Монголын анхны шүдний сойз үйлдвэрлэгч "AiDent" брэнд дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөж байсан 71 гр алт, 74 гр мөнгөн иштэй шүдний сойзоо 2025 оны аравдугаар сарын 10-ний өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс алджээ. Тодруулбал, "New garden center" худалдааны төвд байрлах хувцас солих өрөөнөөс гар цүнхийн хамт хулгайд алдсан талаар AiDent шүдний сойзны үйлдвэрийн захирал Э.Ануударь мэдэгдсэн.
Монгол хүний анатомийн онцлогт тохирсон сойзыг "AiDent" брэнд бий болгосон бөгөөд сойзны үнэ цэнийг нэмэгдүүлэх, Монголдоо анхдагч үйлдвэр гэдгээ бэлгэшээн алт, мөнгөн сойз тус бүр нэг ширхгийг үйлдвэрлэсэн аж. Гэвч 71 гр алт, 74 гр мөнгөн сойзыг дуудлага худалдаанд оруулахаар студид бичлэг хийлгээд гарч явахдаа үедээ дэлгүүрийн хувцас солих өрөөнөөс хулгайд алджээ. "AiDent" брэндийн алт мөнгөн сойзыг олсон, эсвэл хулгайчтай холбоотой мэдээллийг өндөр үнээр худалдаж авна гэдгийг тухайн шүдний сойз үйлдвэрлэгч "AiDent" брэндийн зүгээс мэдээллээ.
Холбогдох дугаар: 89690018

3,593.62
















































Нэргүй 2025-10-15 66.181.187.13
ter hogoor yadag bnaa…yamar ch ishtei soizor ugaasan yag l hevere baina sh dee…teneg
jonn 2025-10-15 202.55.188.102
hujaad zahialgaar hiilguuled hogiin ed bgaado ach holbogdolgui awch haragdaach
Бадарч тахар 2025-10-15 103.57.93.209
сойзоо суртачилах гэсэн арга байна ! хулгайд алдаагүй !
Нэргүй 2025-10-15 178.174.229.45
TENEGUUD GJ BAS ALTAN SOIZ GENEEE ARGAGUI TENEGUUUD
б 2025-10-15 103.57.95.232
Худлаа сенсацлаад байгаа юмуу хаашаа юм. Бас дуудлага худалдаа энэ гэчихжээ. Алт, мөнгөнийх нь үнээс хямдхан л зарахгүй юм бол наад хогийг чинь хэн авах юм.
Нэргүй 2025-10-15 202.9.47.28
азтай золиг вэ, насан туршдаа хэрэглэж яваарай, кампани хорихгүй
Нэргүй 2025-10-15 103.57.94.34
маш утгагүй үнэгүй ач холбогдолгүй.