Хятадын эдийн засгийн талаар ихэвчлэн өөдрөг үзэл давамгайлдаг ч зарим гутранги дуу хоолой байсаар байна. Илүү тодорхой ойлголттой болъё гэвэл диалектик хэтийн төлөвийг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засагт эерэг, сөрөг шинж тэмдэгүүд илэрч байгаа ч гэлээ хэтийн төлөв ирээдүйтэй хэвээр байна.
Юун түрүүнд Хятадын эдийн засгийн үндэс суурь хүчтэй байна. Шинэ эрин үеийн хятад хэв маягийг шингээсэн социализмын тухай Ши Жиньпиний үзэл баримтлал, тэр дундаа Ши Жиньпиний эдийн засгийн үзэл баримтлалыг чиг баримжаа болгосон эдийн засаг энэ онд тогтвортой хөгжиж, хүлээлтийг давсан гүйцэтгэл харуулж буй. Өсөлт, ажил эрхлэлт, үнэ, төлбөрийн тэнцэл бүгд тогтвортой байна.
Тоон мэдээлэл бол үүний бэлээхэн нотолгоо. 2025 оны эхний хагаст Хятадын ДНБ-ий өсөлт ихэнх томоохон эдийн засгийг гүйцэж түрүүлжээ. Энэ нь Хятадыг дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүр болгоод байна. Ажил эрхлэлт болон үнэ ерөнхийдөө тогтвортой байна. Олон нийтийн сүлжээнд Хятад, АНУ-ын амьжиргааны өртгийг харьцуулсан байгааг харвал Бээжингийн бараа үйлчилгээ илүү давуу талтай, хүмүүсийн амьжиргаа ч мэдэгдэхүйц сайжирчээ.
Экспорт ч тогтвортой хэвээр байгаа бөгөөд өрсөлдөх чадвар нь өссөөр байна. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний найман сарын байдлаар Хятадын экспорт 6.9 хувиар өсчээ. Тэр дундаа хагас дамжуулагчийн бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүчээр ажилладаг автомашинуудын экспорт 20 гаруй хувиар өсөв. Иргэд эдийн засгийн сэргэлтэд улам ихээр итгэх болж, юанийн ханш ч тогтворжин, олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын зах зээл рүү хошуурах хандлагатай болж байна. Гол салбаруудын эрсдэлийг хязгаарласан тул бүхэл системд цочрол үүсэх магадлал буурчээ. Хятадын эдийн засгийг жижиг цөөрөм биш асар том далай гэлцдэг. Тиймдээ ч эрсдэлийг тэсвэрлэх чадавхиараа салхи, давалгаа, тэр бүү хэл шуургыг ч даваад гарах боломжтой болжээ.
Инноваци ба шинэ хөдөлгөгч хүч
Инноваци бол өсөлтийн гол хөдөлгүүр, орчин үеийн эдийн засгийн стратегийн үндэс гэдгийг Ши Жиньпин дарга онцолсон билээ. "DeepSeek" хэлний моделиос эхлээд хүн дүрст робот техник, биоанагаах ухаан хүртэл технологийн чухал нээлтүүдийг сүүлийн жилүүдэд хийв. Хиймэл оюун ухааныг илүү өргөнөөр хэрэглэж, уламжлалт салбарууд дижитал болон ухаалаг шинэчлэлтүүдийг өөртөө шингээх болсноор хуучнаас шинэ өсөлт рүү шилжих үйл явц хурдацтай үргэлжилж байна.
Энэ оны эхний хагасын байдлаар өндөр технологийн үйлдвэрлэл аж үйлдвэрийн нийт өсөлтөөс давж, орчин үеийн үйлчилгээний салбар тогтвортой өргөжжээ. Ногоон шилжилтийн үйл явц ахицтай байгаа, ДНБ-ий нэгжид ногдох эрчим хүчний нягтрал буурсаар байгаа зэрэг нь Хятадын ногоон хөгжлийн үндэс суурь болж байна.
Эрсдэлийн удирдлага ба амьжиргааны баталгаажуулалт
Гэсэн ч зарим сорилт бий. Дэлхий даяар протекционизм болон юнилатерализм (хамгаалалтын бодлого, нэг талт бодлого) нь өсөлтийг сааруулж байна. Тэр дундаа АНУ-аас тогтоосон татваруудыг үүнд хамаатуулна. Харин Хятадын дотоодод эрэлт сул, бүтцийн хүндрэлүүд арилаагүй хэвээр. Хэрэглээний өсөлт жигд бус, үнийн өсөлт бага, зарим компани болон орон нутгийн засаг захиргаа санхүүгийн хүндрэлтэй тулгарсан байдалтай байна. Мөн зарим хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр тогтворгүй байдал ажиглагдаж байна.
Гэсэн ч Хятадын засгийн газар Коммунист намын Төв хорооны иргэн төвтэй хөгжлийн үзэл баримтлалын дагуу өсөлтийг тогтворжуулж, амьжиргааг баталгаажуулахыг чухалчилсаар ирсэн. Иргэдийн орлого ДНБ-ээс хурдан өсч, хот хөдөөгийн орлогын ялгаа багасч, тэтгэвэр, эмнэлгийн татаас нэмэгдлээ. Үр тариа, эрчим хүчний аюулгүй байдал сайжирч, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадавхи ч дээшлэв.
Бүтцийн зөрүү ба хурдтай өөрчлөлт
Аж үйлдвэрийн өөрчлөлт жигд бус байна. Ухаалаг, дижитал технологид нэвтэрч буй зарим салбар хөгжиж байгаа ч зарим нь хоцрогджээ. Тухайлбал, хиймэл оюун ухаантай холбоотой салбарын цалин дунджаас хоёр дахин нэмэгдэж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн салбарынхан эсрэгээрээ цомхотгол явуулж, цалингаа танаж байна.
Энэ мэт ялгаатай байдлыг том зургаар нь харвал, өргөн хүрээний эдийн засаг бат бөх суурьтай хэвээр байна. Бодлого боловсруулагчид эдгээр зөрүүг аль болох багасгаж, өсөлтийн үр өгөөжийг түгээн дэлгэрүүлэхийн тулд шинэчлэл, зорилтот дэмжлэгээ үргэлжлүүлэх ёстой.
Урагш харахуй: Хүчтэй суурь ба өргөн боломж
Хятадын технологи, хөдөлмөр, хөрөнгийн талбарт өсөлтийн арвин хөшүүрэг байсаар байна. Тус улсад инноваци, технологи хөгжүүлэхэд хэрэгтэй их хэмжээний чадварлаг ажилтан, хөгжингүй эдийн засгуудаас давсан хөрөнгө оруулалт, дасан зохицох өндөр чадвартай ажиллах хүч, бизнесийн орчин бий. Мөн үйлдвэрлэлийн суурь сайн, дотоодын эрэлт хэрэгцээ ч асар их хэвээр байгаа бөгөөд эрэлт, нийлүүлэлт нь харилцан бие биеэ бэхжүүлж чадаж байна.
Олон улсын хэмжээнд хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэг гэсэн үзэл санаа хүлээн зөвшөөрөгдөж буй нь Хятадын дэлхий дахинд үзүүлэх нөлөө, сэтгэл татам байдлыг улам нэмэгдүүлж байна. Юу юунаас илүүтэй Хятад улс Коммунист намын удирдлага болон социализмын байгууллагын хүчийг ашиглан нөөцийг төвлөрүүлж, эдийн засгаа урт хугацааны тогтвортой байдал, хөгжлийн замд чиглүүлэх боломжтой байна.
3,593.62






















































Холбоотой мэдээ