ЗГ: Багш, эмчийн цалин болон тэтгэвэр нэмэхэд 831 тэрбум шаардлагатай

ЗГ: Багш, эмчийн цалин болон тэтгэвэр нэмэхэд 831 тэрбум шаардлагатай

ЗГ: Багш, эмчийн цалин болон тэтгэвэр нэмэхэд 831 тэрбум шаардлагатай

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.10.15/ танилцууллаа.


Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал:

-Эдийн засаг, хөгжлийн сайдын хувиар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хуульд заасан хугацаанд нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Таван жилийн үндсэн чиглэлийг төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачдын оролцоотой боловсруулсан. Салбар бүрд нийт 14 хэлэлцүүлэг өрнүүлж, 644 санал тусгасан бөгөөд найман үндсэн чиглэлд төвлөрүүлж, 10 гол үр дүнгийн шалгуур тогтоосон. Үр дүн тус бүрийг хэмжих шалгуур үзүүлэлт, суурь түвшин, зорилтот түвшинг тодорхойлсон. Таван жилийн үндсэн чиглэлд туссан ажлуудад салбар яам, төр захиргааны байгууллагууд шат шатандаа оролцоо, хувь нэмрээ оруулна.

Хэрэгжилтийг хангаж, салбар хоорондын уялдааг зохицуулан, нэгдсэн бодлогоор чиглүүлэх ажлыг Эдийн засаг, хөгжлийн яам хариуцна.

2026-2030 он хүртэлх Монгол Улсын ирэх таван жилийн үндсэн чиглэлийг 2025 оны аравдугаар сарын 31-нээс өмнө УИХ-д өргөн барих ёстой. Энэ утгаараа Монгол Улсын ирэх таван жилийн үндсэн чиглэлийг найман бүлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн. Үүнийг дагалдуулан УИХ-д хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг өргөн мэдүүлдэг. Нийт 10 үндэсний үзүүлэлт буюу олон улсын индексээ хэрхэн урагшуулах вэ гэдгээ тусгай хэмжүүртэйгээр тавьж өгсөн. Эцэст нь Эдийн засаг хөгжлийн яамнаас хуульд заасны дагуу “Монгол Улсын 2026-2030 оны улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан. Хөтөлбөрт улсын хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, 30 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл хийгдсэн, хөгжлийн урт болон дунд хугацааны бодлоготой нийцсэн төсөл, арга хэмжээнүүдийг тусгасан. Энэ бүхнийг хуульд заасны дагуу аравдугаар сард багтаан УИХ-д өргөн мэдүүлж, арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө хэлэлцэн батлуулах юм.

"АХМАДЫН ТЭТГЭВЭР НЭМЭХЭД НИЙТ 490 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ"

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир: 

-Монгол Улсын Засгийн газар болон Казахстан улсын засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхээр шийлжүүлж байна. Ингэснээр гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын  иргэдийн нийгмийн хамгааллын асуудал шийдэгдэнэ. Энийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэлээ. УИХ дээр соёрхон батлах ажил үлдэж байна. Мөн багш, эмч нарын цалин болон ахмад настны тэтгэврийг нэмэх асуудлыг судлах үүргийг холбогдох яамдуудад өглөө.

Улсын төсвийн төслийг өргөн барьсан байгаа. Энэ төсвөөсөө багш, эмч нарын цалинг нэмэх ямар гарц байгааг судлах ёстой.

Энэ асуудлыг УИХ эцэслэн шийдвэрлэх ёстой. Багш, эмч нарын цалин болон тэтгэвэр нэмэхэд нийт 830 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Ингэхийн тулд салбар яамдын үйл ажиллагааны урсгал зардлаас 10 хувиар танах аргагүй нөхцөл байдал үүснэ. Ахмад настны тэтгэврийн хувьд найман хувиар нэмэгдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэ гэсэн. Ингэхэд нийт 490 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Нийтдээ манай салбарт 830 орчим төгрөг шаардлагатай байна.

Аливаа хөдөлмөрийн маргаан сонирхлын буюу эрхийн маргаан гэж байдаг. Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг харилцаа. Багш нарын ажил хаялттай холбоотойгоор гурван үе шаттай хэлэлцээр явах ёстой. Нэгд, хоёр тал харилцан тохиролцох ёстой. Тохиролцож болохгүй гэвэл зуучлагч томилж ажиллуулдаг. Манай яамнаас зуучлагч томилсон боловч үр дүнд хүрээгүй. Тийм учраас арбитрыг томилон ажиллуулдаг. Арбитрын гаргасан шийдвэр эцсийнх байдаг. Ажил хаяж байгаа багш нарт хэлэхэд аль ч улсад хуулиар зохицуулдаг. Арбитр Даваа гаригаас ажиллаж эхэлсэн бөгөөд 10 хоногийн хугацаанд шийдэлд хүрэхгүй бол маргаан шүүхэд шилжих ёстой. Харин томилогдсон арбитраас хэн ч татгалзах эрхгүй. Арбитрын гаргасан шийдвэр эцсийнх байдаг. Энэ шийдвэр таалагдахгүй бол шүүх дээр маргаан үүснэ. Хууль бус ажил хаялт байсан гэж шүүхээс шийдвэрлэвэл багш нарын өнгөрсөн хугацаанд ажил хаясан цалингийн нэмэгдлийн асуудал гарч, эдийн засагт үр дагавар үзүүлнэ. Тийм учраас хуулийн дагуу ажил хаяхыг сайдын хувьд зөвлөж байна. Бид үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй байнга уулзаж байна.

"ХЭРВЭЭ ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛАА ХАСАХГҮЙ БОЛ ИНФЛЯЦИ 1.5-2 ХУВИАР НЭМЭГДЭХ БАЙСАН" 

Сангийн сайд Б.Жавхлан:

-Багш, эмч нарын цалин болон тэтгэвэр нэмэхэд нийт 830 орчим тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг улсын төсөв рүү яаж чихэж оруулах боломж байна гэдэг дээр товч мэдээлэл өгье. Улсын төсөв гурван хэсгээс бүрддэг. Найман их наяд төгрөг нь хөрөнгө оруулалт, найман их наяд төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын санд, цэвэр урсгал зардалд 17 их наяд төгрөг. Энэ дотор бүх яамны үйл ажиллагааны зардал дээрээс нь хүүхдийн мөнгө, байр ашиглалт гээд бүх урсгал зардал орсон байдаг. Би өнөөдрийг хүртэл хэлсэн. Улсын төсвийг дахин задлах тэтгэвэр тэтгэмжийг нэмэх ямар ч боломж байхгүй. Нөөц боломж гэж байхгүй. Энэ жилийн өргөн барьсан улсын төсөв маань маш олон хязгаарыг жилийн төлөвлөгөөндөө баригдаж, ягштал дүрмээ барьсан. Төсвийн хүрээний мэдэгдлийг бид зургадугаар сарын 1-нд баталж, сүүлд дахин зардлаа 500 тэрбумаар, орлогоо 1.6 их наядаар бууруулсан. Өөрөөр хэлбэл, төсвийн тэлэлтийг хязгаарлаж, ДНБ-ийг өсгөх, үүнд эзлэх хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаад хөрөнгө оруулалтыг татах боломжийг бий болгосон. Харин УИХ-д өргөн баригдсанаас хойш цалин, тэтгэвэр нэмэх асуудал нийгэмд хөндөгдөж байна. Жагсаал цуглаандаа хүрлээ. Ерөнхий сайд бүх талыг хүлээн авч, нөхцөл байдлаа ярилцсан. Аль болох цалин, тэтгэврийг нэмэхээр судлах үүргийг өгсөн.

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийг гаргасан. Мөн холбогдох байнгын хорооны удирдлагуудтай уулзсан. Засгийн газраас гарч, УИХ-руу шилжсэн байгаа учраас яаж оролцож, туслах вэ. Бид хуулийн шаардлагаа хангаж улсын төсвөө өргөн барьсан байдаг.

Одоо улсын төсвөө өргөн бариад 45 хонож байтал хоёр дахь хэлэлцүүлгээ дуусгаагүй байна. Өмнө нь төсвөө хэлэлцээд дуусчихдаг байсан. Тийм учраас яаралтай УИХ дээр ажлын хэсэг байгуулах шаардлагатай. Тэгэхээр 831 тэрбум төгрөгийг тусгахын тулд улсын төсөвт нөөц боломж гэж байхгүй. Маш их танаж, ноднингоос хойш хоёр удаагийн том тодотгол хийж, дөрвөн их наяд төгрөгөөр танасан төсөв. Энэ дотор Засгийн газрын төлөвлөгөөт ажил, 2026 оны жилийн төлөвлөгөө, маш олон үндэсний хөтөлбөр, гадаад зээл тусламжийн хуваарьт төлбөр арайхийн багтсан. Тийм учраас 831 тэрбум төгрөг нь 17 их наядын урсгал зардлын хэдэн хувь болох вэ. Энэ дунд огт хөндөж болохгүй  нэг зардал бол хүүхдийн мөнгө. Тэтгэвэр тэтгэмжээ нэмэх гэж байж хасч болохгүй. Гадаад зээл тусламжийн хуваарьт төлбөрийг нэг ам.доллараар хасч болохгүй гэж явсаар байгаад хөндөж болох урсгал зардал нь 10 их наядаас доошоо орж байна. Өөрөөр хэлбэл 10 хувиар бүх урсгал зардлыг яамдуудаас хасч байж, энэ орон зай гарна. Энэ тийм амар зүйл биш. Төрийн үйл ажиллагааг 10 хувиар хойш татна гэсэн үг.

Төрийн тэргүүнээсээ эхлээд УИХ, яам, УИХ-ын гишүүдийн үйл ажиллагааны зардал 10 хувь хасагдана. Үүнд, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам ч орж байгаа.

Жилийн төлөвлөгөөт ажил, хүрэх зорилтыг санхүүжүүлэх төсвөөсөө дор хаяж 10 хувийг татаж байгаа юм шүү. Та бүхэн энэ шийдвэрийг ойлгоно байх аа. Одоо цаг агаар хүйтэрч, ажилдаа ормоор байна. Улсын төсвөө хэлэлцмээр байна. Бид хэрвээ төрийн үйл ажиллагааны зардлаа хасаагүй бол инфляци 1.5-2 хувиар нэмэгдэх байсан. Өөрөөр хэлбэл, урсгал зардлаа хасаад нөгөө зардал руу шилжүүлнэ гэсэн үг. Шууд инфляцид үзүүлэх сөрөг нөлөөлөл бага байна. Энэ бол санал хүргэх шийдвэр шүү. УИХ дээр ажлын хэсэг байгуулагдана. Оюутолгойн зээлийн хүүг бууруулах ажил огт алдагдалгүй үргэлжилж байгаа шүү. Олон улсын асуудал учраас бүх мэдээллийг ил тод мэдээлэх боломжгүйг ойлгоорой. Хоёр талаас энэ зээлийн хүнд нөхцөлүүдийг буулгах таатай цонх үе ирж байна. Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирсан. Нөгөө талаас 2018 оноос хойш Оюутолгойн далд уурхайн ажил маш амжилттай хэрэгжиж эхэлсэн учраас ухрах арга байхгүй. Аль аль талынхаа нөхцөл боломжоо сайжруулах энэ тал дээр гэрээ хэлэлцээрээ хийхээр ойлголцлоо. Бид хоёр хоногийн өмнө нэг ширээний ард биелэн уулзах хүсэлтээ тавьж, ажил хэрэгч байдлаар хариу өнөөдөр өглөө ирлээ. Бид заасан хугацаанд ирж, уулзахад бэлэн байна гэдгээ хэлсэн. Бид энэ жилдээ гэрээ хэлэлцээрээ эхлүүлэх ёстой. Бид аль болох энэ жилдээ гэрээ хэлэлцээрээ дуусгахаар шахаж ажиллана.

"ЦАХИМ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ГАРЛАА"

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Боловсролын салбарт багш нарын цалинг 20 хувиар нэмэх зарчмын шийдвэр гаргалаа. Ингэснээр нийт 90 гаруй мянган хүний үндсэн цалин 20 хувиар нэмэгдэнэ. Гэхдээ нөгөө талдаа салбарынхаа урсгал зардал, хөтөлбөр арга хэмжээгээ 10 хувиар танахаас өөр аргагүй байна. Ажил хаялт зарлаад байгаа үйлдвэрчний эвлэлийн хүмүүст хандаж хэлэхэд, улсын эдийн засгийн бүрэн бололцооны хүрээнд энэ шийдвэрийг гаргаж байгаа шүү. Өнөөдөр шууд багшийн үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгох ямар ч эдийн засгийн боломжгүй. Ингэж нэмэхэд 3.3 их наяд төгрөг дахин шаардлагатай. Энэ ажил бол хэцүү учраас гурван жилийн төлөвлөгөөг гаргаж, цалингийн нэмэгдлээ ярилцаад явах байр суурийг илэрхийлж байна. Өнөөдөр багш нарын ажил хаялтын асуудал дээр арбитр нь томилогдож, хөдөлмөрийн маргаан үргэлжлээд явж байна. Өнөөдөр цахим сургууль байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа.

Олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий, төрийн өмчийн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-ийг Улаанбаатар хотод байгуулж, цахим сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2025 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэж, цаашид шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа.

Боловсролын ерөнхий хуульд "Цахим сургалт" гэдгийг цахим технологи ашиглан зохион байгуулах сургалтын үйл ажиллагааг хэлнэ гэж тодорхойлон, боловсрол сургалтын хэлбэр нь танхимын, танхимын бус, эдгээрийн хосолсон байж болохоор тусгасан.  Танхимын бус сургалтад зайн, хувилбарт болон цахим, дадлага сургалт хамаарна гэж, Боловсролын цахим сургалтын байгууллагыг энэ хуульд заасан шаардлагын дагуу байгуулж болно гэж тус тус тусгаж цахим сургалтын эрх зүйн орчин бүрдсэн.

Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарласантай холбогдуулан боловсрол дахь тэгш бус байдлыг арилгах, орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцагч бүр чанартай боловсрол эзэмших, хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд Монгол эх орноороо бахархах, эх хэл, түүх, соёлоо эрхэмлэн дээдэлдэг иргэн болж төлөвших, эх орондоо үргэлжлүүлэн суралцах тэгш боломжийг хангах зорилгоор өнгөрсөн хичээлийн жилүүдэд хэрэгжүүлсэн туршлагад үндэслэн “Төрийн өмчийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх эрх бүхий ерөнхий боловсролын цахим сургууль” байгуулах шийдвэрийг гаргалаа.

Боловсролын яамнаас 2019 оноос ЕБС-ийн суралцагч орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах, цахим контентын нэгдсэн сан бүрдүүлэх зорилго бүхий MEDLE сургалтын нэгдсэн платформыг боловсруулж, нэвтрүүлсэн. Тус платформд тулгуурлан багш бүрийг цахим агуулга боловсруулах боломжоор хангаж, нийлүүлсэн контентын үр дүнгээр нэмэлт орлого олох боломжийг бүрдүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар MEDLE контентын санд ээлжит хичээл, сурах бичиг, теле хичээл, интерактив контент, виртуал лаборатори, цахим ур чадвар олгох хичээл зэрэг ангиллаар нийт 20,000 гаруй контент байршаад байна.

Бүлэг дүүргэлт, багшийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан хөдөөгийн сургуулийн ахлах ангийн суралцагчдын дунд үүсдэг бэрхшээлийг арилгах, тэдэнд сонгон судлах хичээлээ судлах тэгш боломж олгох зорилгоор цахим сургуулийн үйл ажиллагааг 2022-2023 оны хичээлийн жилд туршилтаар Боловсролын мэдээллийн технологийн төвийн дэргэд MEDLE сургалтын нэгдсэн платформд тулгуурлан эхлүүлсэн бөгөөд 2024-2025 оны хичээлийн жилд нийт 17,453 суралцагч цахим сургуульд суралцсан байна. Энэ үйл ажиллагааг зохион байгуулснаар 640 хүүхдийн суудалтай ахлах сургуульд шилжүүлэн тооцоход 27 сургуулийн үүргийг гүйцэтгэжээ.

"181 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ТӨСВӨӨС ГАРГАВАЛ ЭМЧ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ 15 ХУВИАР НЭМЭХ БОЛОМЖТОЙ"

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:

-Эрүүл мэндийн салбар аль болох санхүүгийн сахилга баттай, 2025 оныг өр ширгүй давахаар төлөвлөж байна. Засгийн газраас салбар яамтай хамтран тооцоолол хийж, нийт 181 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргавал эмч нарын үндсэн цалинг 15 хувиар нэмэх боломжтой гэдэг тооцооллыг хийлээ. Энэ саналаа Засгийн газар, УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн ирэх жилээс 316 тэрбум төгрөгөө 30-40 хувиар гүйцэтгэлийн санхүүжилтээр цалингаа нэмэх боломж байна. Эмч нарын зүгээс ажил хаялт зарлана гэж мэдэгдээгүй. Томуугийн вакцинжуулалт улсын хэмжээнд 86.4 хувьд хүрсэн байна. Улаанбурхны өвчлөл дарагдаж байна.

Эрүүл монгол хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийн тусламж, сургалтууд, тусгай сан, гадаадад эмчлүүлсэн иргэдэд олгодог мөнгө гээд энэ болгоноос багахан хасч 10 хувьд хүргэнэ.

ЭХЭМҮТ-ын МRI аппарат засварлах тендер зарлаж, 360 сая төгрөгөөр хийх компани нь шалгарсан байна лээ. Ажил нь бүр эхэлсэн гэсэн. Бид 2026 онд шинэ аппарат авахаар төсөвт тусгасан байгаа. ЭХЭМҮТ-ийн тайланг энэ долоо хоногт надад танилцуулна. Яаралтай хүлээн авах тусламжийн зардлыг 30 хувиар танаагүй, ташаа мэдээлэл. Эрүүл мэндийн салбарын дундаж цалин боловсролын салбараас арай дээр байгаа. Мөн 1-4 жил ажилласан эмч 1.8-2.5 сая төгрөгийн нэмэгдэл цалин авч байгаа бол 10-20 жил ажилласан эмч 3-3.5 нэмэгдэл цалин авч байгаа. Эрүүл мэндийн байгууллагууд өртэй байна. Эм ханган нийлүүлэх байгууллага өртэй байгаа учраас тасалдаж байгаа асуудал бий. Тийм учраас шаардлагагүй хугацаа нь дөхсөн эм авахгүй байлгахыг шаардаж байна. Тухайлбал, СЭМҮТ дээр гарсан нэг зөрчил бол нэг сарын дараа хугацаа нь дуусч байгаа эмийг 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан бөгөөд устгасан акт нь байхгүй. Сэтгэцэд нөлөөтэй эм шүү дээ. Тийм учраас цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байгаа. Та бүхэнд И-баримтаар эмийн үнэ, эмийн сангуудын байршлаар харуулдаг аппликейшн хэрэглэж эхэлснээс тав хоногийн дараа эмийн сангууд жижиглэнгийн худалдааны үнэ 2 хувиар буурсан байна лээ. Та бүхэн сайн сурталчилж өгөөрэй.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ард 2025-10-15 66.181.188.97

цалин + боломж зөндөө бгаа. энэ хулгайч эрэлхийлэхгүй, боломжгүй гэж ам таглаж бна. цуслахаас өөрийг мэдкүй хулгайч.

Avatar

Монголдоо хайртай иргэн 2025-10-15 59.153.113.54

Багш нараа хараад сэтгэл зүрх өвдөх юм хурдан сайнаар шийдээд өгөөсөй гэж хүсэж бна

Avatar

Зочин 2025-10-15 103.229.123.123

Та нарын ууж, иддэг мөнгөнийхажууп бага мөнгө бна. Хуцаж, гоншигонолгүй нэм.

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.190.26

хөлдлөө, хурдан нэмээчээ.
нэмж чадахгүй огцор.

Avatar

Zochin 2025-10-15 202.9.46.120

sdaguud min uursduu garga za

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.160.11

захын нэг хурган даргын кармаанаас оймсноос гардаг шалихгүй мөнгө том хулгайч нарын бол нэг рестораны мөнгө

Avatar

Нэргүй 2025-10-15 122.201.31.217

tetgewer 2.5n say bolgood bagsh emch nariin tsaling 5n say bolgoh bolomj buren duuren bii. hulgaich luiwarchid 1d setgel dutaad bn. 2t haramiin setgel turuud nemj chadahgui bn. ard tumniig yaduu bailgaj bj duraaraa durgih geed bn

Avatar

Зочин 2025-10-15 202.126.89.157

44 их наядын хажууд ч шалихгүй мөнгө юм бишүү

Avatar

ahuu 2025-10-15 202.131.246.54

Т.Аубакир сайд ашиг сонирхолын зөрчилтэй гэдгээ олон удаа илэрхийлж байгааг харж байна. Энэ хүн сайд байх ялангуяа нийгмийн хамгааллын яаманд тэнцэхгүй

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.160.60

Ордонд байгаа хувалзнуудаа утас шатахуун хэвлэлийн хэрэглээгээрээ өөрсдөө төлөөч ичихээ яанаа төр бум саятангууд байж татварын мөнгөөр савараа тарцгаа.

Avatar

Нэргүй 2025-10-15 103.212.117.149

Tegeed nemeech avilgachdaa

Avatar

Нэргүй 2025-10-15 103.57.92.34

44 их наядынх нь нэг их наядад ч хүрэхгүй юм байна.

Avatar

Нэргүй 2025-10-15 103.212.119.214

44их наядийн ХУЛГАЙгаа зогсоогоод цалин тетгеврее немчихвел ахмадууд емч.багш.иргед зеел авахгγйгеер ХАНГАЛТТАЙ сайхан амьдрах геед байнаа тенег γхернγγд ее…..Хахаж γхмерγγдее🤮🤮🤮🤮…

Avatar

Зочин 2025-10-15 66.181.179.164

хулгайч нарынхаа хөрөнгийг хурааж улсын орлого болгоод цалин тэтгэвэр нэмнэ үү. өч төчнөөн их наядаараа гараад ирэх бус уу.

Avatar

Suldee 2025-10-15 103.168.34.211

Neg hulgachiinkiin karmaanii myungu

Avatar

Зочин 2025-10-15 66.181.176.142

английн хөл бөмбөгийн багийн биеийн тамирын хувцсанд 22 тэрбум зарцуулсан ч гэх шиг зайлаарай муусайн хулгайчуудаа

Avatar

Зочин 2025-10-15 66.181.176.142

шаасан 44 их наядаасаа одоо л гаргаж ирж нэмэх хэрэгтэй шүү дээ хулгайчуудаа

Avatar

Нэргүй 2025-10-15 202.126.91.54

hulgaichuud gadniihnii hulbumbugiin huwtsaslah bolhooroo uul uurhaigaas mungu bosgood baidag herne bagsh nariin tsalin tawih bolhooroo mungu bhgui geed shaagaad bhiin setgel alga bnaldaa ugii gesen 0

Avatar

ЗОЧИН 2025-10-15 202.131.245.162

ХУЛГАЙ ХИЙСЭН ИХ НАЯДААРАА НААД АСУУДЛАА ШИЙДЭЭД ОГЦОРЧ ЯВАХ ГАЗАР ЛУУГАА ЯВЖ ЗАЙ ТАВЬЖ ӨГӨӨЧЭЭ . тА НАРААС БОЛЖ мОНГОЛ ОРОН СҮЙРЧ БАЙНА

Avatar

gstf gemtby margan, ychryylcan +xoxurol + damjin. bliar xuij zailyyl, smotrij, TyVek xavtan tsaas typlyy NET,laluin buchigtei,Kan;bainguin ? 2025-10-15 132.194.13.88

– gadnui opnoos zalulyylsan, xynee tataachee mxd #; Traknui Nazim JEEP zalulan ? oz.
unjie, bolinois.

Avatar

- bainguinX Ubchlyylexoz. tsebreencha 2025-10-15 132.194.13.88

NP

Avatar

Нэргүй 2025-10-15 103.87.255.62

Их наядаар нь хулгайлсан хулгайчдаас хөрөнгийг нь хураачуул цалингаа нэмчих л юм байна_

Avatar

ХУУЛЬЧ 2025-10-15 202.9.46.210

МОНГОЛ УЛС бол АМЕРИК,,,ОХУ,,,БНХАУ БИШ БОЛОХООР ТҮҮНЭЭС ӨӨР БОЛОМЖ БАЙХГҮЙ БАЙГАА БАЙЛГҮЙ ДЭЭ ,,,,

Avatar

shaardaj bn 2025-10-15 59.153.115.223

ireh oni tusuvd busad zardal 2.3 ih nayd tugrug ene bol tevchij boloh zardal . END yu shingesen gj yamdin ursgal zardal ,tavilga unaa mongo utasnii mongo hoolni mongo tomilolt geh metchilen orson

Avatar

Нэргүй 2025-10-15 103.168.34.188

БЗС-гийн зээлийг эргэн төлүүлэхэд анхаарч гурван ажил хийж байгаа. Нэгдүгээрт, зээлээ төлөөгүй зээлдэгчийн мэдээллийг Зээлийн мэдээллийн санд нийлүлсэн. Нийт 15 мянган иргэнд хоёр удаа зээлээ төлөх мэдэгдэл хүргэсэн. Зээлийн эргэн төлөлтийг хугацааг журмаа шинэчлэхдээ 20 хүртэл жил болгож сунгаж өгсөн. Гадаадын өндөр төлбөртэй сургуульд сурсан хүнд зээлээ эргэн төлөх боломжийг нээсэн гэсэн үг.

Avatar

Зочин 2025-10-15 103.168.34.188

Боловсролын Зээлийн Сангийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулбал төрд нэлээд хэдэн тэрбум төгрөг орж ирнэ. Шудрага байцгаая. Яагаад хэн нэг этгээд БЗС-с зээл авч гадаадад докторт (Ph.D) сурч ирчихээд, 200-300 саяар ард түмний татварын мөнгөөр худалдаж авсан дипломоороо 5 жил цалинтай ажиллаад, буцаагаад зээлээ тэглүүлж, барьцаанд тавьсан үл хөдлөхийн гэрчилгээгээ гаргаад авчихаж байгааг ард түмэн буруу гэж үзэж байгаа. Нэг хэсэг БЗС –ийн зээлийн эргэн төлөлт сайжирч овоо хэдэн тэрбум төгрөг төри

Avatar

НДШ 2025-10-15 103.57.94.91

Тэтгэврийг 1.5сая болгоно гэдэг үл бүтэх зүйл шаардсанаас тэтгэвэр тогтоодог 45% г 60 эс бол 70% болгоод асуудлыг шийдээч НДШ төлдөг хүмүүст яг амьдралд нь тусна.

Avatar

Нэргүй 2025-10-15 158.59.146.30

umhii saltaanuudaa, saltaanii noosnuudaa, lalruudaa, TA NAR MUUSAIN BIICHNUUDIIN sar bolgon hulgailj husaj baigaa, gishuunii zardal nertei mungu heden terbumaaraa ursaj bgaaveee? ter chin minii tatvart tulsun mungu shde, delhiigees zailaach ee,

Avatar

Нэргүй 2025-10-15 202.9.46.64

Цалин нэмж чадахгүй бол тэгээд огцордоо ажил хийж чадахгүй л байна

Avatar

Зочин 2025-10-15 59.153.112.108

төрийн албаны гадаад томилолт, үр ашиггүй сургалт, кофе цайны зардлаахас малнууд аа

Avatar

Зочин 2025-10-15 80.148.22.12

Багш эмч нараа тэмцлээ үргэлжлүүл энэ хулгайчдын хулгай,тансаглал та нарын цалин нэмэхэд хангалттай ерөнхийлөгч Хүрэлсүх гадаад, айлчлал дотооддоо яаж тансаглаж бгааг ил болго станы орнуудад айлчлах,айлчлах бус доншуучлахад МИАТ хамгийн зардал өндөртөө онгоцыг 3 удаа хоосон нисгэсэн одоо Энэтхэг улсад мөн ижил онгоцтойгоо бүхэл бүтэн групптэй тансаглаж бна үүнийг хэлдэг гишүүд бна уу нохой шиг хэмлэлцэж бхаар үүнийг хэлээч

Avatar

Нэргүй 2025-10-15 103.229.122.204

Төр болон ЗГ Хулгай луйвраа зогсоо, Малчидын НД-ыг Төрөөс төлдөгөө зогсоо, Багш _ Эмнэлэгийн болон Тэтгэвэр нэмж чадахгүй бол ЗГ тар,,,,Та нар бол Хууль завхаруулагчид,

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.112.121

өөрсдийнх нь хэдэн зуун их наядаас бага л байгаа биз дээ ийм л ДУФ нөхдүүд төр болж дээ

Avatar

Л.Цэнгэл 2025-10-15 203.91.115.43

Үхсэн МАН ын нусгайнууд аа дэлхийн шилдэг УИХ ын гишүүн С.Ганбаатараас 《ХҮН》ыг булааж авсан Н.Наранбаатар тэргүүтэй дээрэмчидээ ахмадынхаа тэтгэврийн зээлийг хааж тогтмол уудаг эмийг нь тасалдуулж үхэл рүү түлхсэн Занданшатар аа та нар хэдий болтол тоглоомын хуурамч засгийн газартайгаа зууралдах гэж байна.
Тоглоомын хуурамч засгийн газар байгуулсан эдгээр хүмүүсийн хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого зэргийг нь хурааж эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах ёстой,шаард…

Avatar

Irgen 2025-10-15 59.153.112.104

Сангийн сайд Б.Жавхлан gej yamar ch medleggui, erh medeld shunasan n**** bna.

Avatar

Зочин 2025-10-15 202.179.18.199

Нэг их наяд ч хүрэхгүй юм байна ш дээ. Нэг хулгайчийг үйлдэл дээр нь барихад л болох мөнгө.

Avatar

зочин 2025-10-15 103.57.93.19

УИХ Засгийн газар яам тамгийн тансаглал баялагийн хулгай луйврыг зогсоож Оюутолгой МСS ийн 34 хувийг авч илүү зардлаа танахад цалин тэтгэвэр нэмээд илүү гарна Оюу-Эрдэнэийн засгийн газар тэтгэвэр цалин нэмэх боломжтай гэдгийг нэг удаа харуулсан шүү

Avatar

Нэргүй 2025-10-15 103.212.117.195

javhlan sdaa zailchij boldoggui yum uu

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.164.23

ТА НАР ЭНЭ ЗУН ТЭРЭЛЖИД НОМИН САЙДЫНХАА ЖУУЛЧНЫ БААЗАД ИДЭЖ УУЖ БЭЛЭГ СЭЛТ ТАРААХДАА 2,1 ИХ НАЯДЫГ 3 ХОНОГТ ЗАРЦУУУЛААД НОМИНДОО БЭЛЭГЛЭЭ БИЗДЭЭ. 3,5 САЯ БОЛГОХОД 800 ТЭРБУМ ШААРДЛАГАТАЙ ЮМ БОЛ ЦАЙ КОФЕ ТАНСАГЛАЛ ЗУГААЛГАА ЖААХАН ТАНАЧИХАД Л 2,1 ИХ НАЯД БУЮУ БҮТЭН 2 ЖИЛ ХАГАСЫН БАГШ НАРЫН ЦАЛИН ГАРААД ИРЖ БАЙШДЭЭ. ИЙМ Л ИЧИЖ ҮХМЭРҮҮД ДЭЭР ЗАЛРААД ИДЭЖ УУГААД СУУГААД БАЙХ ЮМ. ХЭНИЙ МӨНГИЙГ ХЭНЭЭС ХАРАМЛААД БАЙГАА ЛУЙВАРЧИД ВЭ ТА НАРТ МӨНГӨНӨӨС ИХ ЮМ БАЙХГҮЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.105

ХУВЬ ЭНЭ ТЭРЭЭ ГЭЖ ГӨЛӨГ ТӨӨРҮҮЛЭЭД БАЙЛГҮЙ ЭХНИЙ ЭЭЛЖИНД БАГШ, ЭМЧ НАРЫН ҮНДСЭН ЦАЛИНГ 3 САЯ МЯНГА БОЛГОО… НААД МӨНГӨ ЧИНЬ ТӨРД ШУРГАЛСАН ЗАХЫН ХУЛГАЙЧДЫН ХАЛААСАНД БАЙДАГ МӨНГӨ

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.105

ЭНЭ ЖИЛДЭЭ 3 САЯ 500 МЯНГА БОЛГООД ИРЭХ ЖИЛЭЭС 5 САЯ БОЛГОО

Avatar

Нэргүй 2025-10-15 78.86.1.246

Шал хэрэггүй төрийн баыгууллагууд нийслэлд их байдаг. Нийслэлийн аялал жуулчлаоын газар гэж бараг үүрэг, функцгүй маш том бүтэц баыдаг тэрний жилийн төсөв гэхэд хэдэн тэр бум болоо

Avatar

Ха 2025-10-15 64.119.29.144

Монголын терд шургалсан гуйлгачингууд еерсдийг нь барьж хорихгуй гэдэг ухагдахуунаар хууль, хяналтынхныг 5-6 сая тегрегийн цалингаар амыг нь хаасан. Дээрээс нь батлан хамгаалах нэрээр ямарч чадваргуй мердестнуудийн цалинг доод тал нь 6-7 сая болгосон. Тэгэхээр Монголд эруул болон боловсролтой хун хэрэггуй хулгайчуудыг хамгаалах хучин хэрэгтэй нь ойлгомжтой. Тэмцээд хэрэггуй. Бух эмнэлэнг, сургуулийн ажлыг нь зогсооход л хангалттай. Ееер ямар ч тэмцлийн зам байхгуй.

Avatar

Нэргүй 2025-10-15 202.55.188.36

Нэг нүүрсний хулгайчийн сейфэнд байдаг мөнгө шүү дээ.

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.178.77

Жавхлан мэтийн өлөнгүүд сайд хийхээр л

Avatar

Ахмад 2025-10-15 202.9.40.94

,Өчигдөр намын бүлэг хуралдаад ингэж ингэж нэмэхээр боллоо гэсэн өнөөдриййн Засгийн газрын хуралдаанаар нэмэх тооцооолол гарч байна гэж яриад байх чинь. Ард түмний чихэн дэээр цэцэг ургуулчих юмаа. Зандка. Нам доторх ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүЙгээс эрх ашгийн зөрчилтэй хэдэн нөхдөөрөө туг тахиж дуусах болоогүй л байна уу.

Avatar

Амар 2025-10-15 103.145.234.33

Хөөе! Багш, эмч, хөгшдөд хангалттай цалин, тэтгэвэр өгдөггүй ардчилсан ЗГ гэж байх ёсгүй. Иймээv чадахгүй бkл бүгд огцорч, чаддагт нь суудлаа тавьж өгцгөө!!!

Avatar

Нэргүй 2025-10-15 103.57.93.120

уих тар доо үнэн төрх чинь худлаа юм байна

Avatar

Зочин 2025-10-15 103.229.122.148

Оюунэрлэнэ тэргүүтэй Женкогийн УИХ дахь бүлэглнл Амарбаясгалангаар дэмжүүлээд төсвийн болон бусад хэлэлцүүлгийг бойкотлоод баывал Хүрэлсүх огц байдал тогтоож засгиын газрын хэвийн үйл ажиллагааг хангах хэрэгтэй УИХидахь МАН ы олонхи засгийг бойкотлохгүй биз АН ба бусад намууд ч улс орноо бодох бизээ

Avatar

Нэргүй 2025-10-15 202.9.46.135

Хэрэгтэй хэрэггүй бяслагны үйлдвэр, андлалын хөшөө гм зүйлсээ танаад, төрийн өмчийн баахан газруудаа олон нийтийн ХК болгож хувьчлаад эмч багш нарын цалинг нэмчих боломжтой л байна ш дээ. 00эрдэнэ үед бол бүрэн боломжтой ч байж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж