Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй. Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан. Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байгаа ажээ.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу "Урт цагаан" үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд бүтээн байгуулалтын зураг төслийн ажлын тендерийг 2024 оны гуравдугаар сард зарлаж, гүйцэтгэгч "Бодь пропертийз" ХХК-тай гэрээ байгуулсан. Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээ хийсэн байна. Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой ажээ.
3,593.62






















































Нэргүй 2025-10-16 202.9.41.10
35 жил хулгай шаасн х***а манжууд хулгай илрэр гэрээр хурл суухгүй би тийм ийм эрхтэы гэж шаажийн хулгайч х***а манжуудыг хүчээр оруулж суулга 35 жил гажигтсн муу мэдхгүй.
Нэргүй 2025-10-16 124.158.126.132
Арай аятайхан тохижилт хийнэ гэж найдаж байлаа, хүлээлтэд хүрсэнгүй, хэдэн төмөр труба будаад гагначихсан …
y 2025-10-16 169.133.250.254
gadni OC# ;
зочин 2025-10-16 66.181.179.216
Хэрүүл уруултай төрд ганц Нямбаатар тасралтгүй ажлаа хийж байна даа.
Амжилт хүсье
Хотын уугуул иргэн 2025-10-16 103.229.122.123
44 тэрбум төгрөгөөр тохижилтийн ажил хийгдэж байна гэсэн яриа байна. Арай үгүй байлгүй дээ. Тийм бол Монгол улсын нийслэл УБ хотын ЗДТГ-хан яасан байна юм бэ.. Мөнгөө хийх газаргүй болоод байгаа юм уу
Нэргүй 2025-10-16 43.242.242.59
Ийм юм хийснийх нь төлөө Нянбаатарыг огцруулах гарын үсэг зуруулаад байсан юу болсон бэ. Зүгээр байдаггүй хүмүүсийг номонд нь оруулах нь зөв юм. Олноос онцгойрч нэг их ажил хийдэг Нянбаатарыг оюутан залуус бүр дэмжихгүй байна.