С.Бямбацогт: Үндсэн хууль зөрчиж, чуулганыг хуралдуулах гэж байна

С.Бямбацогт: Үндсэн хууль зөрчиж, чуулганыг хуралдуулах гэж байна

С.Бямбацогт: Үндсэн хууль зөрчиж, чуулганыг хуралдуулах гэж байна

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нарын нэр бүхий УИХ-ын гишүүд өнөөдөр /2025.10.16/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны явцыг та бүхэн харсан байх. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан олонх гишүүн оролцсон. Байнгын хорооны гурван гишүүн огцруулахыг дэмжиж, 19 гишүүн дэмжсэнгүй. Өөрөөр хэлбэл, огцруулъя гэж байсан гишүүд маань гэнэт огцруулахгүй гэдэг санал өгч гайхашрууллаа. Үүнийг тодруулж, хуралдаан даргалагчаас ямар дэгээр Засгийн газрын саналыг хэлэлцэх гэж байна вэ гэж асуух гэсэн боловч горимын санал хүлээж авсангүй. Тиймээс УИХ-ын дэд дарга Х.Булгантуяатай уулзсан. Дэд даргаас Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ямар томъёоллоор санал хураах вэ гэдгийг асуухад "Байнгын хорооноос гаргасан томъёоллоор санал хураана" гэдэг зүйлийг хэлж байна. Бидний зүгээс хэрвээ ингэвэл Үндсэн хууль зөрчинө шүү гэдгийг хэлсэн. Гэтэл бид мэдэж байгаа гэж хэллээ.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн бус замаар хууль зөрчиж Засгийн газрыг огцруулах асуудлыг  УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Тийм учраас энийг олон нийтэд мэдээлж байна.

Үндсэн хуулийн 43.1 хэсэгт УИХ-ын гишүүдийн 1/4 доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавьбал УИХ гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын нийт гишүүний олонх дэмжсэн бол огцрох ёстой. Хоёрт, уг саналыг гэдэг маань Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалтыг явуулах ёстой юм. Үндсэн хуульд ингэж заасан байдаг. Дэгийн тухай хуульд ч мөн адил буюу энэ хуулийн 101.4 зүйлд УИХ-ын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталсанд тооцно. Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй бол уг асуудлаар шийдвэр гарахгүй гэж заасан байдаг.

Байнгын хороон дээр Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн томъёоллоор санал хураалгаж, УИХ гишүүдэд хуультай танилцах боломжийг хааж байгаад дээрээс нь кнопондоо хүрэхгүй байдлаар Засгийн газрыг Үндсэн хуулийн бус аргаар унагаах үйлдэл хийх гэж байна. Энийг ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир өөрийнхөө эс үйлдлээрээ харууллаа. Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа албан ёсоор байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулна гэж хэллээ" гэв.

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал:

-Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүдийн олонх дэмжсэн бол Засгийн газар огцорно. Гэтэл чуулганаар санал хураахдаа Ерөнхий сайдыг огцрохыг дэмжээгүй саналыг 50+1 дэмжээд өгөөч гээд гадаадаар зугаалуулдаг, ирцэнд оруулдаггүй, байхгүй хүмүүс тооцогдохгүй гэсэн үг. Нийт гишүүдийн олонх 50+1 огцруулахыг дэмжвэл огцорно. Гэтэл  нийт гишүүдийн олонх дэмжээгүйг дэмжье гэж хэлбэл Засгийн газар үлдэнэ гэдэг чинь Үндсэн хууль зөрчинө. Үнэхээр увайгүй үйлдэл гаргаж байна. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл учраас УИХ-ын 38 гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-16 59.153.113.48

Ямар чхууль байнгын хорооноос гарсан дүгнэлтийг дэмжие дэмжихгүй гэж л санал хураалт явуулдаг биз дээ урд шөнө дэг нь орон дотороо өөр болчихсон юм уу Занданшатар суудалтайгаа үлдэж л байвал юу ч хийхээс буцахаа байсан байна би баруун аймгийн сонгогч байна бид та нарыг сайд болоорой гэж сонгоогүй үнэнч шударга ажиллаарай гэж сонгосон сонсож байна уу БЯМБАЦОГТ, ЧОЙЖИЛСҮРЭН ,МЭНДСАЙХАН ЗАЯАБАЛ, ЦОГТГЭРЭЛ, АМГАЛАНБААТАР новшнууд минь

Avatar

Нэргүй 2025-10-16 66.181.187.225

Солиотой болтой нөхөр. бх юм. АН нэртэй зөвхөн луйвраас өөрцгүй ганц нам бий дээ, Монголд бараг бүгд мэдэх авч мэдэн будлих, мэлзэх, гүжирдэх хэлбэрээр улс төр хийсээр олон арван жилийг элээлээ. Шударга институцийн нам болох өнгөрчээ.

Avatar

ИРГЭН 2025-10-16 103.229.122.204

Хулгайч луйварчидын Нам,,,,,,МАН-ыг тараах хэрэгтэй,

Avatar

Нэргүй 2025-10-16 160.250.66.4

Монгол улсыг 30 жил самарсан мэдлэг чадваргүй улс төрчид, тэдний залгамжлагчид хурдан зайгаа тавьж өг.

Avatar

Х,Баянмөнх 2025-10-16 43.228.130.188

Содмонгол компаний ШТС-ын түгээгч Үүрийнтуяа гүшүүнээс татгалзхж түгээгчээ хий,Худлаа ярихаас хэтрэхгүй амвтан,,,

Avatar

Ахмад 2025-10-16 202.9.40.94

Бямбацогт, Жавхлан , Учрал та 3-т 3 нүүр гаргах эрх байхгүй. Нэгэнт огцоруулах асуудал хэлэлцэж байгаа учир дэмжие гэсэн л санал хураана биздээ. КККК Та 3 манарсан байнаа

Avatar

Иргэн 2025-10-16 66.181.180.193

Засаглалын хямрал гэдэг нь утгаараа болж бна гэж харж бна! Татвар төлөгчдийн мөнгийг “төрийн өмчит” нэртэй компаниудаар дамжуулан идэж уудаг, хулгай хийдэг нь өөрсдийнх нь хоорондын “зодоон”-оос харагдлаа! Хэтэрхий данхайсан Төрийн том бүтэц нь хэрээс хэтэрчээ!

Avatar

жон 2025-10-16 103.57.95.175

Ямар чхууль байнгын хорооноос гарсан дүгнэлтийг дэмжие дэмжихгүй гэж л санал хураалт явуулдаг биз дээ урд шөнө дэг нь орон дотороо өөр болчихсон юм уу Занданшатар суудалтайгаа үлдэж л байвал юу ч хийхээс буцахаа байсан байна би баруун аймгийн сонгогч байна бид та нарыг сайд болоорой гэж сонгоогүй үнэнч шударга ажиллаарай гэж сонгосон сонсож байна уу БЯМБАЦОГТ, ЧОЙЖИЛСҮРЭН ,МЭНДСАЙХАН ЗАЯАБАЛ, ЦОГТГЭРЭЛ, АМГАЛАНБААТАР новшнууд минь

Avatar

Зочин 2025-10-16 103.229.122.148

Огцруулна гээд шаардлага гаргаад байсан гишүүдийн баыр суурь 180 оградус өөрчлөгдсөн байна ш дээ ятэгвэл чууолган хураодуулах ямар хэрэгтэй юм Бид эв нэгдэлтэй байсан АН ы зарим гь л огцрууоах гэлээ гэж ард иргэдийг хуураах гэсэн өололтой Эсвэл чуулганмдээридахин байр сууриа өөрчлөх гээ юу Барьцгүй итгэж өолохгүй залуучууд байнамлаа

Avatar

Нэргүй 2025-10-16 203.91.115.50

Суудлаасаа салах гэж хулгайчуудын царайг хар даа!

Avatar

Нэргүй 2025-10-16 59.153.113.105

УУЛ УУРХАЙН УГААДАС ДОЛООСОН ЭМ СИ ЭСИЙН ТАВИУЛ АВИЛГАЧДЫН БҮЛЭГЛЭЛ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж