Монгол болон Оман улсууд байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол болон Оман улсууд байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Монгол болон Оман улсууд байгаль орчны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төлөөлөл болон COP17 Ажлын албаны дарга Д.Батмөнх Оманы Султант Улсын Байгаль орчны дэд сайд Сулиман Ал Акзами тэргүүтэй төлөөлөгчидтэй Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо техникийн уулзалт хийлээ.

ОУАӨ-ийн сайд Б.Батбаатараар ахлуулсан бүрэлдэхүүн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) Дэлхийн байгаль хамгаалах конгрессийн хуралд оролцож байгаа бөгөөд энэ үеэр байгаль орчны салбарын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүлж байгаагийн нэг нь энэхүү уулзалт юм.

Тус уулзалт нь талуудын гурав дахь албан ёсны уулзалт бөгөөд газрын доройтлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт ба байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах ба дасан зохицох, байгальд суурилсан шийдлүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан төслүүд хэрэгжүүлэх зэрэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал солилцлоо. Мөн энэхүү уулзалтын хүрээнд талууд чадавх бэхжүүлэх, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх болон санхүүжилтийн шинэ боломжуудыг эрэлхийлэх талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааг тогтвортой байдлаар бэхжүүлэх зорилго бүхий хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов. Хоёр улсын байгаль орчны яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд Кени улсын Найроби хотод зохион байгуулагдах НҮБ-ын Байгаль орчны ассамблейн VII чуулганы үеэр эцэслэн байгуулахаар тохиролцлоо.

ЭХ СУРВАЛЖ: COP17 Зохион байгуулах Үндэсний хороо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.176.191

ХАА БАЙСАН АРАБЫН ХОЙГИЙН ОМАН УЛСТАЙ ЮУ? ЗА БҮҮ МЭД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж