Чарли Киркийн үхлээр даажигнасан хүмүүсийн визийг цуцлав

Чарли Киркийн үхлээр даажигнасан хүмүүсийн визийг цуцлав

Чарли Киркийн үхлээр даажигнасан хүмүүсийн визийг цуцлав

АНУ-ын Төрийн департамент Чарли Киркийн үхлээр даажигнасан зургаан хүний визийг цуцалжээ. Цаашид ч энэ ажиллагааг үргэлжлүүлнэ гэж Төрийн департмент мэдэгдлээ.

Чарли Кирк амьд байсан бол өчигдөр буюу аравдугаар сарын 14-нд 32 нас хүрэх байжээ. Энэ өдөр Чарли Киркийн үхлийн талаар цахим орчинд даажинтай үгс бичсэн хэдэн жишээг Төрийн департмент эш татан дурдсан байна.

Тухайлбал, Аргентин улсын нэгэн иргэн түүнийг бүх амьдралаа арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах, харийнхныг үзэн ядах, үл үзэн ядах үзлийг түгээн дэлгэрүүлэхэд зориулсан нэгэн, тамд шатах ёстой гэж бичжээ. Мөн Өмнөд Африкийн нэгэн иргэн "Чарли Киркийн үхэлд харуусч буй америкчууд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл нь аллагаар дууссанд харамсаж байгаа" гэсэн бол Парагвайн иргэн "Чарли Кирк өөрийнхөө дүрмээр нас барсан" гэжээ.

Дээр дурдсан хүмүүсээс гадна Мексик, Бразил, Герман иргэдийн виз цуцлагдсан байна.

Төрийн департмент албан ёсны мэдэгдэлдээ "Бид цагаачлалын хуулиа хэрэгжүүлэх замаар хил, соёл, иргэдээ хамгаалах болно. Америк иргэдийн амь насыг хөнөөсөн явдалд баясаж, бидний зочломтгой байдлыг далимдуулж байгаа харь гаригийнхныг устгана" гэжээ.

Мэдээж энэ шийдвэрийг эсэргүүцэгсэд ч бий. Тухайлбал, Хувь хүний ​​эрх, үзэл бодлоо илэрхийлэх сангийн өмгөөлөгч Конор Фицпатрик "Трампын засаг захиргаа хүмүүсийг зөвхөн үзэл бодлоос нь болж шийтгэхээ болих ёстой. АНУ-ын иргэн бус хүн байсан ч үг хэлэх эрх чөлөөтэй гэдгийг Дээд шүүх тодорхой хэлсэн" гэжээ.

Мөн Обамагийн засаг захиргааны үед Төрийн департаментын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан Харолд Хонжү Кох энэ шийдвэрийн эсрэг байна. Энэ шийдвэр нь АНУ-ын Дээд шүүхийн хуулийн заалтыг зөрчиж буй аж. Мөн виз хүчингүй болгох журам тодорхой бус бүрхэг байгааг онцолжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-15 202.126.88.118

Амeрикийн жинхэнэ иргэд бол уугуул индианчууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж