УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр /2025.10.14/ Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үед Боловсролын зээлийн сан болоод багшийн нэг хүүхдийг төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй сургах хуулийн заалт яагаад хэрэгжихгүй байна вэ гэдэг асуудал хөндөгдөв. Энэ талаарх мэдээллийг дэлгэрүүлэн хүргэе.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Багш нарын нэг хүүхдийг их сургуульд үнэ төлбөргүй сургана гэж хуульд заасан ч сургахгүй байна гэдэг гомдол их ирэх юм. Багшийн хүүхэд монгол хэлний багш мэргэжлээр суралцъя гэхэд яагаад үнэ төлбөргүй сургаж болдоггүй юм бэ.
Боловсролын зээлийн сан/БЗС/ тойрсон асуудлаа хар цагаанаар нь ялгаад цэгцлэхгүй бол маш их хардалт явж байна. БЗС-гийн захирал О.Сийлэгмаа саяхан ярилцлага өгсөн байсан, зээлээ төл гэхээр дарга нар ажлаас хална гээд дарамтлаад байна гээд. БЗС-гийн 30 тэрбумаас арван тэрбум л төлөгдөж, 20 тэрбум төлөгдөөгүй. Яахаараа зээлээ төлөх шаардлага тавьж байгаа хүнийг ажлаас хална гэж дарамталдаг юм бэ.
Жирийн айлын хүүхэд гурван сая төгрөг БЗС-гаас хүсэхээр олддоггүй, гэтэл зарим нь 300 саяын зээл хүсээд явж байдаг. Хүртээмж талыг нь анхаарахгүй бол. БЗС-гийн зээлээ эргэн төлөөгүйгээс хэчнээн хүүхэд боломжоо алдсан бэ. 20 тэрбумын зээл төлөгдөөгүй байна, зээлээ төлөхгүй байгаа хүмүүст ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
Боловсролын сайд П.Наранбаяр:
-БЗС-гийн захирал О.Сийлэгмаагийн хувьд өнөөдөр ажлаа хийж байна, дарамталсан зүйл байхгүй. Өөрөө янз бүрийн ярилцлага өгсөн байна лээ. БЗС-гийн зээлийг эргэн төлүүлэхэд анхаарч гурван ажил хийж байгаа. Нэгдүгээрт, зээлээ төлөөгүй зээлдэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүлсэн. Нийт 15 мянган иргэнд хоёр удаа зээлээ төлөх мэдэгдэл хүргэсэн. Зээлийн эргэн төлөлтийг хугацааг журмаа шинэчлэхдээ 20 хүртэл жил болгож сунгаж өгсөн. Гадаадын өндөр төлбөртэй сургуульд сурсан хүнд зээлээ эргэн төлөх боломжийг нээсэн гэсэн үг. Гагцхүү зарим нэг асуудал үүсч байна.
Польшид сурч байгаа 92 оюутны тэтгэлгийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас БЗС-гаас олгоогүйгээс гудамжинд гарах хэмжээнд хүрсэн. Хариуцлага хаа, хаанаа хэрэгтэй байна. Ийм учраас БЗС-гаас хариуцлага нэхэж байгаа. Энэ бол дарамт биш ажил.
Эрэлттэй тэргүүлэх мэргэжлийг таван жил тутамд Засгийн газраас баталдаг. Энэ жил батлуулах жил нь болж байна. Тийм учраас энэ жил эрэлттэй тэргүүлэх зэргийн мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн оруулна. Эрэлттэй тэргүүлэх мэргэжил дээр монгол хэлний багшийг оруулахад бэлэн.
15-аас дээш жил багшилсан багшийн нэг хүүхдийг төрийн өмчийн их сургуульд үнэ төлбөргүй сургана гэсэн заалт бий. Эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр гэдэг хуулийн заалттай, тэр хүрээнд явж байна. Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутан, магистрантурт олгох сургалтын төлбөрт нийтдээ 13 тэрбум 941 сая төгрөг зарцуулж байна. Нийтдээ 4230 сурагч үүнд хамрагдаж байна. Дотооддоо суралцаж байгаа суралцагч нарт тэтгэлгийг сааталгүй өгч байна. Гадаадад суралцаж байгаа нь өрсөлдөөн ихтэй байна, хоёрдугаарт төлбөр нь үнэтэй байна, гуравдугаарт хэл ам ихтэй байна.
Г.ХОРОЛ
3,593.62






















































Нэргүй 2025-10-15 202.9.41.66
Гадаадад сургах ажлыг нэн мөр зогсоо
Энхболд.Х 2025-10-15 98.214.167.192
маш буруу,эдийн засгийн бодлого гэж хэрэг алгаа,Гадаадад сургаад,эх орондоо ирэх хүн даанч цөөн,ер нь ирэхгүй шүү …Төр мөнгөө шилжүүлж үл болноо
Нэргүй 2025-10-15 202.9.46.216
энэ балайг зайлуулаачээ eрөөсөө болж бүтэж байгаа нэг ч ажил энүүнд даанч алга даа
Жирийн иргэн 2025-10-15 66.181.171.98
Эрэлттэй мэргэжлийнхээ жагсаалтыг шинэчилж, тоо хэмжээний хувьд хязгаар тавихгүй бол баахан IT чиглэлийн хүмүүс бэлдэж байна
Иргэн 2025-10-15 103.57.94.61
гадагш гарч сурахыг төрөөс дэмжлэгийг болих хэрэгтэй Өөрсдөө сурч болно .Ер нь элдвээр зээл энэ тэртээгээс илүү их дээд сургуулийн чанар шаардлагагүй өндөр болгож харин цөөхөн оюутанг үнэ төлбөргүй сургах нь зөв Жишээ нь МУИС гэхэд 5 мэргэжлээр 1000 оюутан сургахад л болно .Харин шалгуур маш өндөр байх ёстой Гадаад орнуудад Европод курс болгонд шалгалт өгч дараагийн курсдээ ордог
ЗАЙЛ 2025-10-15 202.9.46.94
САНГИЙН ЯАМ Л МӨНГӨӨ УДААСАН БАЙНА Ш ДЭЭ. ПОЛЬШ ГЭЖ ОНЦЛОХ ЯМАР ШААРДЛАГА БАЙГАА ЮМ ТАНАЙ ТЭМҮҮЛИН ЭРХЛЭГЧ ЧИНЬ УЛС ТӨРЧДИЙН ХЭЛСНЭЭР ОРДОН ХАВЬЦАА ӨӨРИЙН ТАВИУЛУУЛАА ТАВЬСАН БИЗ ДЭЭ. ОЮУ ТОЛГОЙД Л ОРЖ АМЖААГҮЙ БАЙХ. ОЮУ ТОЛГОЙД БАНК ЭМИЙН САН БАЯРЦОГТЫН ХҮМҮҮС БҮГД ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ОРДОГ НЬ ХУДЛАА БИШ ҮҮ ДЭЭ ТА НАР Ч МЭДЭЖ БАЙГАА.
ТЭСГНЭЭ ОРОСООР ЯРЬДАГ ХҮН БҮРИЙГ ГҮТГЭЖ ИРСЭН.
ЗАЙЛ 2025-10-15 202.9.46.94
МӨНГӨ ӨГӨХ АСУУДЛЫГ САНГИЙН ЯАМ БОЛОВСРОЛЫН ЯАМ 2 ХАРИУЦДАГ ШҮҮ ХУДЛАА ПОЛЬ\ШИД ГЭЖ ОНЦЛООХ БАЙХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ УЛС ТӨРИЙН МЭДЭЭГЭЭ СҮҮЛИЙН ҮЕЙИН I PHONE БИЧДЭГ ЭЛБЭГДОРЖИЙН ТАГНУУЛУУД
иргэн 2025-10-15 202.55.185.253
Боловсролын зээлийн сан тэргүүлэх, эрэлттэй мэргэжилээр топ 100 д багтсан хүүхдэд зээл олгоно гэж журамласан боловч тэр журмаа барьж ажиллаж чадаагүй, топ 100 нь тэнцүүлсэн байхад энд хэдэн хэл ус ч байхгүй нөхөд хасаад л өөрсдийн хамаарал бүхий хүүхдээ тэнцүүлдэг дээ. Ер нь ийм шудрага бус бол байгаад ч яадын энэ сан, бас топ 100 гэсэн мөртлөө дэлхийд 1280 д эрэмбэлэгддэг шанхай дах ню юорк салбарт 30-40 өөр нь явуулдаг даа
Нэргүй 2025-10-15 59.153.113.105
БАГШ, ЭМЧ НАРАА БАЙГАЛИЙН БАЯЛГЫН ОРЛОГООСОО ЦАЛИНГАА ХАНГАЛТТАЙ АВАХ ХҮРТЛЭЭ АЖЛАА ХАЯЦГАА
Нэргүй 2025-10-15 59.153.113.105
БАГШ ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ЮУН ПОЛЬШ
Del 2025-10-15 202.55.188.117
энэ авгай төлсөн нэгнээс хүү нэхэж улс төрийн шоу хийж байхаар төлөөгүй байгаа новшнуудаа зарлаад мөнгөө нэхээч энэ авгай төрийн хүний шинж огт байдаггүй савал хийвэл гонгиноод байдаг сонин хүн шүү
Одоо огцор 2025-10-15 66.181.182.238
Наранбаяр сайд,Батжаргал ТНБД одоо огцор.
Боловсролын салбар,Багш нарын тэвчээр дууслаа.
Сайд,ТНБД огцорход багш нар ажил хаялтаа зогсоно.
Нэргүй 2025-10-15 103.168.34.188
Тэтгэлэгт ямар нэгэн үл хөдлөх хөрөнгийн барьцаа авч үлдэхгүй байгаа шүү, харин БЗС-с зээл авсан бол уг зээл нь хүүгүй, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр үл хөдлөх хөрөнгийг нь зээлийн барьцаанд авч үлддэг. Харин уг зээлээ тэглүүлээд, зээлээ төлөлгүй үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад авчихсан нь л хууль бус болсон. Гэхдээ одоо ч ямар ч БЗС-н зээлийг тэглэхгүй байх.
Нэргүй 2025-10-15 103.168.34.188
Магистр, докторт гадаадад суралцсан нөхдүүд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ барьцаанд тавиад БЗС-с зээл авдаг. Төгсөж ирээд зээлээ төлөлгүйгээр аль нэг байгууллагад 5 жил цалин авч ажиллаад л, НДШ 60 сар төлсөн гэсэн нэрэн дор зээлээ төлөлгүйгээр үл хөдлөхийн гэрчилгээгээ хууль бусаар гаргуулаад авчихсан ийм л хэрэг шүү дээ. БЗС-н тэтгэлэг бол ямар нэг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ энэ тэрийг барьцаанд авдаггүй. Ийм л ялгаатай. Ер нь ямар ч тэтгэлэг, жишээлбэл, засгийн газрын, төрийн сангийн
Нэргүй 2025-10-15 103.168.34.188
Боловсролын Зээлийн Сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулбал төрд нэлээд хэдэн тэрбум төгрөг орж ирнэ. Шудрага байцгаая. Яагаад хэн нэг этгээд БЗС-с зээл авч гадаадад докторт (Ph.D) сурч ирчихээд, 200-300 саяар ард түмний татварын мөнгөөр худалдаж авсан дипломоороо 5 жил цалинтай ажиллаад, буцаагаад зээлээ тэглүүлж, барьцаанд тавьсан үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад авчихаж байгааг ард түмэн буруу гэж үзэж байгаа. Нэг хэсэг БЗС –ийн зээлийн эргэн төлөлт сайжирч овоо хэдэн тэрбум төгрөг төри
Зочин 2025-10-15 103.168.34.117
өмнө. ажиллаж. байгаад. халагдсан. одоо ажиллаж. байна. мөнгөө. төл. гэснй. төлөө. бөөн. юм. ярих. юм. ажил. нь. юм чинь. нам. л гэх. юм.
Нэргүй 2025-10-15 158.59.146.30
ene ukdel unkeer archaagui bna, olgoi tolgaa ni ajillahgui bna, uvgun shi zailagtiiiiiii
ene ukdel unkeer archaagui bna, olgoi tolgaa ni ajillahgui bna, uvgun shi zailagtiiiiiii
ene ukdel unkeer archaagui bna, olgoi tolgaa ni ajillahgui bna, uvgun shi zailagtiiiiiii
Нэргүй 2025-10-15 66.181.184.39
Сийлэгмаа гэгч намаар тавигдсан Оюунэрдэнийн хамсаатныг шалгаж халж зайлуул
Нэргүй 2025-10-15 66.181.184.39
Мөнгө төгрөгийг нь шилжүүлээчээ! Зээлээ төлөөчээ
Нэргүй 2025-10-15 66.181.185.52
дарга нарын хүүхдүүд гудамжинд гарна гэж байх уу
Нэргүй 2025-10-15 103.229.122.23
Дарна нарын хүүхдүүд Польшид сурна гэж байх уу. Ерөнхийлөгчмыг Илгээлт 2100 хөтөлбөрийн эхний 2 жилийн хүүхдүүд Польш руу их явсан ардын хүүхдүүд
Нэргүй 2025-10-15 103.212.116.25
Сийлэгмаа гэж нэг поп гар худлаа сенсаци дэгдээж баахан бужигнуулж хахууль авсан авгай. 2000 он гараад гадаадад сурч байсан бид нэг төгрөгийн тэтгэлэг Монголоос авалгүй өөрсдөө зохицуулаад сураад амьдраад болж байсан даа. Ар гэрээсээ Монгол ямар байсан билээ өөрсдөө эр эмгүй болгоод гараад ирсэн. Битгий өг тэтгэлэг новшнуудад. Польш-оос юугаа сурдын
Нэргүй 2025-10-15 103.229.122.123
О.Сийлэгмаа гэж нэг их шудрага амвтны дүр эсгэчихээд үнэн хэрэглээ хов живний тулам, шанташжин болжээ. Элдэв хов живний шинжтэй элдэв ярилцлага өгч байхын оронд Польшид сурч байгаа хүүхдүүдийн тэтгэлгийг шилжүүлээчээ , пяздук аа.