- Ньюс хөтөч булангаараа өнөөдөр /2025.10.16/ болох үйл явдлыг товчоор хүргэж байна.
08.00 ЦАГТ:
- Багш нарын төлөөлөл улс даяар хугацаагүй ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдсэн.
09.00 цагт:
- Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
10.00 ЦАГТ:
- УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан болно.
11.00 ЦАГТ:
- БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж дууссан "Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийг хүлээлгэж ёлолын арга хэмжээ болно. Арга хэмжээ нийслэлийн Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хорооны Цагаан байрны зүүн талын автобусны буудлын хажуу талд болно. Утас: 88691758
- НИТХ-ын ээлжит V хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэнэ.
- “Эмч, ажилтнууд 2026 оны төсвийг эргүүлэн татахыг шаардаж, суулт эхлүүлэхээр болсон талаараа мэдээлэл хийнэ.
11.30 ЦАГТ:
- “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Эв нэгдлийн хөдөлгөөнөөс "Тогтолцоонд өөрчлөлт хийцгээе" сэдвээр мэдээлэл хийнэ.
3,593.62



















































зочин 2025-10-16 202.9.47.46
цэцэрлэгийн багш нараа, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн сургалт муу л байдаг ,,,гар зүгшрэлт ,гм
Батбаяр 2025-10-16 202.9.40.179
Багш нар, өндөр настнуудын цалин, т этгэврийг нэмэх мөнгө Монголын төрд байгаа.. Энэ байтугай мөнгийг үрж үрэн таран болгож хулгайлаж байгаа шүү гэдэг нь тодорхой болсон.. Энэ асуудлыг шийдэх чадваргүй Занданшатрын засгийн газар огцор…
Нэргүй 2025-10-16 66.181.179.193
УИХ-ын гишүүдэд олгодог хэдэн тэрбум₮-ийг 100%, төрийн захиргааны албаны орон тоог дор хаяж 30% хасах боломжтой!!! Тэгээд энэ багш, эмч нарынхаа цалинг нэмээд өгөөч!!! Төсөвт ямар ч боломж байхгүй гэж худлаа!!!
Нэргүй 2025-10-16 103.9.90.105
бага ангийн багш, цэцэрлэгийн багш нарын цалинг нэммээр байгаа юм даа. дунд анги, ахлах анги, коллеж, их дээд сургуулийн багш нар цагаар хичээл заана, курс дамжаа хичээллүүлнэ, өдөр өнжүүлэх хичээллүүлнэ гээд цалингийн зөрүүгээ олоод байна. Бага анги, цэцэрлэгийн багш нарт хичээлээс гадуур мөнгө олох ямар ч боломж алга, уншиж бичиж чадахгүй, бөгсөө арчиж чадахгүй балчирхан нөхдүүдтэй үзсээр байгаад орой болгож байна.
Нэргүй 2025-10-16 103.9.90.105
"хүлээлгэж ёлолын арга хэмжээ" гэнээ ахахахха
Шударга иргэн 2025-10-16 103.212.118.191
Багш нар уг нь юм ойлгомоор юм. Мэдээжийн хэрэг ТӨР буруутай. Гэхдээ асуудал хэдхэн сарын дотор үүсээгүй. Өмнөх ЗГ-ын үед юу болж, төсвийн мөнгийг хэн хэрхэн хулгайлж байсныг илрүүлж, мафийн сүлжээний эсрэг гардан тулаанд ороод байгаа ЗГ-аас цалин нэмэхийг шаардаж ажил хаяж байгаад гайхаж, эргэлзэж бн. Өнөөдөр сэрсэн үү? Хулгай луйврыг илрүүлэхийг эсрэгүүцсэн үү? Хулгайг зогсоож төсвөө нэмчихээд багш, эмчийн цалин, тэтгэврийг нэмье л гэсийшд. Захиалгат жагсаал уу? Цагаа олоогүй муухай харагджн
Нэргүй 2025-10-16 59.153.113.105
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН АСАР ИХ МӨНГИЙГ БАГШ ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНД ЗАРЦУУЛАХ ХҮРТЛЭЭ ТЭМЦЭНЭ ШҮҮ………………… ТӨРД ШУРГАЛСАН МАНАНГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМ БҮЛЭГЛЭЛИЙН АВИЛГАЧДЫН АВИЛГА, ТАНСАГЛАЛ, ХУЛГАЙ ЛУЙВАРТ ХЭЗЭЭ Ч ӨГЧ БОЛОХГҮЙ