Камбожийн гэмт бүлэглэлтэй тэмцэх Өмнөд Солонгосын хүчин чармайлт

Камбожийн гэмт бүлэглэлтэй тэмцэх Өмнөд Солонгосын хүчин чармайлт

Камбожийн гэмт бүлэглэлтэй тэмцэх Өмнөд Солонгосын хүчин чармайлт

Өмнөд Солонгосын залуус Камбожид гэмт бүлэглэлийн золиос болсон хэрэг нэмэгдээд байна. Энэ талаар Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сун Лак Лхагва гаригт (2025.10.15) мэдэгдэл хийж, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хяналтад ойролцоогоор 1000 гаруй солонгос хүн байж болзошгүй гэжээ. Гэсэн хэдий ч эдгээр солонгосчуудын хэд нь хүчээр гэмт бүлэглэлд орж, хэд нь сайн дураараа оролцож байгаа нь тодорхойгүй байна. Энэхүү мэдэгдэл нь Камбожийн гэмт бүлэглэлүүд хуурамч ажлын саналын талаар мэдээлэл тарааж, улмаар хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэж байгаа нь илэрсний дараа гарч байна. Ви Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “Камбож дахь онлайн залилангийн салбарт дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ойролцоогоор 200 мянган хүн ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Эдгээр сүлжээ дэлхий даяар, тэр дундаа Солонгосын иргэдийг ч онилж байна. Солонгосчуудын яг хэд нь оролцож байгаа нь тодорхойгүй ч, холбогдох байгууллагуудын үнэлгээгээр ойролцоогоор 1,000 орчим хүн  байгаа гэж тооцоолж байна” гэж мэдэгджээ.

Гэрч болон амьд үлдсэн хүмүүсийн мэдээлснээр, Солонгос иргэд орчуулга, зар, мэдээлэл оруулах эсвэл сошиал медиа менежмент хийх зэрэг өндөр цалинтай ажлын саналд хууртагддаг.

Мөн Камбожийн талаас нислэг, байрлах орон байрны зардлыг даана гэх худал мэдээлэл өгдөг учир олон залуус хууртагдаж, очсон байдаг гэжээ. Мөн очсон даруйдаа эрх чөлөөгөө боолгож, цахим залилан болон бусдын сүрдүүлж мөнгө авдаг схемд оролцохоос аргагүйд хүрдэг байна. Сөүлийн эрх баригчид одоогийн байдлаар Камбожид алга болсон, гэмт хэрэгт оролцсон эсвэл хүчээр оролцохоос аргагүй болсон иргэдээ олж, эх оронд нь авчрах ажлыг яаравчилж байна. Түүнчлэн хохирогч болон гэмт хэрэгтнийг ялгаж, тогтоох нь амаргүй байгааг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви онцлон тэмдэглэжээ.

“Зарим хүмүүс сайн дураараа Камбожид очсон боловч гэмт хэргийн сүлжээнд татагдан орсон. Хожим нь буцахыг хүссэн ч чадахгүй болсон. Энэ утгаараа тэд нэгэн зэрэг хохирогч ч, гэм буруутан ч болж байна” хэмээн тэрбээр хэлжээ.

Гэсэн хэдий ч тус улсын засгийн газрын нэн тэргүүний зорилт бол эхний ээлжид Камбожид хоригдож байгаа 60 орчим солонгосыг авчрах явдал юм. Эдгээр хүмүүс нь энэ оны долдугаар болон есдүгээр сард болсон залилангийн төвүүдэд хийгдсэн нэгжлэгийн үеэр баривчлагдсан аж. “Юуны өмнө гэмт хэргийн газар дээрээс хүмүүсийг хурдан салгаж авах, улмаар тэдний оролцооны түвшнийг тогтоох мөрдөн шалгалтыг явуулах нь чухал. Үүнд Камбожийн эрх баригчидтай идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай” гэж Ви мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараа Өмнөд Солонгосын засгийн газрын хамтарсан шуурхай ажлын хэсэг Камбожийн нийслэл Пномпень руу баривчлагдсан солонгосчуудыг авчрах хэлэлцээр хийхээр явсан байна. Хамтарсан ажлын хэсгийг Гадаад хэргийн яамны дэд сайд Ким Жина ахалж байгаа аж. Мөн хамт яваа бүрэлдэхүүнд Үндэсний мөрдөн байцаах газрын дарга Пак Сөн Жү, Хууль зүйн яам болон Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчид багтжээ. Ким Жина айлчлалын үеэр Камбожийн Гадаад хэргийн яамны төлөөлөгчтэй уулзаж, хулгайлагдсан иргэдийг эх оронд нь буцаах чиглэлээр хамтын ажиллагааг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Төлөөлөгчдийн Камбожид хэр удаан байх талаар тодорхой мэдээлэл одоогоор зарлагдаагүй байна.

Түүнчлэн Өмнөд Солонгосын төлөөлөгчид Камбожид амиа алдсан солонгос оюутны хэрэг дээр хамтарсан мөрдөн байцаалт явуулах хүсэлтэй байгаа юм. Тодруулбал, 22 настай солонгос эрэгтэй өнгөрсөн наймдугаар сард Камбожид хулгайлагджээ. Түүнийг тарчлаан зовоосон тул амиа алдсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна. Улмаар энэ хэрэг нь солонгосчуудын дунд айдас, түгшүүр төрүүлжээ. Үүнээс гадна, Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Ливанд сууж байсан элчин сайд асан Дак Илийг Камбож дахь элчин сайдаар томилохоор төлөвлөж байна.

Учир нь Пномпень дэх Өмнөд Солонгосын Элчин сайдын яамны ажилтны тоо ердөө 10 орчим бөгөөд консулын ажлын ачаалал эрс нэмэгдсэн тул удирдах хүн зайлшгүй хэрэгтэй гэж үзжээ.

Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам Пномпень болон залилан их гардаг бүсүүдэд аялах жуулчдад анхаарал болгоомжтой байхын уриалж, анхааруулгын түвшнийг нэмэгдүүлсэн. Тус улсын аяллын салбарын анхааруулгын түвшин дөрвөн зэрэгтэй байдаг бөгөөд гэмт хэрэг ихэссэнээр гуравдугаар түвшин болгож нэмэгдүүлжээ.

Өмнөд Солонгос чадах хэмжээгээрээ хүчин чармайлт гаргаж байна. Гэсэн хэдий ч бусад улсад дангаараа ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байна. Тиймээс Камбожийн эрх баригчидтай хамтран ажиллах нь туйлын чухал гэж үзэж байна. Камбожид хуурамч ажлын саналд хууртагдаж ирсэн солонгосчуудын яг хэд нь сураггүй болсон талаар бүрэн мэдээлэл дутмаг байгаа. Улмаар тэднийг хайж, эх оронд нь буцаах ажилд олон бэрхшээл тулгарч болзошгүй байна. 2025 оны наймдугаар сарын байдлаар Камбожид ойролцоогоор 80 орчим солонгос хүн сураггүй байгааг албаныхан мэдээлсэн. Гэвч түүнээс хойш бараг хоёр сар өнгөрсөн ч шинэчлэгдсэн тоо баримт гараагүй байна. Түүнчлэн нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй нэг зүйл нь Камбожийн Сиануквилл хот дахь зарим гэмт хэргийн бүлэглэлүүд Солонгосын засгийн газрын анхаарал, хэвлэл мэдээллийн шахалт нэмэгдсэнтэй холбоотойгоор байршлаа өөрчилж эхэлсэн гэх мэдээлэл гарчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-10-16 202.126.89.135

Хаха, кимчинүүд ч өөрсдөө болдоггүй гарууд даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж