МАН-ын бүлгийн ХАГАРАЛ

VS

МАН-ын бүлгийн ХАГАРАЛ

УИХ-д 68 гишүүнтэй МАН-ын бүлэг хоёр талцаж, хоёр даргатай болов. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 38 гишүүн өчигдөр /2025.10.14/ орой МАН-ын бүлгийн ээлжит бус хурал хийж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг албан үүргээс чөлөөлсөн гэж мэдээлсэн. Тэд өнөөдөр /2025.10.15/ дахин хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг МАН-ын бүлгийн даргаар сонгосон талаар мэдээллээ. Ингээд МАН-ын хоёр даргын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.


 

Ж.Бат-Эрдэнэ
УИХ-ын гишүүн

-МАН-ын бүлэг өнөөдөр /2025.10.15/ 12.00 цагаас хуралдах ёстой байсан. Бид өчигдөр 11.00 цагийн үед бүлгийн хурлаа зарласан. УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын нэр бүхий гишүүд тодорхой хугацаагаа бүлгийн хурлаа хийсэнгүй, МАН-ын бүлгийн хурлаа хийе, намын бүлгийн дүрэмд заасны дагуу нийт гишүүдийн олонх нь хүсэлт гаргасан тохиолдолд гээд хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг нь хүлээн авч өнөөдөр хурлаа зарласан байсан. Хурлаар улс төрийн нөхцөл байдал, улсын төсөвтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Гэтэл 14.00 цагийн орчимд хурал зарлаж, тодорхой гишүүд хуралдсан байсан. Намын бүлгийн дүрэмд заасны дагуу бүлгийн дарга хурлыг товлодог. Энэ дүрмийг бид саяхан шинэчилсэн. Гэтэл нөхдүүд бүлгийн хурал хийнэ лээ.

Нэгд, энэ хурал дүрмийн бус хурал болж байна. Ингэснээр МАН-ын бүлгийг албан ёсоор хоёр хувааж байна шүү гэдгийг хэлсэн. Бид өмнө нь 30, 32 гэсэн гишүүнтэй хоёр бүлэг долоон жилийн өмнө болж байсан.

Тэр үед миний бие байсан. Тэндээс бид намын удирдлагууд энэ хагарлаас дандаа урьдчилан сэргийлж байх ёстой юм байна гэдэг сургамжийг авсан. Тийм болохоор хоорондоо урьдчилан ярилцаж байх ёстой. Тэр утгаараа миний бие энэ асуудлаас сэргийлж, МАН-ын бүлгийн асуудлыг хойш тавьсан. Хэрвээ бүлгээ хуралдуулсан бол хоосон хэрүүл болох байсан. МАН-ын бүлгийн дарга эв нэгдлийг хангах ёстой. Нам дотроо эвтэй байж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой.

Ж.Батжаргал
УИХ-ын гишүүн

-МАН хоёр хуваагдаагүй ээ. Бид нэг бүлэг. Тийм учраас асуудлаа хооронд ярьж, хууль дүрмийнхээ хүрээнд шийдсэн асуудлаа дээдэлж явах ёстой. 

2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгд, МАН-ын бүлгийн даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхийн саналаар шинэ даргаар намайг сонголоо. Хоёрт, МАН-ын бүлэг дээр ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэж, шийдвэрлэлээ. Учир нь Засгийн газраас УИХ-д 2025 оны есдүгээр сарын 1-нд Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсөв, түүнийг дагасан хууль тогтоомжуудыг өргөн мэдүүлсэн. Өнөөдөр 2025 оны аравдугаар сарын 15-ны өдөр. Хуулиараа бид ирэх оны төсвөө арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг. УИХ-ын үндсэн бүтэц болсон байнгын хороодоор улсын төсвийг хэлэлцэж байгаа ч хууль тогтоомжуудад болон 2026 оны Хөгжлийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаарх санал хураалтыг хийгээгүй байна. Тийм учраас улсын төсвийг хэлэлцүүлэгт бэлтгэх бүлгийн ажлын хэсгийг байгуулах нь зүйтэй юм байна гэж үзлээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-15 43.242.242.59

МАН ингэж танигдахгүй болдог байжээ. Саяхан эв нэгдэл нь цул мэт санагдаж байсан. АН л дандаа дотроо хагралддаг мэт бодогддог байлаа. Гэвч эрх мэдэл албан тушаал гэдэг чинь ямар ч цулыг гул болгодог л юм байна. энэ нам 2028 оны сонгуульд цөөнх болох нь гарцаагүй. Ан-ынхан инээмсэглэж байна. тэд санасандаа хүрч байх шиг. Одоо МАН-ын хагралыг бүр даамжруулж гал дээр тос асгаж 2 талыг хоёулангий нь дэмжиж турхирч байна.

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.105

ДҮРЭМ ЖУРАМГҮЙ ДУРААРАА ЮМ БОЛЖ БАЙНА ДАА… АЖЛАА ХИЙХДЭЭ БАС Л ИНГЭЖ ХУУЛЬ ЖУРАМГҮЙ ЯВДАГ БАЙХ ДАА

Avatar

Нэргүй 2025-10-15 103.212.119.194

Энэ хүмүүст албан тушаал эрх мэдэл даргын сэтэр л чухал байх шиг байна даа. Энэ үнийн өсөлт ядуурал гол салбаруудын дампуурал түй ч хамаагүй бололтой

Avatar

Нэргүй 2025-10-15 103.212.116.24

2 malan bomboo

Avatar

ЗОЧИН 2025-10-15 66.181.179.213

Энэ Батжаргал гэдэг хүн чинь нөгөө улаан хувьсгалч, коммунист Доржийн дүртэй ямар адилхан аймаар хүн бэ! Дүрдээ үнэхээр итгэчихжээ хөөрхий. Яана аа та минь.

Avatar

Зочин 2025-10-15 66.181.177.210

Женок, данхан толгойт нарын хийж буй ажил, МАН ч өнгөрч байх шиг, нэг хэсэгтээ сэхэхгүй болж байх шиг, АН энэ сиймхийг нь ашиглаж чадах нь уу, бас нөгөө женок нь бужигнуулаад хаячихдаг юм болов уу

Avatar

ЗОЧИН 2025-10-15 43.242.243.82

ХОШИН ШОГИЙН ҮЗҮҮЛБЭР БОЛЛОО. ЮУН ЭХ ОРОН, ИРГЭД, БАГШ НАРЫН ЦАЛИН. ӨӨРСДӨӨ ЭРХ МЭДЭЛТЭЙ БАЙВАЛ ИРГЭДИЙН АМЬДРАЛ ОГТ ХАМАА АЛГА.

Avatar

Нэргүй 2025-10-15 103.229.123.237

Жигжидийн Батжаргал төв нуруутай тулхтай л хүн гэсэн

Avatar

Нэргүй 2025-10-15 103.57.94.171

Жаахан маанагдуухан л коммунист шүү дээ !

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.179.193

Женко ч хагалан бутаргах, хорлон сүйтгэх ажиллагааг яах аргагүй маш чадварлаг хийж байна шүү!!! Хөлдүү толгойноос ийм нарийн ухаан гарахгүй, цаанаас нь том Ах нь зааварлаад байх шиг байна??!!

Avatar

Төрийн ажил гацах нь байна 2025-10-15 202.9.47.14

Юун намын 2 бүлэгт хуваагдах вэ, одоо наад намын дарга, сайдын ширээ сандлын булаацалдаанаа больж төсвийн хэлэлцүүлгээ хийхгүй бол цалин тэтгэврийн нэмэгдэл худал яриа болж хувирна хөөе.

Avatar

Нэргүй 2025-10-15 202.9.40.226

ЯАХЫН АРГАГҮЙ ХУВААГДЧИХСАН Л БАЙНА ШҮҮ ДЭЭ …НАМЫН ДАРГАА СОНГОСОН ШИЙДВЭР ЖУРМАА ДАГАДАГГҮЙ, БҮЛГИЙН ДАРГЫНХАА ХИЙХ АЖЛЫГ ӨМНӨӨС НЬ ХЭН НЭГ НЬ ХИЙЧИХДЭГ……. ДҮРМЭЭ ЖУРМАА БАРИМТАЛНА ГЭЭД ЯРИАД БАЙДАГ…………….БЯЦХАН ХӨВГҮҮД БАЙЛДАЖ ТОГЛООД БАЙНА УУ…. ТУЛХТАЙ ГЭХ ЗАНДАНГИЙН ГАРГАСАН ЗАМ МӨР….. НЭГ НАМЫН АСУУДАЛ УЛСЫН ТӨВӨГТЭЙ ДҮҮРЭН АСУУДАЛ БОЛЧИХЛОО

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.160.33

Энэ сайт хуучины АН – ын жирийн гишүүд – УЛНЫХНЫ сайт байхаа болисон . Ухаахудагийн талынхан л давшилтаа эрчимжүүлээд байх шиг байна . АН – д маань Лодойсамбуу , Баярмаа , Уянга , ЦОгг дарга \ ч эвгүй гар\ г . м Ухаагийн угжны хургууд бий , тэд акц хийхгүй бол сөрөг хүний хувьд ЕС – г ч огцруулах , УИХ – ын даргыг ч унагах ховорхон ОЛЗ орж ирж байна даа , шар тосыг амнаасаа бүү савриулчихаасай …

Avatar

зочин 2025-10-15 59.153.114.74

Ерөөсөө л энэ төрийн бус байгууллагынхан албан тушаал, сандал ширээний хэрүүлээ улсын ажлаас гадна хийхсэн дээ. арай л хэтэрч байх юм.

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.112.121

ХҮрэлсүхийн дүү санаачлага гаргасан байх нь. За за бүүр ойлгомжтой

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.112.121

Хүрэлсүх яагаад чимээгүй байна вэ??? Өөрийнх нь заавраар үйл явдал өрнөж байгаа болохоор тэр үү??? БИД ХАРДАХ ЭРХТЭЙ

Avatar

Нэргүй 2025-10-15 202.9.40.226

ХАР ШӨНӨӨР ГЭНЭТ ОРЖ ИРЖ ЗАСАГЛАЛЫГ НУРААЖ ТАРЬСАН ХАР БАЛАГ ОДОО ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА … ЭВДСЭН ҮҮР НЬ БУЖИГНАЖ , ЭХ ОРОН ЯАМАЙ……. ЭРХ МЭДЭЛ БОЛЧИХЛОО

Avatar

Нэргүй 2025-10-15 43.242.242.59

Энэ нам ч сүйрэл рүүгээ эргэлт буцалтгүй орлоо. Харин АН-ын УИХ дахь гишүүд яагаад гэнэтхэн дуугүй болчиов. Санасандаа хүрсэн эсвэл хүрэх нөхцөл байдалд хүрсэн учир дуугүй болчихсон болов уу. Лодойсамбуу, Баярмаа, Тэмүүжин нар дуугүй байх учиргүй дээ. Энэ сайт л юм бичихгүй байгаа болохоос тэд МАн-ын бүлгийн талаа ноцтой мэдэгдэл хийж байгаа болов уугэж таамаглаж байна. Дуугүй байх учиргүй.

Avatar

Нэргүй 2025-10-15 103.57.94.171

Өөрсдөө амиа хорлоцгоож байхад нь хараад л сууж байх нт дээр биз дээ,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж