Бритни Спирсийн экс нөхөр Кевин Федерлайн "You Thought You Knew" нэртэй шинэ дурсамж номдоо хамтын амьдралынхаа тухай ноцтой зүйлсийг дэлгэжээ. Тодруулбал, Бритни хэд хэдэн удаа хүүхдүүдийнхээ унтлагын өрөөний үүдэнд хутга барьсан чигээрээ чимээгүй зогсож байсныг хүүхдүүд нь харсан гэж Кевин номдоо бичжээ.
Дараа нь хөвгүүд нь сэрэхэд Бритни "Өө, чи сэрчихсэн үү?" гэж хэлээд ямар ч тайлбаргүйгээр буцаад явдаг байсныг дурссан байна.
Бритни, Кевин нар 2004-2007 оны хооронд гэр бүл байсан бөгөөд Шон Престон, Жейдин Жеймс гэх хоёр хүүтэй. Хөвгүүд нь хэдийн нас биед хүрсэн ч аавтайгаа хамт амьдардаг байна. Сүүлийн жилүүдэд Бритни болон хөвгүүдийнх нь хоорондын харилцаа таагүй байгаа. Гэсэн хэдий ч Бритни саяхан Жейдентэй уулзсан зургаа инстаграмдаа нийтэлсэн.
Жейден 2022 онд "Daily Mail"-д өгсөн ярилцлагадаа ээжтэйгээ харилцаагаа сайжруулмаар байгаагаа хэлсэн. Тэрбээр “Ээж маань сэтгэцийн хувьд дээрдэх хэрэгтэй. Тэгвэл би дахин уулзмаар байна” гэж хэлж байжээ. Кевин мөн өөр нэгэн ярилцлагад хөвгүүд нь Бритнигийн 2022 оны зургадугаар сард болсон хуримд оролцохоос татгалзсан гэж ярьсан байдаг. Харин Бритни энэ талаар инстаграмаараа дамжуулан хариу өгч, “Хүүхдүүдийнхээ талаар хуучин нөхөр маань олон нийтэд ярих нь гунигтай байна. Би тэдэнд бүхнээ зориулсан” гэж тайлбар өгч байсан юм.

Кевин мөн саяхан Бритнигийн одоогийн нөхцөл байдалд маш их санаа зовж байгаа гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр "Цаг явж байна. Бүх зүйл буруу тийшээ эргэж болзошгүй" гэж хэлсэн байна. Тэрбээр "#FreeBritney" хөдөлгөөн үнэндээ Бритнид сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд одоо фенүүд нь түүнийг аврахад анхаарах хэрэгтэй гэж мэдэгдсэн юм. Кевин “Одоо манай хөвгүүдэд та бүхний дэмжлэг хэрэгтэй байна. Би тэднийг олон жил хамгаалсан ч энэ бүх зүйл миний хэмжээнээс хэтэрлээ” гэж шинэ номдоо онцлон тэмдэглэжээ. Бритнигийн зүгээс Кевиний мэдэгдэл болон номын талаар нэг ч тайлбар өгөөгүй байгаа юм. "You Thought You Knew" дурсамж ном аравдугаар сарын 21-нд худалдаанд гарахаар төлөвлөгджээ.
3,593.62




















































yxsen 2025-10-15 132.194.13.88
Pezultc
Хахаха 2025-10-15 202.9.47.14
сайхан сайхан ш*** юмаа.