УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Ж.Батжаргалыг сонголоо

НЭМЭЛТ: 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.10.15/ ээлжит бусаар хуралдаж, бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн Ж.Батжаргалыг сонгосон байна. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нь эдийн засагч мэргэжилтэй, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд УИХ-ын дарга асан М.Энхболдын хүн гэгдэх нь бий.

Ж.Бат-Эрдэнэ: Даваа гаригт албан ёсны бүлэг хуралдана, өчигдрийн шийдвэрүүд хүчингүй

НЭМЭЛТ: 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ тус бүлэг дотор үүсээд байгаа асуудлаар өнөөдөр /2025.10.15/ мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр “УИХ дахь МАН-ын бүлгийн нэг хэсэг гишүүд өчигдөр бүлгийн хурал зарлах шаардлага ирүүлсэн. Шаардлагыг хүлээн аваад өнөөдөр 12:00 цагт бүлгийн хурал зарласан байсан.  Бүлгийн хурлыг бүлгийн дарга товлох дэгтэй.  Гэтэл У.Отгонбаяр тэргүүтэй бусад нөхөд өчигдрийн хурлыг зохион байгуулж хийнэ лээ. Нэгдүгээрт, өчигдөр болсон бүлгийн хурал дүрмийн бус.  Гаргасан шийдвэр нь мөн хүчингүй. Бүлгийн хурлыг бүлгийн дарга товлодог, хэрвээ бүлгийн дарга эзгүй байвал бүлгийн даргын зөвшөөрснөөр дэд дарга хуралдааныг удирдаж болно. Миний хувьд өчигдөр ордонд байсан. Албан ёсны бүлэг ирэх долоо хоногийн Даваа гаригт хуралдаж, нэгдсэн шийдвэрт хүрнэ гэж бодож байна. МАН-ын Удирдах зөвлөл ирэх Бямба гариг буюу аравдугаар сарын 18-нд хуралдана.  Тэндээс гарах улс төрийн шийдвэрийг бүлэг хүлээж байна. Дүрмийн дагуу УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэвээрээ. Цаашдаа бүлгийн хурлыг дүрмийн дагуу товлоод явна” гэлээ.

Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй МАН-ын бүлгийн 30 гишүүн өнөөдөр хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах чигтэй байна. Уг бүлгийн хуралд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэмжиж байгаа УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй 30 орчим гишүүн оролцох юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн 36 гишүүн өчигдөр бүлгийн хуралдаан зарлахыг шаардаж, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд шаардлага хүргүүлсэн ч тэрбээр маргааш /өнөөдөр/ 12:00 цагт хуралдуулна гэж мэдэгдсэн. Харин бүлгийн хурлыг зарлах шаардлага хүргүүлсэн Н.Наранбаатар тэргүүтэй гишүүд өчигдөр 18:00 цаг өнгөрч байхад хуралдсан. Ингэхдээ УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаяр тус хуралдааныг удирдаж, бүлгийн 36 гишүүн оролцсон. Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар  оролцож, багш, эмч нарын цалингаа нэмүүлэх шаардлага тавьж буй асуудлыг танилцуулж,  ирэх онд багш нарын цалинг 15-20 хувь, эмч нарын цалинг 10-15 хувиар нэмэгдүүлэх. Мөн ахмад настнуудын тэтгэврийг 8.6 хувиар нэмэгдүүлэх эх үүсвэрийг урсгал зардлыг танан шийдвэрлэхээр болсон.

Түүнчлэн тус бүлгийн хуралдаанаас УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнийг эв нэгдэл хангаж чадаагүй үндэслэлээр чөлөөлсөн.

Гэвч дээрх бүлгийн хуралдааныг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг нарын гишүүд дүрмийн бус гэж үзэж байгаа төдийгүй гаргасан шийдвэр нь хууль бус гэж үзсэн. Нэг ёсны УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн, мөн багш, эмч нарын цалинг 10-20 хувиар нэмэх шийдвэр зэргийг хүчингүй гэж үзэж буй юм.

УИХ дахь МАН-ын бүлгээс өчигдрийн бүлгийн хурал нь хууль бус бөгөөд гаргасан шийдвэр нь хүчингүй гэж үзэн дараах мэдэгдлийг гаргаад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-15 49.106.123.123

Сүүний алалцанаа гэнэ…кк

Avatar

Жжж 2025-10-15 103.212.117.115

засаг төр нь 2 хуваагдлаа,МАНгарууд 2 хуваагдлаа,МАНгарын бүлэг нь 2 хуваагдлаа,одоо ёрөнхийлөгч 2 хуваагдах үлдээ шив,ккк

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.105

УУЛ УУРХАЙН ХУЛГАЙЧДЫН УГААДАСНЫ ДОЛООЛТУУР БОЛСОН ТАВИУЛУУД ХӨГӨӨ ЧИРЧ БАЙНА ДАА

Avatar

Нэргүй 2025-10-15 202.9.40.226

НӨГӨӨ ДАРГА НЬ ХУРЛЫНХАА ТОВЫГ ЗАРЛААД БАЙСАН БИЗ ДЭЭ??????????? НӨГӨӨ ТАЛД НЬ ХУРАЛДАХ ЮМ БАЙНА

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.105

ХЭНИЙ ҮЕД САХАЛ ЭРДЭНЭБИЛГИЙН ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭРИЙГ ТӨР БУЦААЖ АВАВ, ХЭНИЙ ҮЕД ЖДҮ-ИЙН ХУЛГАЙ ИЛЧЛЭГДЭВ, ХЭНИЙ ҮЕД НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ТАСЛАН ЗОГСООГДОЖ ШҮҮХЭЭР ОРЖ ЭХЛЭХ, ХЭНИЙ ҮЕД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙ ШҮҮХЭЭР ОРОВ… ХЭНИЙ ҮЕД БАЯЛГИЙН САНД СТРАТЕГИЙН ОРДУУД ОРЖ ЭХЛЭХ… ОЮУН-ЭРДЭНЭ ЯАХ Ч АРГА БАЙХГҮЙ МАН-ЫН ХӨГШЧҮҮЛИЙН МАФИЙГ СӨРЖ ЧАДСАН… ЯМАР АЗААР ЗАЛУУ ГИШҮҮДЭЭР СЭЛБЭЖ ЧАДСЫН ТЭГЭЭГҮЙ БОЛ ИЙМ АКЦ ҮҮСЭХГҮЙ БҮХ ЗҮЙЛ ХУУЧНААРАА БАЙХ БАЙЛАА… ЗЭТ ҮЕИЙНХЭЭН УРАГШАА

Avatar

Т1т лaлраа 2025-10-15 202.9.47.14

Гуц. Ц.Нямдоржийн үед хулгайчаа. Үхсэн ацны чинь зэт үе.

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.105

ЗӨВ ШҮҮ… БАТЭРДЭНЭ ГИШҮҮН ЗАЛУУЧУУДТАЙГАА УУЛ УУРХАЙН АВИЛГАЧ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫН ЭСРЭГ ЗОГСОЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ

Avatar

mglchuud 2025-10-15 103.229.120.150

ardiin nam nertei luivarchid yu holood bnaa yamar ih os honzontoi hvmvvs ve bie bie e hvndeldeg gej yu ch bhgui amisgaa nuud yumdaa busad d olz bol bgaagaa medej bna uu bushiuhan evlerch uchraa oloochee

Avatar

Нэргүй 2025-10-15 103.57.92.121

сахал фсда минь далд орооч

Avatar

зочин 2025-10-15 66.181.160.11

За одоо хутга шөвгөндөө хүрээд , цус нөжтэйгөө хутгалдан үзэлцэх хэрэгтэй байнаа … Ухнаагийн баньд нар зодоондоо сайн биз..Тэдний тал ялах байхаа ..

Avatar

Иргэн 2025-10-15 66.181.182.60

Та нар хуралдаад багш эмч нарын цалинг 50 хувиар мөн тэтгэврийг 20 хувиар нэмэх шийдвэр гаргачих…. Тэгээд л өчигдөр хуралдаж багш нарын цалинг 20 хувь , тэтгэврийг 8 хувиар нэмэх шийдвэр гаргасан нөгөө тал будаа…

Avatar

иргэн 2025-10-15 202.126.90.40

та нар одоо өолиочээ их хурал тараачээ буцаад 76 гишүүнээрээ болооч дэ илүү гарсан гишүүдиын мөнгөөр тэтгэвэр багш эмч нарын цалингаа тавьчих энэ олон хэрэггүй хоолны савууд ард түмнээсэн ичээч өайнга 2 тхл болоод биё биёнийгээ муулаад хэвлэлийн хурал гэж шоу тавихаа болиочээ ёстой залхаж бна дээр нь та нар гадуур яваад үзээч ихэнх аанэгж хаалгаа барьлаа гадуур түрээслэнэ гэсэн зар өдөр ирэх тутам нэмэгдэж бна энэ чинь хүмүүс ядуурч бгааг харуулж бна ёрөнхийлөгч их хурлаа тараагаад өгөөч

Avatar

Зочие 2025-10-15 122.201.31.115

Юун олон 126 гишуун бэ? Гишуун нэртэй хумуусийн авч байгаа цалинг багш эмч ахмадууддаа огвол шударга байх. ,Сайн дураараа гишуун Болсон биз дээ

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.186.32

Ene neg sonic baagii bna aa

Avatar

Зочин 2025-10-15 103.229.122.148

Оюунэрдэнэ Амарбаясгалан Номин нар салаахгүй хэрэлдсээр Чмарр 8иыд байна аа МАН албан есоор хоер цракц өолоод тус т4сдаа ажиллах яхоерт Оюунэрлэнэ албан псоор Баттулга ямөн6хбаясгаоан яалтангэрэл нартайгаа ниылж нам баягуулах Угаасаа Баатар Баттуллгын заавраар вж намбн гишүүдээ хуурсан Гуравт Дээд шүүх өүх намбг тараах яидөрөвт Лээд шүүх зөвхөн МАН г тараах ядавд Ерөнхийлөгч онц байдал тогтоож Занданшатарын засгиын газар хэвийн а4иллаж УИХ хууль тогтоох ажилдаа анхаарах Сөрөг намаас УяиХ ын дарг

Avatar

Нэргүй 2025-10-15 202.70.34.115

гоё доо, одоо л цус гарч улс орон цэвэрших эхлэл тавигдаж , ман дотроосоо өтөж бгаа нь юм уу???????????

Avatar

Нэргүй 2025-10-15 27.123.212.86

Ингээд МАН даший шог болов оо хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж