Томуугийн өвчлөлийн 40-70 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байна

Томуугийн өвчлөлийн 40-70 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байна

Томуугийн өвчлөлийн 40-70 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байна

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас томуу, томуу төст өвчний дархлаажуулалтын аяныг өнгөрөгч есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан улсын хэмжээнд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 80 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан талаар тус яамнаас мэдэгдсэн. Тэгвэл сүүлийн гурван жилд Монгол Улсад томуугийн өвчлөл хоёр дахин удаан үргэлжилж, өвчлөл 1,5-2 дахин нэмэгджээ. Тандалтын мэдээгээр жилд дунджаар 630-700 хүн томуугаар өвчилж, 45-47 мянган тохиолдол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 40-50 хүн нас бардаг ажээ.

2024 оны ирцийн тандалтын статистик мэдээгээр, өвчний улмаас хичээлээс чөлөөлөгдсөн хүүхдүүдийн дийлэнх буюу 60 хувь нь томуугийн шалтгааны улмаас байв. Томуугийн өвчлөлийн 40-70 хувийг тав хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Нөгөөтэйгүүр, томуу, томуу төст өвчний үед эмнэлгийн орны ачаалал 2-3 дахин нэмэгддэг аж. Томуугийн өвчлөл аравдугаар сараас  эрс нэмэгдэж нэг, хоёрдугаар сард оргил үедээ хүрэхийг мэргэжилтнүүд анхааруулдаг.

Томуугийн халдвараар өвчлөх, хүндрэх эрсдэлтэй хүн ам, 

  • 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд
  • Жирэмсэн эмэгтэй
  • 65-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй хүмүүс
  • Эмч, эмнэлгийн ажилтан, хүүхдийн байгууллагын багш нар дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамрагдах юм.

Улирлын томуугаас сэргийлэх хамгийн оновчтой арга бол улирлын томуугийн эсрэг вакцинаар хүн амыг ялангуяа эрсдэлт бүлгийн иргэдийг жил бүр дархлаажуулах явдал. Ингэснээр халдвар авах, халдвар авсан ч хүндрэх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг бууруулах өндөр ач холбогдолтой. Мөн томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжид,

  •  Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх
  •  Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах, амны хаалтыг хэрэглэх
  •  Гараа савандаж, угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих
  •  Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх
  •  Биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух
  •  Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах
  •  Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах
  •  Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх
  • 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харьяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээ авах шаардлагатай аж.

Эрүүл мэндийн яамаас дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, бусдад зөв мэдээлэл түгээж хүүхдүүд, гэр бүл, ахмад настнуудаа томуугийн өвчлөл, хүндрэлээс сэргийлэхийг уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-15 202.9.41.13

нам төрд шааж янхндагё л******д улс орны хөгжил асар их гай шааж бгаа шүү. янхн талаараа шаачдг юм хиыр мэдлэг боловсролтой эмэгтэычүүдын урдуур янхндад шаачдг янхдад орчдг я***н ажлагаагаара бүгдийг хийдг шаацн янхнууд-с салгах ёстой.

Avatar

Зочин 2025-10-15 59.153.112.149

Томуугийн вакцинд сайн хамрагдах хэрэгтэй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж