Д.Амарбаясгалан де-факто огцорсон!

Д.Амарбаясгалан де-факто огцорсон!

Д.Амарбаясгалан де-факто огцорсон!

“Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг”.  Зүй нь энэ үгийг жорлонд биш Төрийн ордны хананд хадах ёстой юм. Зөв хүн гэж ёс суртахуунтай хүнийг хэлнэ. Ёс суртахуунтай хүн нийгмийн ёс зүйг зөрчдөггүй. Ёс зүй гэдэг нь хуулиар шийдэх боломжгүй зөв бурууг тунгаах, зөвхөн ухамсар, хүмүүжлээр тодорхойлогдох үг-үйлдэл юм. Аливаа улс орны эдийн засгийн хөгжил нь  улстөрчдийн ёс зүй, иргэдийнх нь суртахуунаас хамааралтай. Тиймээс парламентад байхгүй ёс зүйг гудамжнаас хайх боломжгүй. Үйлийн үр, ёс суртахууны хариуцлага хуулийн хариуцлагаас ч хатуу гэдэг.

НЭГ.

Даваа гаригт хуралдахаар товлосон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаа зарласан Ц.Сандаг-Очир гишүүн “ирц бүрдээгүй” гэх худал шалтаг тоочсоныг эсрэг талаас Сангийн сайд Б.Жавхлан үгүйсгэв. Тус байнгын хороогоор Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлыг өнгөрсөн Баасан гаригт хэлэлцэж эхэлсэн ч эцсийн шийдвэрээ гаргаагүйгээс Байнгын ажиллагаатай парламентыг гацаанд оров.

Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах П.Сайнзориг нарын МАН-ын бүлгийн 30 гишүүний санал дээр АН-ын бүлгийн 12, Үндэсний эвсэлийн дөрөв, ХҮН намын зургаа, ИЗНН-ын гурван гишүүн нэмэгдсэн ч кнопны тоо 64 хүрсэнгүй.

ТББХ-ны хуралдаан дээр П.Сайнзоригийн танилцуулсан огцруулах гурван үндэслэлийг Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийн хүрээнд тайлбарласан.

Нэгд, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилсон нь 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад олгосон бүрэн эрхийн асуудал мөн.

Хоёрт,  Гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт үйлдэлд буруутайд тооцох ёсгүй нь үнэн. Гэвчиг гавъяат хуульч Н.Лүндэндоржийн хэлсэнчлэн “Шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байхад хэнийг ч  гэм буруутайд тооцохгүй” гэх зарчим  ёс зүйн тусгай дүрэмтэй аливаа албан тушаалтан албан тушаалтайгаа зууралдах, үлдэх үндэслэл огт биш юм. Энэ зарчим жирийн хүнийг төрийн дарангуйлалаас хамгаалах зарчим болохоос дарга нарын албан тушаалыг мөнхлөх, хадгалах  зарчим биш”. Товчхондоо иргэн Д.Амарбаясгалангаас УИХ-ын дарга Д.Амарбаясгалан илүү тэгш эрхтэй байж болохгүй юм.

Гуравт, АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр тооцсон нөхцөлд хэн, хэчнээн тонн нүүрс экспортод гаргасан нь иргэдэд ил тод болно гэсэн үг.

Харамсалтай нь, ТББХ-ны хурал Ерөнхий сайд Г.Занданшатарын огцруулах үндэслэлийг хэлэлцэх биш УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг цээжээрээ хамгаалах уралдаан болсныг улсаараа харцгаасан, гишүүдээ таньж авсан. Гээд үйл явдлын өрнөл, улстөрчдийн үг үйлдлээс харвал Г.Занданшатарыг огцруулах кнопны тооноос харахад тэрбээр "айдгийгаа авдартаа хийчихлээ" гэж харагдаж байна.

ХОЁР.

Тэгвэл МАН-ын бүлгийн 35 дээр АН-ын бүлгийн 32 гишүүний гарын үсэгтэй УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах саналаа З.Мэндсайхан гишүүн УИХ-ын дэд дарга Д.Пүрэвдоржид өргөн барьсан. Спикерийг огцруулах үндэслэлдээ “УИХ-ын гишүүд төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод буй нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээрээ сайн дураараа түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагыг хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангах ёс зүйн шаардлагын Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн. Гэвч дээрх шаардлагыг хүлээн авалгүй, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байгаа"-гаа онцолжээ.

Энэ бол аль ч ардчилсан, эрх зүйт төрд, хуулийн засаглалтай, парламентын тогтолцоотой улсад тавигддаг зүй ёсны зарчмын шаардлага.

Өнгөрсөн тавдугаар сард Японы Хөдөө аж ахуйн сайд Така Это үг хэлэхдээ "Би хэзээ ч цагаан будаа худалдаж авч үзээгүй. Учир нь дэмжигчид маань надад маш их будаа өгдөг болохоор зарж ч болдог" гэсэн нь сөрөг хүчний болоон олон нийтийн хатуу шүүмжлэл дагуулснаар албан тушаалаасаа огцорсон.

Тэгвэл Монголын парламентад ч урьд өмнө нь гишүүний халдашгүй бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулж байсан тохиолдол ч цөөнгүй. Жишээ нь, 1991 онд УИХ-ын гишүүн асан Б.Дамдин 20 дугаар тогтоолоос болж сайн дураараа гишүүнээсээ чөлөөлөгдөж байжээ. 1996 онд Ц.Элбэгдорж улсын нууц задруулсан хэрэгт гүтгэгдэн сайн дураараа гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, гэм буруугүйгээ шүүхээр тогтоолгож байв. Гэх мэтчилэн.

Монгол Улсын Төрийн эрх барих дээд байгууллага бол байнгын ажиллагаатай парламент. Харамсалтай нь, байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа гацаанд орж, улсын төсвөө хэлэлцэж чадахгүй хүрлээ.

Өмнө нь М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахаар Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын гишүүд байнгын ажиллагаатай парламентыг 40 хоног гацааж байсан түүх бий. Ялгаатай нь, энэ удаад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө байнгын үйл ажиллагаатай парламентын гацаа болж хувирчээ.

УИХ-ын тухай хуулийн 12.2.3-т “УИХ-ын нийт гишүүний олонх УИХ-ын даргыг огцруулах үндэслэл бүхий санал гаргасныг УИХ дэмжсэнээр огцорно” гэж суулгаж өгсөн. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулахаар МАН, АН-ын бүлгийн 67 хүн кноп дарахад бэлэн сууж байна. Үүн дээр ХҮН намын хоёр, ИЗНН-ын нэг гишүүн нэмэгдвэл 70 болно. Тэгэхээр де-факто нь Д.Амарбаясгалан УИХ-ын даргаасаа аль хэдийнэ огцорсон. Де юре нь улстөрчийнхөө легимт шинжээ алдчихсан!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ЗөвЗөв
13
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

65 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ганаа 2025-10-15 202.126.88.64

огцорий гээд өргөдлөө өгчихөөд байхад нь огцруулах бичиг өгсөн гишүүд нь огцруулахгүй гээд хуралдаа суудаггүй хошин шог цаашаа болж байна даа

Avatar

ХУУЛЬЧ 2025-10-15 202.9.46.210

АЛЬ Ч Ч УЛС ТӨРИЙН НАМЫН ДАРГА ,,,,,МОНГОЛЫН ТӨР /парламент/ ДЭЭР САНДАЙЛЖ СУУДАГҮЙ ЮМ .,,,,АМАРБАЯСГАН,,, МАН-ын ДАРГА ,,,МОНГОЛЫН ТӨР /ПАРЛАМЕНТЫН ДАРГА БОЛЖ ,,,,МОНГОЛЧУУДЫН СОНГОСОН СОНГОЛТЫГ ҮЛ ХҮДЭТГЭНИЙ ГОРЫГ ӨӨРӨӨ ХҮРТЭЖ БАЙГААГААС ӨӨР ЮУ Ч БАЙХГҮЙ .,,,,,суралц бас дахин суралц,,,,

Avatar

Нэргүй 2025-10-15 202.126.88.190

таталцалын хуулиар өөрийгөө огцруулж

Avatar

Нэргүй 2025-10-15 188.162.254.49

миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч байгаад дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж ажиллуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлоод гэрт нь угаартуулж туршилт хийж алсан Монголын туухэн алсын хараатай хорчин еронхий сайд оюунэрдэнэ гээч байлаа !!!!!

Avatar

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй юм 2025-10-15 66.181.177.30

Л.Оюун-Эрдэнийн тооцоогүй хорсол
Д.Амарбаясгалангаар тоглоод орхилоо.УиХ даргын өндөр сэнтий байхад тэнэг алхам хийж намаа хувааж ерөнхийлөгчтэйгээ тэмцэх гэж дээ.Залуу улс төрч ирээдүйгээ баллаад дууслаа эвгүйтвэл УиХ татагдаж магадгүй

Avatar

Жжжж 2025-10-15 103.212.117.115

даргаасаа түдгэлзээд яагаад шалгуулж болохгүй байна!!!их ноотой болоод үхэн хатан зууралдаад байна даа

Avatar

Нэргүй 2025-10-15 103.57.94.216

харин ногүй болоод бууж өгөхгүй бгаа юм биш үү

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.189.146

нянбактер бас уржинан жилийн 12 дугаар сарын 29-ний өдөр Улсын нийслэлийн төв талбай дээр хятадын хар автобуснуудыг эгнүүлэн жагсааж сүрийг үзүүлсэн нь Монголчууд тэртээ 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан ойн баярын өдөр байлаа. Нянбактери учир мэддэггүй дээ ингээгүй мэдэхийн дээдээр мэдэж байж монголчуудыг доромжилж байгаа үйлдэл л дээ.

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.189.146

Иргэн миний бодлоор Амарбаясгалангийн нэр холбогдсон зэлгийн асуудал үнэний ортой байхаа. Яагаад гэвэл энэ хүнийн хийж байгаа үйлдэл дан монголын эсрэг хорлон сүйтгэх шинжтэй үйлдлүүд байдаг юм. Жнь шинэ хоршоо гэж татвар төлөгчдийн мөнгийг хүүгүй барьцаагүйгээр малчин нэртэй аймаг сумдын ажилгүй халамж авч ангайж хэвтэсэн юмнуудад тараасан тэр мөнгө эргэж төлөгдөхгүй нь гарцаагүй юм. мөн газар тариалангийн салбарын эсрэг импортын гурилыг НӨАТ аас чөлөөлсөн. МХЕГ ыг татан буулгасан.

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.189.146

хамгийн зэвүүн нь ЗГХЭГ ын дарга байхдаа Төрийн албаны бүх автомашиныг цэнхэр дэвсгэртэй болгосон. Өнгөц харахад зүгээр нэг улсын дугаарын өнгө мэт боловч цаагуураа хятадтай ижилсүүлэх гэсэн хорон санаа нь зухалзаад байгаа юм. хятадын автомашины улсын дагаар цэнхэр дэвсгэр дээр цагаан байдаг. энэ бага багаар хятадуудтай ижилсүүлж дасгах бодлого л доо. ер нь энэ данх бортээг сайнзориг нянбаатар монгол хүн мөн үү? мөн байлаа гэхэд элсэгдсэн этгээдүүд байх магадлалтай шүү. зайлуулах хэрэгтэй.

Avatar

б 2025-10-15 103.57.95.232

Легимт энэ тэр гээд юугаа хуцаад байгаа юм. Гадаадаар ярьж, бичмээр байгаа бол тэр гадаад руугаа зайлаач Нямсүрэн здаа

Avatar

Ард 2025-10-15 202.55.188.92

ОТ н ГГЭРЭЭГЭЭ ӨӨРЧЛӨН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ АСУУДЛЫГ ХИЙХГҮЙ БОЛ МАНАЙ УЛС ОДООГИЙН ЖИЛИЙН ТӨСВИЙГ 2 НУГАЛСАН ИХ МӨНГӨНИЙ ӨРӨНД МОНГОЛ УЛС БУЮУ АРД ТҮМЭН ОРОХ НЭЭ. ҮҮНД АНХААРААЧ АРД ТҮМЭЭН?!!!!.

Avatar

Зочин 2025-10-15 202.179.15.218

Нам дээрээ ялсан ч төрийн ордонд ерөнхийлөгчийн илт дэмжлэгтэй Г. Занданшатар илүүрхэж байгаа юм байна даа. Амарбаясагланг дэмжигч гишүүд төмсөгдүүлэхээс айн зарим нь төмсөгдүүлж нэг нэгээр урвасаар Г. Занданшатар илүүрхэж эхэлжээ. 2017 оны өвөл М. Энхболд бас яг ингэж ажлаа өгч байсан. Ерөнхийлөгч Х. Баттулгын илт дэмжлэгтэйгээр У. Хүрэлсүэх ялалт байгуулж байсан юм. Ер нь үе үеийн ерөнхийлөгч нар төрийг өмчилж авах гэж оролдох юм даа.

Avatar

Зочин 2025-10-15 59.153.112.149

Одоо болноо АМАРБАЯСГАЛАН ОЮУНЭРДЭНЭ та хоёр ард иргэдийг нохой шиг үзсэн төрийн тэргүүнүүд шүү

Avatar

Иргэн 2025-10-15 66.181.188.17

зүгээр л зайлуулах хэрэгтэй
тэгээд шалгах хэрэгтэй

Avatar

Зочин 2025-10-15 202.126.89.72

МАШ ЗӨВ!!! ХУЛГАЙЧ ТӨР УДИРДАХГҮЙ!!!

Avatar

Нэргүй 2025-10-15 103.229.122.157

тролл минь ажил хийж хоолоо олж иддээ. буруу замаар олсон хоол хор л болдог юм даа. хүн шиг бай

Avatar

зочин 2025-10-15 59.153.114.74

Нэгэн төрийн бус байгууллагын дотоод үйл ажиллагаа Монгол улсын хөгжилд саад болж байгаад анхаарах цаг болжээ. Ер нь иймэрхүү төрийн бус байгууллагууд, түүгээр ламжсан нөхдүүдийн хувийн эрх ашиг л зонхилдогийг саяны болсон үйл явдалууд баталж байна. Иймд бүгдийн нь татан буулгаж, нэг гараанаас эхлүүлбэл яасан юм бэ

Avatar

Зочин 2025-10-15 103.229.120.39

Монголын хамгийн том нүүрсний хулгайчид Бор тээгийн уурхайг авах гэж улайрч байна шүү . Энэ ажиллагаанд нь ерөнхийлөгч ерөнхий сайд хоёр нь нийлчихсэн явж байхад Монголчууд юуч ойлгосонгүй ээ

Avatar

Нэргүй 2025-10-15 103.212.117.246

Бид монгол хэлээ мэдэхээ больжээ, мартчихжээ гэсэн үг !!! Монголчууд "айдаггүйгээ авдартаа хийчихжээ" гэдэг Хэрэв "айдагийгээ авдарандаа хийнэ" гэх юм бол огт эсрэг утга буюу айдас нь хэвээрээ байна гэсэн утга. Хар ярианы буруу хэрэглээ гэсэн үг. "Айлаггүйгээ авдартаа хийсэн" бол цаашдаа айх юм байхгүй гэсэн үг, зөв хувилбар нь энэ байх ёстой…

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.112.178

МАН НҮҮРСНИЙ ХУЛГАЙН НУУЦ ТОЛГОЙЛОГЧ ХҮН ДЭЭ.

Avatar

Нэргүй 2025-10-15 43.242.242.59

Ж.Нямсүрэн эмээ эмээгийнхээ ажлаа чанартай сайн хиймээр байна. Улс төрийн хэрүүл тэмцэл бол эмэгтэйчүүдийн тэгэх тусмаа настай эмэгтэй хүний хийх ажил биш ээ. Хоёр хүний нэгнийх нь талд орчихоод өөрийнхөө өнцгөөс бусдад үзэл бодлоо тулгаад тайлбарлаад байх эрхгүй. Уншигчдад зүгээр л мэдээлэл хүргэх учиртай. Хэрхэн дүгнэхээ иргэд мэдэх учиртай юм. Соотон халтар чимээнээр гэгчээр яасан их баяртай юм бичиж байна вэ

Avatar

Нэргүй 2025-10-15 202.126.90.60

59.153….та яг хэлжээ гэхэд болно. Иймээс л улсаар нь идэж амташсан луйварчид Оюун-Эрдэнийн баг руу улангасан дайрчээнэ

Avatar

ТАЗ-ийг татан буулга 2025-10-15 202.126.89.130

Улс төрчидийг дагаж талцсан,аймаг хэсэж орон нутгаас бэлэг цуглуулах донтой хэдэн авгай нарын хэрүүлийн газар Төрийн албаны зөвлөлийг татан буулгана

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.105

ХЭНИЙ ҮЕД САХАЛ ЭРДЭНЭБИЛГИЙН ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ТӨР БУЦААЖ АВАВ, ХЭНИЙ ҮЕД ЖДҮ-ИЙН ХУЛГАЙ ИЛЧЛЭГДЭВ, ХЭНИЙ ҮЕД НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ТАСЛАН ЗОГСООГДОЖ ШҮҮХЭЭР ОРЖ ЭХЛЭВ, ХЭНИЙ ҮЕД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙ ШҮҮХЭЭР ОРОВ… ХЭНИЙ ҮЕД БАЯЛГИЙН САНД СТРАТЕГИЙН ОРДУУД ОРЖ ЭХЛЭВ… , ХЭНИЙ ҮЕД ОЮУ ТОЛГОЙН ЭСРЭГ БОСОВ ОЮУН-ЭРДЭНЭ ЯАХ Ч АРГА БАЙХГҮЙ МАН-ЫН ХӨГШЧҮҮЛИЙН МАФИЙГ СӨРЖ ЧАДСАН… ЯМАР АЗААР ЗАЛУУ ГИШҮҮДЭЭР СЭЛБЭЖ ЧАДСЫН ТЭГЭЭГҮЙ БОЛ ИЙМ АКЦ ҮҮСЭХГҮЙ БҮХ ЗҮЙЛ ХУУЧНААРАА БАЙХ БАЙЛАА…

Avatar

Нэргүй 2025-10-15 202.9.40.154

Хэний үед ЖДҮ-гийн хулгай, нүүрсний хулгайн асуудал ШҮҮХ-ээр орж, хүмүүс нь гэмгүй өнгөрөв? Хэний үед хувийн өмчлөлтэй компаниудыг Төрд хурааж, улс төрчид шахаа хийн дээрэмдэх боломжийг бүрдүүлэв?

Avatar

зочин 2025-10-15 59.153.114.76

нутагаасаа ганц бор чемодантай ирсэн гарууд аймшигтай шуналтай байдаг юм байна.

Avatar

Л.Цэнгэл 2025-10-15 203.91.115.43

-лeгимт
-дe фрe
-экспортод
-АМНАТ ( товчилсон үг үү ? )
-биржээр
-спикepийг гэдэг үгээ тайлбарлана уу?
Монголчууд бид хар ярианы хэл бичгийн хэл албан бичиг идэвхтэй хэлэндээ ганц ч гадаад үг хэрэглэхгүй байж хойч ирээдүй үедээ төрлөх Монгол хэл ээ цэвэр ариун өвлүүлэн үлдээх ёстой.
Битгий олон юм хуцаад байгаарай.
УИХ ын гишүүд нь УИХ-ЫН даргаа огцруулна гэж юу байдгийн…
《АРДЧИЛСАН ЗАСАГЛАЛ 》 д бүгд тэгш эрхтэй. УИХ ын гишүүд өөрсдөө УИХ ыг гацаасан тэд огцрох ёстой…..

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.167

Санал нэг. Эдгээрийн ихэнх нь латин, грек үгнүүд. Европийн соёл Ром төвтэй учраас. Ромчууд нь Грекээс үг зээлсэн байсан. Монгол бол том түүхтэй, Ромын соёл Монголд хамаагүй. Агуу Монголын соёлыг сэргээж хөгжүүлэх хэрэгтэй. Болохгүй бол монгол аялгатай шинэ үг зохиосон ч яадаг юм.

Avatar

Хүний олон хүнээ барьж ... 2025-10-15 202.9.46.123

Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4/ "Ерөнхийлөгч, УИХ – ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, УИХ – ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх" талаар ҮХ Цэц дүгнэлт гаргаж УИХ – д оруулах зохицуулалт олон юм хэлж байгаа шүү !

Avatar

Данх найз нь сайхан арга нурууруу нь хутгалаадаа 2025-10-15 43.228.131.160

Данх найз нь сайхан арга нурууруу нь хутгалаадаа оюунб өндөр чадвартай улс ёс зүйтэй байдаг энэ хоёр бас тэр одоо байгаа энэ хэд бол худ

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.112.121

ИХ ХУРЛЫНХ НЬ ДАРГЫГ ӨГӨӨД ЕРӨНХИЙ САЙД БОЛЧИХОО. НАМЫН ДАРГА НЬ ЕРӨНХИЙ САЙД БОЛЖ БОЛНО ГЭСЭН ДҮРЭМТЭЙГЭЭС ХОЙШ ЕРӨНХИЙ САЙДАА АВСАН НЬ ДЭЭР. ХАРИН ДАРААГИЙН СОНГУУЛИАР НААД ХОРЧИН, МӨНГӨНИЙ БҮЛЭГЛЭЛД ҮЙЛЧИЛДЭГ, УРВАГЧ НАРЫГАА НЭРИЙГ НЬ ДЭВШҮҮЛЖ БОЛОХГҮЙ. ТЭГЭЭД УЛС ТӨРИЙН ҮХДЭЛҮҮД БОЛЦГООГ

Avatar

Нэргүй 2025-10-15 64.119.29.144

Монголд терийн эргэлт хийх бух нехцел нь бурдсэн. Харамсалтай нь хучнийхэн бугд терд уйлчилдэг. Гар хоосон ард тумэн орилохоос еер арга алга даа.

Avatar

Зочин 2025-10-15 103.212.116.253

Эбигийн бөгсийг долоож голоо зогоогчоо битгий эрт баярла.

Avatar

Мөнх 2025-10-15 66.181.190.211

:Наад Дамдин, Элбэгдорж нар чинь шууд шоронд ачагдаагүй дээ баярлаж явах ёстой.

Де факто макто г чинь хэн ойлгох юм бэ? Гадаад үг хэл хэрэглэсэн хөөрүү, боловсрол муутай өөр шиг чинь юмнууд л хоорондоо наад үгээр чинь ойлголцох байх.

Avatar

Зочин 2025-10-15 103.168.34.179

Энэ нөхөр Эрдэнэжаргалаар дамжуулж нүүрсний хятадуудаас мөн ч их бэлэн мөнгө авсан даа. Огцрох болсон.

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.112.121

ЧИ ХАМТ АВАЛЦСАН ЮМ УУ???. ТЭГВЭЛ ХАМТ Л ШОРОН ЯВААЧ ДЭЭ ККК

Avatar

Зочин 2025-10-15 202.179.27.225

Дарга эмийн үнийн хөөрөгдлийг зогсоох, банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүүг бууруулах, зохицуулалтыг нь сайжруулах талаар нилээд яриад байсан шиг санагдах юм. Сүүлийн үед тэр тухай ярихаа больсон юм болов уу. Олон түмэнд их хэрэгтэй юм яриад байна гэж бодсон юмсан. Арай огцроогүй байх аа.

Avatar

Нэргүй 2025-10-15 202.9.47.9

Их хурлыг тарааж Занданшатар, Амарбаясгалан хоёрыг хоёуланг нь огцруул. Ялангуяа Занданшатарын ард МСS бгаа юм шиг бна

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.179.126

КРАНАР ТОНОР ОРЖ ИРСЭН ХҮН ХАТАВЧАР ГАР

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.112.121

Зандашатар гэдэг оньсого мөн шиг байна ккк

Avatar

зочин 2025-10-15 103.57.93.36

2 нөхрийн аль нь ч хэрэггүй огцруул

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.161.17

MCS Хүк 2 Ухаа худагыг өгөхгүй үлдээгээд цааш нь 5 Толгойд л шунаад байна даа.

Avatar

зочин 2025-10-15 66.181.160.11

Легитимность ( Legitimus )….

Avatar

Зочин 2025-10-15 45.117.35.29

Ньюс.мн сайтыг нийтлэлч Нямсүрэн гэж галзуурсан хар авгай шороотой хутгалаа даа

Avatar

Зочин 2025-10-15 66.181.188.123

огцорч байгаад нэг мөр шалгуулсан нь дээр дээ

Avatar

Нэргүй 2025-10-15 124.158.107.244

Жонхууг дагасан бүгд дампуурч сүйрч байх юм. Одоо түүнийг дэмждэг гадаад тал Путин яаж гуларч байгааг дэлхий нийт харж байна. Монголын улс төр аймшгийн дарангуйлагч болж мэдэх байсан ОЭ -АБ бүлэглэлийг төрөөс зайлуулах ёстой.

Avatar

Нэргүй 2025-10-15 103.229.122.98

MSC н нохойм

Avatar

Нэргүй 2025-10-15 43.242.241.247

энэ нэг сэтгүүлч нэр зүүсэн гар хөл дандаа ийм юм балай юм бичдэг юм. өөрийгөө шударга ч гэх шиг

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.190.170

Ийм л арчаагүй амьтныг иргэд бид толгой дээрээ залж байжээ

Avatar

зочин 2025-10-15 66.181.189.154

оюу толгойнхоо гэрээг өөрчил ухаа худгийг улсад ав тэгсний нь дараа огцруулах эсэхээ ярь яаралтай ажил гэвэл энэ хоёр байна

Avatar

Зочин 2025-10-15 103.57.92.138

Их хуралыг тарааж, Ерөнхийлөгч бүгдийг огцоруулах хэрэгтэй. үүний тулд ардчилалаар уу эсвэл Балбадах уу яах вэ? 90 оноос хойш, дараагийн Шинэ дэвшилд гарах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-10-15 64.119.29.144

Монголд терийн эргэлт хийх бух нехцел нь бурдсэн. Харамсалтай нь хучнийхэн бугд терд уйлчилдэг. Гар хоосон ард тумэн орилохоос еер арга алга даа.

Avatar

Иргэн 2025-10-15 202.9.46.223

Огцруулаад шалгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-10-15 202.126.91.156

Шударга үнэн гэж байдаг бол ОЭ, СЗ, АБ, НБ зэрэг олон залуучууд, Сандаг-Очир зэрэг шударга гишүүд ялах ёстой. Санал хураахад дэмжигчид нь олширно

Avatar

zochin, 2025-10-15 202.72.245.198

AB ! , odoo chiij bgaa ajillaa ymar ich goldog um be! , odoo bur moson z**l dald or

Avatar

Нэргүй 2025-10-15 103.229.123.237

За баяртай замдаа сайн яваарай

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.186.32

Ene mug ogtsruulakh bagadana

Avatar

Нэргүй 2025-10-15 64.119.29.144

ЗГХЭГ гэдэг газрын тэргууний ажлыг бараг л 4-5 жил гуйцэтгэсэн. Энэ ямар албан тушаал бэ? Уунийг тайлбарлах чадвартай хун байна уу? Монголын терийн санхуугийн асуудлыг энэ газар л шийдэж байсан бололтой. Тэгэхэээр терийн емнеес зарласан тендер, худалдан авах бух л гэрээ хэлэлцээрийг энэ газар буюу дарга нь болох АМАРБАЯСГАЛАН гээч л шийдэж байсан нь ойлгомжтой. Монголын терийн тендерийг негее "КАСЬЯНОВ 3%" гэдгээр ажиллаж бйасан хун чинь АМАРБАЯСГАЛАН шуу дээ.

Avatar

Нэргүй 2025-10-15 103.57.95.179

эхлээд зандкаг заналтайгаар огцруулна,өргөн барьсан дарааллын дагуу,ингээд амарбаясгаланг огцруулах гэсэн манын гишүүдийн хулхи нь бууж зандкагаа золиослож шууд урваж амраа хүү ялалт байгуулнаа гэж ванга эмээ хэлсэн гэдэг шүү ???

Avatar

Нэргүй 2025-10-15 202.179.11.230

1 taliig baridag setguulch mash muuhai haragddag yum baina.

Avatar

Нэргүй 2025-10-15 202.70.34.115

Де юре нь Зандкаа улстөрчийнхөө хувьд легимт шинжээ аль хэдийнэ алдчихсан! түүнээс эхлэх ёстой

Avatar

Нэргүй 2025-10-15 202.126.89.224

Легимт гэж ямар юм бдаг юм бэ? Ккк. Легитимт гэж хэлэх гээд бга юм уу? Жоохон юм унш

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.167

де юре – хуулийн дагуу, легитимт – зүй ёсны

Avatar

Гүрсоронзонгомбо 2025-10-15 202.55.180.216

Энэ ангийг даргыг огруулахад амархан ш дээ. Нэг их хууль дүрэм журам яриад байх юм. Шууд өөрчлөөд дараагийн ангийн даргыг зарлах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж