"Түлшний цэг олдохгүй байна гэж худлаа мэдээлэл тарааж байна"

"Түлшний цэг олдохгүй байна гэж худлаа мэдээлэл тарааж байна"

"Түлшний цэг олдохгүй байна гэж худлаа мэдээлэл тарааж байна"

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өвөлжилтийн бэлтгэл ажил болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.


Агаарын чанар сайжирч байна

Тэрбээр, агаарын бохирдлын үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулан танилцуулж, “Өнгөрсөн оны аравдугаар сарын агаарын чанартай өнөөдрийн мэдээг харьцуулахад, PM2.5 тоосонцор 1.8 дахин, PM10 тоосонцор 1.6 дахин буурсан байна. Гэхдээ агаарын бохирдлын оргил үе болох арванхоёрдугаар сар ойртож буй тул бид өдөр өдрөөр нь харьцуулж шинжилгээ хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарын байгууллагуудад шаардлагатай урсгал засвар, халаалтын зуухны шинэчлэл зэрэг ажлыг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд одоогоор ноцтой хүндрэл гарсан газар байхгүй гэдгийг онцлов.

Зам засварын зарим ажил хугацаандаа амжихгүй байна

Зам засварын ажилтай холбоотойгоор Хотын дарга Х.Нямбаатар, “Зам гэдэг зүгээр шороо тэгшлээд асфальт тавьдаг ажил биш. Доорх шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийн ажлуудтай уялддаг учраас зарим зам засвар хугацаандаа дуусах боломжгүй байгаа" гэлээ. Гэмтлийн эмнэлгийн баруун талд баригдаж буй гүүрэн байгууламж дулааны шугамын өргөтгөлтэй уялдан ажиллаж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын дотор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ онд Улаанбаатар хотод нийт 109 км авто зам шинэчилсэн бол ирэх онд хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэв.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн НИТХ-ын төлөөлөгчийн гэр бүлийн хүчирхийллийн асуудалтай холбоотой мэдээлэлд Засаг дарга Х.Нямбаатар тайлбар өгч, “Тухайн албан тушаалтан Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт харьяалагддаггүй. Мөн гэм буруутай эсэхийг хууль, шүүхийн байгууллага тогтооно. Шүүхийн шийдвэр гарахаас өмнө тухайн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл байхгүй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол хариуцлагын асуудал яригдана” гэв.

Түлшний хүрэлцээ хангалттай, иргэдийг төөрөгдүүлж байна

Түлшний цэг хүрэлцэхгүй байгаа тухай гомдлын талаар тэрбээр “Иргэд түлшний цэг олдохгүй байна гэх мэдээлэл худал. Одоогоор 400 орчим цэг хэвийн ажиллаж байна. Харин ийм худал мэдээллийг нүүрсний борлуулалтаас хасагдсан зарим хүмүүс тарааж байгаа болов уу гэж үзэж байна. Одоо түлш борлуулж буй ажилчид ‘Тавантолгой түлш’ ХХК-ийн гэрээт ажилтнууд болж, тогтмол цалинтай ажиллаж эхэлсэн” хэмээн мэдэгдэв.

Мөн утааг бууруулах ажлын хүрээнд энэ жил 5000 айлыг төвлөрсөн хийн хэрэглээнд шилжүүлж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн Гандан орчмын айлуудад гал түлүүлэхгүй болох аж. Ирэх жил дахин 50000 айлыг хийн халаалтад холбохоор зорьж буйг онцолсон юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.176.188

улаан цайм худалярьдаг энэ н**ш зайлаасай

Avatar

Зочин 2025-10-15 103.140.10.216

энэ хүн огцорч уб-чуудын нуруу тэнийх өдөр ирэх боловуу

Avatar

Б Бадрах. 2025-10-15 103.212.117.204

хүүхэд хөгшид түлш авах гэж хүндрэлтэй байгаа нь үнэн нэг цэгт 5 т ыг өгч байгаа нь хүрэлцэхгүй бн . хэрэглээгээ мэдрэхгүй шийдвэр гаргаж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж бн. угаартаж нас бараад одоо хөлдөж үхсэн иргэд нэмэгдвэл иргэд эсэргүүцэн жагсах нь тодорхой.

Avatar

эгээ 2025-10-15 202.55.188.106

хүний галаа түлж дулаан байх эрхийг хүртэл хянаж хязгаарлана гэдэг аймаар юм аа

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.177.179

нямбаатраа ОГЦОР

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.182.207

түлшний цэг байтугай нүүрс нь ч олдохгүй байна 2. 3 өдөр л хайжийн яваад очихоор дууссан дууссан гээд л байх юм байна лээ шүү дээ хаанаа тэгж элбэг дэлбэг байнаа

Avatar

Turuu 2025-10-15 203.91.115.55

Tulsh baihgui baigaa ne unen sh dee,uuruu ochood uz!Hudlaa shaagaad baih um

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.189.146

Одоо Монголын төрөөс бортээгийг хартээгийг, нийслэлээс хятадын худалдааны БЭТ нянбактерийг зайлуулах хэрэгтэй байна. энэ нянбактери ерөөсөө гурилтай шөл будаатай хуурганаас эхлээд зам гүүр боржур явган зам автомашины зогсоол автобусны буудал хогийн сав автомашины улсын дугаар гээд хул.гайлахгүй юм алгаа. энэ лалрын ясыг жоохон малтвал хятад цус гарах байх шүү. одоо улсын дугаар зүгээр фб гээр ил цагаан зардаг болсон байна шдээ. 3-20 сая ард нь нянбактерийн ах дүү нар байгаа нь ойлгомжтой.

Avatar

Үнэн 2025-10-15 202.9.47.14

Түлшний цэг эрж эрж очхоор түлш дууссан гээд байнаа. Одоо хүйтэн сэрүүн түлшгүй, модны хогоор овоо хэд хоног аргаллаа, болохгүйнээ.

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.191.50

түлш. олдохгүй байгаа нь үнэн шүү дээНямбаатар аа чт. өөрөө хуплаа яриад байна түлш нь иргэддээ хүрэлцэхгүй байна. хүрэлцээн дээр анхаараач

Avatar

иргэн 2025-10-15 59.153.84.210

түлш худалдаалж бгаа цэгүүдийн байршил хаягыг иргэдэд сайн мэдээллэх хэрэгтэй байна, зам дагуух цэгүүдийг нүүлгэсэн бол хаана очсоныг мэдээлэх

Avatar

зочин 2025-10-15 66.181.160.11

7н буудлын зам дагуу байхгүй л байна лээ шдээ

Avatar

zochin 2025-10-15 202.126.88.73

Tylshnii tseg oldohgui baigaa ni unen. Mash ih oorchilj nudbees dald bolison ni unen. Tseg tsoorsnoos bolj tulsh doroo duush oldohgui baina

Avatar

Уншигч 2025-10-15 202.21.99.52

Түлшний цэг олдохгүй байгаа нь үнэн. СХД -н 34 -р хороонд ганцхан цэг байгаа бөгөөд очих бүрд түлшгүй байгаа бөгөөд асуухаар өдөрт 5 тонн ирдэг, ирэнгүүтээ дуусдаг гэж хэлсэн түлш авч чадахгүй байна. Муу худалч

Avatar

Буян 2025-10-15 66.181.184.225

Түлшний цэгүүдийн 60-70% ийг "төв зам дагуу" гэдэг нэрийн доор өөрчилснөөс болж хэрэглэгчид эрж хайж олох балай асуудал үүсээд байна. Тэдгээр шинэ цэгүүдийн хаягнуудын 80% нь буруу хаягаар тавигдсан нь бүүр ч их асуудал дагуулж байна. Жнь: СХД-ийн 8-р Хорооны 4 цэгийн 3-ынх нь хаяг буруу байвал яахав. Мөн интернэт мэдэхгүй хөгшчүүлийн карт нь хүчингүй болсон тохиолдол их бна, сунгах газар байхгүй, "Хотула" апп татаж чадахгүй маш олон хөгшчүүл бна. Хотула-гаар их мөнгө идсэн дээ энэ хулгайчууд

Avatar

Нэргүй 2025-10-15 203.91.115.56

Энэ муу хүүрийг огцрууд. Бүх юм энэнээс эхэлсэн.

Avatar

Иргэн 2025-10-15 103.57.95.41

ТҮЛШНИЙ ЦЭГИЙГ ЭРЖ ЭРЖ ОЛСОН. ХУУЧИН ГАЗРЫГ НЬ ӨӨРЧИЛСӨН БАЙНА.

Avatar

Нэргүй 2025-10-15 103.57.93.120

муу ёрын нөхдүүд хотын сэнтийд гай л болж байгаа биз түк цалин 3.5болсон гэдэг худлаа л байх даа ажилчдаа амыг нь дуугүй байлгаж л чадаж байгаа биз өөрөөр сайн сайхан гэрэл гэгээ чадахгүй дээ ард иргэд рүүгээ бууны ам чиглүүлэх хууль санаачилсан нөхөр биз дээ

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.186.32

Ene neg yumiig zailuulchihaj chaddagui yum uu

Avatar

Мөөгий 2025-10-15 202.21.126.154

Түлшний цэгт түлш байхгүй, шал худал мэдээ байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж