Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл маргааш /2025.10.16/ улс орон даяар багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан ажилт хаялт зарлах болно гэдгийг мэдэгдсэн. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр багш нарыг энэхүү хууль бус ажил хаялтад оролцохгүй байхыг уриллаа.
Уриалгад “… 1.Боловсрол, шинжлэх ухааны яам (хуучнаар) болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2024-2026 онд байгуулсан хамтын хэлэлцээрийн 3.1-д Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтны үндсэн цалинг 2023 онд хүрсэн түвшнээс бууруулахгүй, 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Жил бүр цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар талууд нэмэлт хэлэлцээр байгуулна" гэж заасан. Хэлэлцээрийн энэхүү заалтын хэрэгжилтийг хангаж багш, ажилтны цалин хөлсийг 2023 оны түвшинтэй харьцуулахад энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 17 хувиар нэмэгдүүлсэн. Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос дээрх хэлэлцээрт багш ажилтны цалин хөлсийг жил бүр 30 хувиар нэмэгдүүлэх гэж заасан мэтээр олон нийтэд гуйвуулж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавсралтаар Боловсрол, шинжлэх ухааны яам (хуучнаар) болон Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2024-2026 онд байгуулсан хамтын хэлэлцээрийг хүргүүлэв.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.3.3-т багшийн хөдөлмөрийн бүтээмжийг бодитоор үнэлж, багш, ажилчдын цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээг төсөв, мөнгөний бодлоготой уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлж, улсын дундаж хэмжээнд хүргэж, нийгмийн баталгааг хангахаар заасан байдаг.
2.Боловсролын яамнаас багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэхээр үйлдвэрчний эвлэлийн байгууллага, Сангийн яам, Засгийн газарт удаа дараа хүсэлт, санал гаргаж ажилласан.
Үүний дүнд өнөөдөр /2025.10.15/ Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар боловсролын салбарын багш ажилтны цалинг 20 хувиар нэмэгдүүлэх саналыг УИХ-д хүргүүлэхээр шийдвэрлэсэн болно. Ингэснээр салбарын нийт 90 гаруй мянган багш, ажилтны үндсэн цалинд шаардагдах нийт 509,9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусган хүргүүлэв. Нэмэгдэж байгаа хэдий ч Боловсролын яамнаас эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан багш, ажилтны цалин хөлсийг 3 хүртэл жилийн хугацаанд үе шаттайгаар 3,5 сая төгрөгт хүргэхээр төлөвлөн, бодлогын бичиг баримтыг гаргахаар УИХ, Засгийн газар салбарын яамдтай хамтран ажиллаж байна.
3.Засгийн газар, Боловсролын яамны зүгээс багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсээр байтал Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 2025 оны 10 дугаар 16-ны өдрийн 08.00 цагаас улсын хэмжээнд ажил хаялт зохион байгуулах болсон талаар мэдэгдлийг бидэнд ирүүлсэн.
Нийслэлийн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хорооны 2025 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн сонирхлын маргааныг шийдвэрлэх хөдөлмөрийн арбитр байгуулагдсан байна. Энэхүү хөдөлмөрийн арбитр нь талуудын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хөдөлмөрийн сонирхлын маргааныг эцэслэн шийдвэрлэх байгууллага бөгөөд тус маргааныг одоогийн байдлаар эцэслэн шийдвэрлээгүй байна. Ийнхүү хөдөлмөрийн сонирхлын маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад ажил хаялт зохион байгуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 29 2-т заасны дагуу хууль бусад тооцогдох эрсдэлтэй.
Ийнхүү ажил хаялт нь хууль бусад тооцогдсон тохиолдолд ажил хаялтад оролцсон багш, ажилтанд цалин хөлс олгогдохгүй бөгөөд ажил хаялтын үеийн цалин халс холбогдох бусад зардлыг зохион байгуулсан буруутай тал хариуцахад хүрнэ.
Боловсролын сайд миний бие Монголын багш, ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэх бүхий л нөөцийг судалж, цалин хөлс нэмэгдүүлэх асуудалд байнга анхаарч, тууштай дэмжиж ирсэн хэдий ч улсын хэмжээнд багш ажилтны дунд ажил хаялт хууль бусаар зохион байгуулах асуудлыг эрс эсэргүүцэж байна.
Иймд Та бүхнийг суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтийн эрх ашгийг дээдлэн, гаргасан шийдвэрээ дахин хянан үзэж, хичээл, сургалтын хэвийн уйл ажиллагааг алдагдуулахгүй байхад анхаарч, ажил хаялтад оролцохгүй байхыг уриалж байна гэв.

3,593.62






















































Нэргүй 2025-10-15 202.55.188.105
Наад үгээ тэр жавхлан мангартаа хэл
Нэргүй 2025-10-15 66.181.179.99
Үхсэн нохойн ш****.Тэмээн хяруул айхаараа толгойгоо элсэнд шургуулдаг гэгчээр дүрэм журамны цаана нуугдах санаатай. Боловсрол системээрээ нураад бна. Чи зайл!
Нэргүй 2025-10-15 202.179.24.196
Төрийг завхруулж хуулийг гууль болгож байгаа өөрдийгөа хэл! Tөрд шургалсан харь цустай , харь үзэлтэн, харь сэтгэлтэн та нар төр түмнээ биш өөрсдийгөө бодсоор ийм болсон учир ТА НАР ӨӨРСДӨӨ ХУУДЬ БУС . Сүүлийн 35 жил төрд байсан бүгдийг явуулж энэ тогтолцоог сууриар нь өөрчилж байж хөгжил дэвшил, хүн чанар яригдах болхоо
Нэргүй 2025-10-15 66.181.185.214
Энэ балай луйьарчныг огцруулья
ИРГЭН 2025-10-15 103.57.93.154
улны цалигаар Дэлхийн боловсрол нэхсэн улны Монголчууд сөнөтүгэй!!!
Н 2025-10-15 202.9.46.40
багш нар жил бүр шантаажилж ийм үйлдэл хийж багаа нь харамсалтай.ер нь тэгээд бүгд гудамжинд гараад мөнгө өг гээд орилоод байвал тэнгэрээс мөнгө асгаад ирэхүү.улс орны боломж гэж юм байна энийг ойлгохгүй байна гэвэл худал эсвэл ой ухаан муутай багшлах чадваргүй гэсэн үг.
Нэргүй 2025-10-15 66.181.179.193
МҮЭ-ийн Төв Зөвлөл гэж улсын төсвөөс санхүүждэг коммунист тогтолцооны зохиомол асар том сүлжээ байсныг эд хөрөнгийг нь улсад хурааж, татан буулгах байсныг 1990-ээд онд анзаарахгүй орхисон завсар заальхайг хэдэн зальхай этгээд ашиглан тэр их хөрөнгөн дээр эзэн суучихаад одоо Засгийн ажлыг эсэргүүцэж, олон түмнийг турхирч, эдийн засгийн ямар ч үндэслэлгүй шаардлага тулгаж байдаг албан ёсны хагалан бутаргагч бий болжээ!!! Үүнийг даруй татан буулгаад улсын хөрөнгийг хурааж авах хэрэгтэй!!!
Нэргүй 2025-10-15 66.181.179.193
Орчин үед ҮЭ-ийн ач холбогдол тууштай буурсаар байна: Гишүүнчлэлийн хувь: Европын Холбооны дундаж нь 22%, Их Британид25,4%), Францд 14,3 %. АНУ-д 12,8%, Японд 25,8% байна!!!
Нэргүй 2025-10-15 66.181.191.117
Нэмсэн цалинг голоод байгаа багш нар гараад гудамж цэвэрлээч. Улс төрийн тоглоом болж байгаагаа мэдэж баймаар юм.
Нэргүй 2025-10-15 202.5.202.130
Цалин нэмэхийг дэмжиж байна. Өчигдөр нэмэхээр болсон байна. лээ. Хэрэв нэмбэл бүх төрийн албан хаагчид нэмэгдэх л хэрэгтэй. Гэхдээ заавал яагаад ажил хаяж хясан боогдуулж байгаа юм бэ. Бид хүүхдээ яах ий ажлаа таслах болчихоодл бн. ҮЭ чинь МАН-ы хуваагдлын цаагуур хөлсөөр ажиллаад байгаа юм биш үү
Нэргүй 2025-10-15 103.229.123.199
Хүүхдүүдийнх нь сурлагын амжилттай холбож цалинг нь нэмээчээ. Сайн багш нар өндөр цалин авах ёстой. Муу багш бага цалин авна. Бид бүгд л сургуульд сурч байсан.Заах арга барил сайнтай багшийн хичээл сонирхолтой, ойлгомжтой байдаг. Хичээлээ зааж чаддаггүй багшийн хичээлийг ерөөсөө ойлгодоггүй, дургүй байсан шүү.
Нэргүй 2025-10-15 103.212.119.194
Улс орны мөнгө төсөв хэцүү байгаа гэж ойлгоод тэвчээд чимээгүй л явж байлаа. Гэтэл төрийн дарга нарын идэж ууж байгаа мөнгөний дүн тансаглал авилга энэ тэрийг хараад үнэхээр тэмцэхгүй бол энэ чигээрээ дуусах юм байна гэсэн бодол олон хүнд төрж байна даа. Тэвчээр дуусч байх шиг байна даа. Төрд итгэх итгэл үнэхээр алдарч байна.
Нэргүй 2025-10-15 103.168.34.188
БЗС-гийн захирал О.Сийлэгмаагийн хувьд өнөөдөр ажлаа хийж байна. БЗС-гийн зээлийг эргэн төлүүлэхэд анхаарч гурван ажил хийж байгаа. Нэгдүгээрт, зээлээ төлөөгүй зээлдэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүлсэн. Нийт 15 мянган иргэнд хоёр удаа зээлээ төлөх мэдэгдэл хүргэсэн. Зээлийн эргэн төлөлтийг хугацааг журмаа шинэчлэхдээ 20 хүртэл жил болгож сунгаж өгсөн. Гадаадын өндөр төлбөртэй сургуульд сурсан хүнд зээлээ эргэн төлөх боломжийг нээсэн гэсэн үг. Гагцхүү зарим нэг асуудал үүсч байна
Нэргүй 2025-10-15 103.168.34.188
Боловсролын Зээлийн Сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулбал төрд нэлээд хэдэн тэрбум төгрөг орж ирнэ. Шудрага байцгаая. Яагаад хэн нэг этгээд БЗС-с зээл авч гадаадад докторт (Ph.D) сурч ирчихээд, 200-300 саяар ард түмний татварын мөнгөөр худалдаж авсан дипломоороо 5 жил цалинтай ажиллаад, буцаагаад зээлээ тэглүүлж, барьцаанд тавьсан үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад авчихаж байгааг ард түмэн буруу гэж үзэж байгаа. Нэг хэсэг БЗС –ийн зээлийн эргэн төлөлт сайжирч овоо хэдэн тэрбум төгрөг төри
Нэргүй 2025-10-15 158.59.146.30
ene muu hytaad corootoi uker, archaagui zipda, orsgoo coroot, baij baigaagnee, yaaaag udmaa dagaad hujao turhunduu ortson bgaaz, huuli bus ajil hayalt gej haana ch bhgui uhereeeee, chi daldar, shaamigar hyatad avgaigaa daguulad ereen ruugee jail
Нэргүй 2025-10-15 202.9.41.0
Ажил хаяхын оронд ажлаасаа гарсан нь дээр. Гудамжны хог шүүрдсэн ч багшийн цалингаас хоёр дахин их цалин авна.
Э 2025-10-15 66.181.185.201
гараачээ.би оронд чино ажиллаяя
эги 2025-10-15 202.9.47.5
Багш нар хэний турхиралтаар жагсаал хийгээд байгаагаа ч ойлгож бга юм алга. Нүүрсний хулгай нь илрээд амь тавих гэж бга Данх, Амарбаясгалан нар үйлдвэрчний эвлэлийн удирдлага гэсэн хэдэн худалдагдсан луйварчдын аманд мөнгө чихэж бгаад хөөрхий муу багш, эмч нарыг Занданшатарын эсрэг турхирч бна. Улстөрийн энэ хэрүүл цэгцэртэл багш нь хүлээх л хэрэгтэй бсан юм, хулгайчдын тоглоомонд татагдаад тэнэг ч бол доо
Нэргүй 2025-10-15 103.229.122.157
ажил хийгээгүй пур зоргоороо лалруудын цалинг хаа
ИРГЭН 2025-10-15 103.229.122.204
Төр болон Та нар өөрсдөө Хууль дүрмээ баримтлахгүй Улс орноосоо Хулгай луйвар хийж Хууль дүрмээ завхаруулж байж бас Хууль дүрэм тогтоол журам гэж яриад хэрэггүй,,,,,Нүүрсний хулгайгаасаа болж энэ Засгийн газар болон Сайд гуай та өөрөө Огцорох ёстой шүү,
Нэргүй 2025-10-15 202.9.47.5
Нүүрсний хулгайг Наранбаяр хийгээ юу тэнэгээ, Амарбаясгалан, Данх нар шаагаа биздээ. Хулгайчууд харин байдал эвгүйтэээд ирэхээр Засгийн газрын эсрэг ахмадууд, эмч, багш нарыг турхирч зохион байгуулалттай жагсаал хийж арьсаа хамгаалж бна
Нэргүй 2025-10-15 59.153.112.121
хууль ёсны хаялт гэж байдаг юм уу яагаад ийм ахар хүн салбарынхаа эсрэг хүн төр сайд болдог байна салбарын ганц ДУФ нь юм бишүү
Нэргүй 2025-10-15 158.59.146.30
hyatad hun MGL-iin tuluu najillah uu, bod bod bod
Нэргүй 2025-10-15 103.229.120.53
Ийм тэнэглэлээ одоо болимоор юм.