Улаанбаатар хот нэг шөнийн дотор цасаар хучигдаж өвөл боллоо. Ингэж хэлэхийг учир цаг уур, орчны шинжилгээний газраас Улаанбаатарт цас орно гэж хэдэн өдрийн өмнөөс сануулж байв. Цаснаас урьдаж дуусгах ёстой ажил нийслэлд цөөнгүй байсан. Үүний нэг явган хүний зам засварын ажлыг өвлөөс өмнө дуусгах ёстой байсан ч дуусгаж чадалгүй өвөлтэйгөө золголоо. Угтаа зам засварын ажлыг 2025 оны наймдугаар сарын 25-ны өдөр дуусгах ёстой байсан ч удаашралтай байсны хүрээнд өнөөдрийг хүргэв. Нийслэлийн хэмжээнд 15 байршилд нийслэлийн хөрөнгө оруулалтаар явган хүний зам засварын ажлыг хийж байгаа. Иймд манай сурвалжлах баг явган хүний зам засварын ажил өрнөж буй Баянзүрх дүүрэгт байрлах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны урд талаас энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэн хүргэж байна.
Цаг агаар хүйтэрч байгаа болохоор ч тэр үү, хүмүүс өвлийн малгай ороолт, гутал хувцсаа өмсжээ. Хүмүүс цаснаас нүүрээ нууж хоолой амаа битүүлжээ. Хүн болгоны хөдөлгөөн хурдсаж цаснаас урьдаж гэртэй харихаар яарч байгаа нь биеийн хөдөлгөөн, биеийн хэлэмжээс харагдаж байлаа. Харин цөөн хэдэн хүмүүс цасын үл ажран ажлаа улааран хийж байна. Чухам тэр хүмүүс бол зам засварын ажлыг гүйцэтгэж буй ажилчид юм. Толгой дээрээ зуны малгай тохчихсон, гартаа ажлын бээлий өмссөн, гадуурх хувцас нь нимгэн, тоос шороонд дарагдсан байлаа. Тухайн хэсгийн явган хүний замыг 4-5 ажилчин биднийг очиход хийж байлаа.

Тэдний нэг болох 50 орчим насны ажилтан хэлэхдээ "Бид ажлаа хурдан дуусгаж, хүлээлгэн өгөхөөр шуурхай ажиллаж байна. Гадаа хүйтэн болоод ч тэр үү өөрийн эрхгүй хөдөлгөөн удааширч, гар даарч, халуун уух зүйл уумаар санагдаж байна. Тэглээ гээд халуун уух зүйл уугаад суугаад байж болохгүй. Хариуцаж авсан ажил болохоор хурдан дуусгахыг зорьж байгаа. Хажуугаар зөрөх хүмүүс дуусах болоогүй юу, өвөл болж байхад хийж байгаа юм уу гэж хэлэх нь их. Гэхдээ ганцхан энэ хэсэгт зам засварын ажил явагдаж байгаа хэрэг биш. Нийслэлийн хэмжээнд олон байршилд ажлыг гүйцэтгэж байгаа. Гэхдээ хурдан дуусгаж хүлээлгэн өгөхийг хичээж байгаа гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй" гэлээ.
Нийт ажлын гүйцэтгэл 55 хувьтай хэрэгжиж байна. Явган замын засвар, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд 37 албан хаагч өдөр бүр хуваарийн дагуу гүйцэтгэгч компанийн ажлын явцад хяналт тавин гүйцэтгэж байгаа талаар нийслэлээс мэдэгдсэн.
Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр энэ мэт энд тэнд ундуй, сундуй нөхцөл байдал үүсгэж, яг ид ачааллын үеэр зүгээр байсан замыг хуулж орхисонд иргэд бухимдалтай байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн оршин суугч А.Булган хэлэхдээ "Манай энэ хэсгийн зам засварын ажил өнгөрөгч тавдугаар сараас хойш хийж эхэлсэн. Гэвч өнөөдөр ч мөн дуусаагүй ажил үргэлжилж байгаа нь харагдаж байна. Гэхдээ зуны саруудад багтааж хийсэн бол ийм асуудал гарахгүй юм шиг санагдаж байна. Одоогоор энд ажил хийж байгаа 4-5 хүн харагдаж байна. Энэ хүмүүс өнөө шөнөдөө багтааж цаснаас өмнө энэ хэсгийн замыг засварлаж дуусахгүй байх. Гадаа хацар даарч, өвдөг чичирч, гар бээрч байхад ажил хийж байгаа ажилчдын идэвх сул байх нь аргагүй байх. Бүхэл бүтэн зуны гурван сар байхад яагаад заавал өвөл наашилсан цагт чанаргүй зүйл хийж байгааг ойлгохгүй байна.
Дараа нь сайн үр дагавар гарахгүй. Нэг үгээр зун хийсэн явган хүний зам, цаснаар хийсэн явган хүний замын хооронд асар их ялгаа бий. Гэхдээ жил бүр л явган хүний замыг шинэчилдэг.
Үнэхээр солих цаг болсон үгүйг хотын дарга Х.Нямбаатар яаж мэддэг юм. Энэ хэсгээр лав явж үзээгүй байх. Өвөл халтирч, гулгадаггүй саарал хавтан дээр ус, цас хайлж гэссэн үед халтиргаа гулгаа гарах нь үнэн. Тийм байхад халтираа, гулгаа гарахгүй гэдгийг олонтой сонссон. Энэ өвөл үнэхээр халтирахгүй байна уу гэдгийг үзнэ дээ" гэлээ.

Зам засварын ажилтай холбоотойгоор хотын дарга Х.Нямбаатар, “Зам гэдэг зүгээр шороо тэгшлээд асфальт тавьдаг ажил биш. Доорх шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийн ажлуудтай уялддаг учраас зарим зам засвар хугацаандаа дуусах боломжгүй байгаа"гэдгийг /2025.10.15/ өдөр мэдэгдээд амжсан байдаг. Тэгвэл зүгээр байсан явган зорчигч хэсгийн замыг хуулж шороогоор орхисон байдал нь ирэх хавар болтол энэ хэвээр байх ойлголт иргэдэд хүрчээ.
Нийслэлийн хэмжээнд хийгдэж буй 15 байршлын дийлэнх хэсгийг хуучин саарал, ногоон жижиг хавтанг солих сургаар хуулсан нь бодлогогүй үйлдэл гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдөр энэ мэтчилэн хуулсан ундуй, сундуй замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүү хэл, жирийн хөдөлмөрийн насны иргэд явахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Наанадаж л цас их орсон үед ундуй, сундуй догол хэсэг сайн харагдахгүй учраас хөл гараа бэртээх тохиолдол гарна. Иймд зам засвар нь бүтээн байгуулалт бус сүйтгэж байгааг иргэд хэлж байна.
Зарим иргэд өөрсдийн тогтмол явдаг хэсгийн явган хүний зам засварын ажил хийж байгаа гэх ойлголтыг авсан байв. Энэ онд дараах байршлуудад явган замын ажил гүйцэтгэсэн бөгөөд нийт ажлын явц 50 хувьтай байна.
- Геологийн төв лабораторийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг “Бадрах инженеринг” ХХК,
- Төв шуудангийн уулзвараас талбайн хойгуур тойроод Централ таурын уулзвар хүртэл замын хойд талаар “Хэрмээдэй” ХХК
- Саппорогийн уулзвараас Баруун 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг ТАСО ХХК болон МАЗ ХХК-ийн түншлэл,
- Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх явган хүний замын ажлыг “Сант-Өндөр” ХХК
- Зүүн 4 замын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх явган хүний замыг “Цагаан толгойн нуур” ХХК
- Маршалын гүүрнээс Централ таурын уулзвар хүртэл замын баруун талаар “Эс Эл Си Ти” ХХК
- Баруун 4 замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн 4 замын уулзвар хүртэл замын хойд талаар “Төрөлхмөрөн” ХХК
- Баруун 4 замын уулзвараас хойгуураа Баянбүрд КТМС-ийн уулзвар өнгөрөөд, Зүүн 4 замын уулзвар хүртэл замын урд талаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэл замын хойд талаар “Сант баян бэрх” ХХК
- Цэцэг төвийн уулзвараас хойгуураа СУИС, МУИС өнгөрөөд МУБИС-ийн уулзвар хүртэл замын урд талаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төв”
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэл замын хойд талаар “Люксдаймонд” ХХК
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын баруун талаар “Чингисийн мэлмий” ХХК
- Яармагийн гүүрний зүүн үзүүрээс АПУ-гийн уулзвар хүртэл замын урд талаар “Эс эм жи ти” ХХК
- АПУ-гийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын зүүн талаар “Байгаль-Алтай” ХХК явган замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажиллаж байгаа аж.
Тус хорооны иргэн С.Ханд хэлэхдээ "Зам засварын ажил нийслэлийн хэмжээнд хаа сайгүй хийж байсан. Гэхдээ манай энэ хэсгийг хариуцаж авсан компани удаашралтай хийж байгаа юм шиг санагддаг. Би өглөө бүр ажилдаа явахдаа энэ замаар алхаж гардаг. Тэгэхэд заримдаа ажилчид нь харагддаггүй, амарсан байж магад гэж бодтол өдөр цайны цагийн үед ажиллаж байдаг. Яг энэ хэсгийн ажилчид хэдэн цагаар ажиллаж байгааг сайн мэдэхгүй байна. Одоо цас хаялж байна. Цасанд дарагдахаас урьтаж засварын ажлаа дуусгах хэрэгтэй байх. Тэгэхгүй бол хаа сайгүй зам засварын багаж хэрэгсэл, саарал чулуун хавтан хэвтэж байна. Тиймээс энд тэндгүй орхисон чулуун хавтанг хурааж авах хэрэгтэй. Энэ бүгд татвар төлөгчдийн төлсөн мөнгө шүү. Энэхүү хавтанг өвөл хэр чанартайг нь шалгах байх" гэлээ
















Гэрэл зургийг О.Болорсувд
3,593.62






















































Зочин 2025-10-16 103.168.34.64
Одоо энэ ажлаа зогсоовол таарна. Хоногийн дундаж температур – болж бэхжүүлэгч нь хөлдөж байгаа тул одоо хийсэн ажил нь хавар газар гэсхэд бууцаад бутарч унах болно
Нэргүй 2025-10-16 202.9.47.17
Замын засаж байхад эхнээс эвдэж байна. Бордюр явган хүний зам, гарц давж зогссоор. Бүр камертай газар, явган хүний гарцаар 'хүүхдүүдтэй' машин гарсаар! Тэр камер ямар зорилготой юм!
ИРГЭН 2025-10-16 66.181.184.48
МАН мафиуудын цүнхний компаниуд ажилах хүчин байхгүй!!! Цүнхний компаниуд ганц хоёр ажил хийсэн хүндээ цалин хөлсийг нь өгөхгүй мурина ер нь хэцүү дээ !! Мэдэжийн Монгол улсад нэгэн зэрэг ийм олон газар явган хүний зам тавих копаниууд байхгүй нь ойлгомжтой!!!
Иргэн 2025-10-16 66.181.189.185
эрчим хүчний гудамжны явган хүний зам байхгүй. явахад маш хүндрэлтэй байна даа
И 2025-10-16 66.181.176.227
Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэлээр ажилчидаа хангаагүй, зүгэар л зараар хэдэн хүн түр ажилчнаар ажиллуулж бх шиг байдаг. Энэ тендер авсан компаниуд дэндүү хулхидаж бна ! Одоо хийсэн ажил чанаргүй болно. бүрэн зогсоогоод шалгах хэрэгтэй.
Нэргүй 2025-10-16 66.181.180.242
ажлын гурилддаг дандаа дутуу хаядаг удаан ч гэж жигтэйхэн
Хм 2025-10-16 202.9.46.10
Нянбактер очиж үүрэгдээчээ, их онгироод энгийн иргэдийг загнаж зандраад хэвтсэн. Цалингаа мэддэггүй гэлүү чи. Шахаа цавчаа хийхэд бас цалин өгдиймуу гэх нь үү?
Зочиг 2025-10-16 103.229.121.36
Хийгээл байнадаа хошуу нэмэхээр хуруу нэм
Иргэн 2025-10-16 122.201.19.99
Амжилт хүсье
Нэргүй 2025-10-16 66.181.185.214
Нямбааиарыэ аулгайчууд