Хятад улсын иргэдийг 15 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчуулах хөтөлбөртэй холбоотойгоор өмнөд солонгосчууд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж эхэлсэн билээ. Өмнөд Солонгосын жагсагчид өнгөрсөн хугацаанд "Хятадыг зайлуул", "Коммунизмыг устга" гэх мэт уриа лоозон барьж жагссан бөгөөд зарим нь Хятадын дарга Ши Жиньпиний зурагтай далбааг урж, шатаажээ.
Тэгвэл үймээн бужигнаантай энэ өдрүүдэд "Би тайвань хүн" гэсэн бичигтэй энгэрийн тэмдэг трэнд болоод байна.
Тайванийн нэгэн иргэн өнгөрсөн долоо хоногт цахим сүлжээндээ "Өмнөд Солонгост сүүлийн үед хятадуудыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөөд байгаа бололтой. Би энэ тэмдгийг зүүдэг юм бил үү?" гэж бичээд, тэмдэгнийхээ зургийг хавсаргажээ. Тус тэмдэг дээр Тайванийн туг болон "Би Тайваниас ирсэн", "Би тайвань хүн" гэсэн үгсийг англи, солонгос хэлээр бичсэн байв.
Энэ бичвэрийн сэтгэгдэл хэсэгт хүмүүс "Гаднаас чинь хараад ялгахад хэцүү учир наадах чинь үр дүнтэй арга байна", "Ийм тэмдэг хүртэл хэрэг болох цаг ирэх гэж, ичмээр юм даа", "Би хятад хүн. Би ийм тэмдэг зүүчихвэл аюулгүй байж чадах болов уу?" гэх зэргээр бичжээ.
Өмнөд Солонгост өнгөрсөн дөрөвдүгээр сард 20 гаруй насны хоёр хятад эмэгтэй халдлагад өртсөн тохиолдол гарсан. Тухайн эмэгтэйчүүд автобус дотор мандарин хэлээр ярьж явсанд эгдүүцсэн 30 настай эрэгтэй тэдэнд халдсан аж. Энэ явдлаас таван өдрийн дараа нэгэн тайвань эрийг хятад хүн гэж андуурч, толгой руу нь сөжүний шилээр цохисон хэрэг гарчээ.
Үндэсний ашиг сонирхолтой зөрчилдөж буй энэ мэт үйлдлээ зогсоохыг ерөнхийлөгч Ли Жэ Мён саяхан уриалсан билээ.
Дашрамд дурдахад, наймдугаар сарын байдлаар Өмнөд Солонгост аялсан гурван жуулчин тутмын нэг нь хятад байжээ. Энэ сард хятад жуулчдын хэмжээ 605 мянга хүрээд байна. Энэ нь нэгдүгээр сард 364 мянга байснаас 1.7 дахин өссөн үзүүлэлт юм.
3,593.62





















































오 2025-10-15 175.208.189.87
현재 한국대통령은 미국과 일본의 국기나 대통령 사진을 찢어도 아무말 하지 않는다. 오히려 대통령이나 여당이 나서서 미국과 일본을 증오하라고 대중을 선동한다. 하지만 대통령은 중국의 국기나 주석 사진을 찢으면 처벌될 수 있다고 국민을 협박하고 있다. 현재 한국의 대통령은 중국의 개며, 중국에게 검은돈을 받고 있는 것 같다. 중국이 한국의 속국이 될까봐 두렵다
오 2025-10-15 175.208.189.87
중국이 한국의 속국이 될까봐 두렵다 x > 한국이 중국의 속국이 될까봐 두렵다.
오 2025-10-15 175.208.189.87
Одоогийн БНСУ-ын Ерөнхийлөгч нь АНУ, Японы төрийн далбаа эсвэл ерөнхийлөгчийн зургийг урлахад юу ч хэлдэггүй. Харин ч Ерөнхийлөгч болон эрх баригч нам нь ард түмнийг АНУ, Японыг үзэн ядаж, өшөө ав гэж уриалдаг. Гэтэл Хятадын төрийн далбаа эсвэл даргын зургийг урлавал шийтгүүлнэ гэж ард түмнийг сүрдүүлж байна. Одоогийн Ерөнхийлөгч Хятадын нохой мэт аашилж, Хятадаас хар мөнгө авсан байж магадгүй. Хятад улс БНСУ-ыг вассал улс болгох вий гэхээс айж байна.
Нэргүй 2025-10-15 122.201.31.204
Вьетнамууд хүртэл нутагт нь үйл ажиллагаа явуулж байсан хятадын пүүс компаниудыг хөөж гаргахад тайванийн пүүс компаниуд ч гэсэн хоморгонд нь хэлмэгдэж байсан удаатай. Вьетнамын засгийн газраас тэдэнд бид танайхыг хүлээн зөвшөөрөөгүй гэсэн тайлбар өгч байсан.
Нэргүй 2025-10-15 178.174.229.45
BUZARIIN HUJAA NARIIG HAANA CH BSAN UZEN YADAH YUM DAA