирийн өмнөд хэсэгт илүү өргөн хүрээтэй цэрэггүй бүс байгуулах Израилийн шаардлагыг эсэргүүцэхийн тулд Москвагийн дэмжлэгийг авахыг хүсч магадгүй.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-16 202.21.107.56

энэ гөлөг оросыг гуйна даа… Асадын бодлого зөв байсныг удахгүй ойлгож эхлэнэ ямарч гарцгүй кккк

Avatar

Zochin 2025-10-16 92.76.147.31

тэр Асадын Сирид н буцааж өгөөчээ

Avatar

Зочин 2025-10-16 202.126.90.205

Алс хэтийн нууц санаа нь Путин шиг дарангуйлагч болох зорилогтой хүн байхнээ !!..Путин ч анх итгэл найдвар гэрэлтүүлсэн , цэгц шудрага яриатай , ардчилсан үзэлтэй сайхан залуу гарч ирж байж билээ.. Одоо хар …

Avatar

Нэргүй 2025-10-16 202.126.89.96

Хоер нүүртэй Путлер ,
Сирийн ард түмнийг устгахад гар бие оролцсон нөхөртэй гар бариад бдаг зөв үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж