Оросын агаарын цохилтын улмаас өнгөрсөн долоо хоногоос эхлэн Украин даяар яаралтайгаар цахилгаан хязгаарласан байна. Энэ нь 2022 оны хоёрдугаар сард Оросын довтолгоо эхэлснээс хойших дөрөв дэх удаагийн цахилгаан хязгаарлалт болж байна. Украины Эрчим хүчний яамны мэдээлснээр, фронтын бүс болох Донецк, Чернигив мужуудаас бусад бүх бүс нутагт цахилгаан тасарсан. Их хэмжээний хохирол учирсан бөгөөд цахилгаан эрчим хүчийг сэргээх ажил үргэлжилж байна.
Орос зөвхөн эрчим хүчний байгууламж биш, төмөр замуудыг ч онилж байгаа аж. Украин хариуд нь Орос болон Крымийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү халдсаар байна.
Крым дэх томоохон нефтийн агуулах гурван өдөр шатаж байгаа юм. Учир нь Украин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр хоёр удаа дроны цохилт өгсөн бөгөөд Оросын 16 шатахууны танкийг устгасан гэж мэдэгдсэн. Энэ мэт халдлагын улмаас Оросын зарим бүс нутагт шатахууны хомсдол, үнийн өсөлт бий болжээ. Украин энэ байдлаар Оросын дайны хүчин чадлыг сулруулж, хэлэлцээрийн ширээний ард суухад хүргэнэ гэж найдаж байна. Үүнээс гадна, Оросын түлшний экспорт дайн эхэлснээс хойш хамгийн доод түвшинд хүрсэн гэж Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлж байна.
Украины эрчим хүч сүлжээний Укренерго компани цахилгаан тасраагүй бүс нутгийн иргэдэд эрчим хүчний хэрэглээгээ хэмнэхийг уриалжээ.
Харин Львов хотод урьдчилан мэдэгдэлгүйгээр яаралтайгаар цахилгаан хязгаарласан байна. Гэвч шөнөдөө гурван хэм хүртэл хүйтэрч магадгүй байгаа тул хотын оршин суугчид санаа зовнилтой байгаа гэдгийг албаныхан мэдэгджээ. Оросын Батлан хамгаалах яам Укрианы эрчим хүчний дэд төвүүдэд өгсөн цохилтоо цэргийн зорилгоор гэж тайлбарлаж байгаа ч хэдэн сая украин хүн ямар ч цахилгаан эрчим хүчгүй бараг долоо хонох гэж байгаа аж. Зөвхөн аравдугаар сарын 9,10-нд болсон довтолгооны үеэр л гэхэд Укрианы есөн бүс нутагт цахилгаан тасарсан байна. Тус улсын ерөнхийлөгч Зеленский Оросын цохилтыг иргэдийн сэтгэл зүйд дарамт үзүүлэх, үймээн самуун үүсгэх зорилготой гэж буруутгав. Улмаар барууны холбоотнуудаасаа алсын зайн зэвсэг хүсэж байгаа бөгөөд эдгээрийг зөвхөн цэргийн бай руу ашиглана гэж амласан байна.
Гэвч барууны орнууд ийм зэвсэг нийлүүлэхээс болгоомжилсон хэвээр байна. Учир нь энэ нь дайн улам хурцдах эрсдэлтэй. Гэхдээ Орос улс “улаан шугам”-ыг хэд хэдэн удаа зөрчсөн ч баруунаас тодорхой хариу арга хэмжээ аваагүй байна. Зөвхөн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украинд “Tomahawk” пуужин олгох талаар бодож буйгаа илэрхийлсэн бөгөөд хоёр орны удирдагч нар Баасан гаригт (2025.10.17) уулзахаар төлөвлөжээ. Өмнө нь НАТО-гийн чуулганы үеэр АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Пит Хегсет Оросын түрэмгийлэл үргэлжилбэл хатуу арга хэмжээ авна гэж анхааруулсан байдаг. Эл үеэр АНУ-ын зэвсэг худалдаж аваад Украинд нийлүүлдэг "PURL" хөтөлбөрт НАТО-гийн орнуудыг нэгдэхийг тэрбээр мөн уриалсан аж. Үүний үр дүнд Герман 500 сая ам.доллар, Нидерланд болон Скандинавын орнууд нэг тэрбум ам.доллараар тус тус нэгдэх болсноо зарласан байна. Энэ нь Укрианы цэргийн тусламжийг эрс нэмэгдүүлнэ гэж ажиглагчид найдаж байна. Учир нь Германы Киль институтийн судалгаагаар энэ оны хоёрдугаар хагаст Украины цэргийн тусламж 43 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
3,593.62






















































Нэргүй 2025-10-16 103.229.121.121
Хэрвээ Зеленскийн улс орноо ард түмнээ бодвол ОХУ-тай хийж байгаа уулзалтаараа тохиролцож барууны нөлөөнд автаж ах дүү үндэстэн нэг нэгнээ хөнөөж байгаа энэ утга учиргүй дайнаа зогсоож бууж өгөх нь зөв.
Нэргүй 2025-10-16 66.181.183.203
За,,,,, чи,,,,, битгий хуцаад бай,,,,
Нэргүй 2025-10-16 59.153.113.105
АНУ Японы Хирошима, Нагасаки хотуудыг энгийн иргэд, хүүхэд хөгшидтэй нь цөмийн бөмбөгөөр хядсан, барууны холбоотны хүчин нэгэнт бууж өгч ялагдсан Германы Дрэйздэн хотыг энгийн иргэдтэй нь химийн галт бөмбөгөөр үнсэн товрого болгож шатаасан, Янкууд угуул иргэд хөх толбот гарал нэг Индианчуудыг хядаж газар нутгийг нь булаасан, Изралийн нацист засгийн газар барууны дэмжлэгтэйгээр Газын зурвас Палестинийг энгийн иргэдтэй нь хядаж үнсэн товрог болголоо… гээд түүх ярьвал колончлогчдын хийсэн хядлага
Нэргүй 2025-10-16 202.126.89.218
Зөрүүлээдшаанаа,,,,,москваг пуужинднаа,,,,хариуг нь өгнөө,,,,СЛАВА УКРАИНЕ,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,
Нэргүй 2025-10-16 185.177.238.26
Сало в кокаине! Героиним сало! Салга бөгсөн толгойт хуяа троллоо! Ккк
Нэргүй 2025-10-16 202.126.89.218
Гях,,,,гяхх,,,гяхх,,,золбин оросын шээсээ,,,,нойтон цас лавсан буусан намрын сайхан өдрийн мэндээ,,,,намайг мэрэх яахвээ,,,,чи,,,,бөгспутин чинь бас дахин бууны мах татахнээ,,,,чи яваач,,,,,,
Нэргүй 2025-10-16 202.126.89.245
FUCK YOU НОВШИЙН САРМАГЧИН, монгол шээсээ. ЧИНИЙ ФАШИСТ, НАЦИСТ БӨГСЗЕЛЯ, ГАХАЙ УКР – УДАХГҮЙ ДУУСНА, КАПУТ БОЛНО !
Нэргүй 2025-10-16 66.181.183.203
Гях,,,гяхх,,,гяххх,,,,хэзээ вэ,,,,,дебиль ээ,,,,
Нэргүй 2025-10-16 202.126.89.245
FUCK YOU, өөрөө Дебиль, монгол САРМАГЧИН !