Оросын сөрөг хүчний идэвхтэн Михаил Кригер эсэргүүцэл илэрхийлж, Баасан гаригаас (2025.10.10) хойш хуурай өлсгөлөн зарлажээ. Түүний дэмжигчдийн мэдээлснээр, Кригерийг ганцаарчилсан хорих байранд хорьж байгаагаас улбаалан өлсгөлөн зарласан гэжээ. Өдгөө 65 настай Кригер нь Орёл муж дахь тавдугаар хорих ангид долоон жилийн ял эдэлж байгаа. Тэрбээр анх есдүгээр сарын 25-нд өлсгөлөн зарласан.
Харин Баасан гаригт охинтойгоо уулзах төлөвлөгдсөн уулзалтыг хорих ангийн захиргаа цуцалсан аж. Улмаар Кригер хуурай өлсгөлөн, өөрөөр хэлбэл хоол хүнс болон ус огт ууж, идэхгүйгээр эсэргүүцлээ илэрхийлж байна.
Түүний охин Катя Кригер мөн өдөр фейсбүүк хуудаснаа, “Бидний уулзалтыг хорих ангийн захиргаа цуцалсан нь өлсгөлөн зарлах сүүлчийн шалтгаан болсон. Би түүнээс хоол идэхийг гуйсан. Гэхдээ манай аавыг мэддэг хүн бүр түүнийг ятгах ямар ч боломжгүй гэдгийг мэднэ” гэж бичсэн байна. Үүнээс гадна, Кригерийн хэлснээр, хорих ангийн захиргаа түүнийг бусад хоригдлуудаас тусгаарлан, харилцах боломжийг нь хязгаарлахыг санаатайгаар оролдож байгаа аж. Харин дэмжигчдийнх нь мэдээлснээр, хорих ангийн захиргаа Кригерийн биеийн байдал ноцтой муудвал түүнийг эмнэлгийн тасагт шилжүүлж, албадан хооллох болно гэж мэдэгдсэн байна. Одоогоор тэр өдөрт хоёр удаа эмчид үзүүлж байгаа аж.
Кригерийг 2023 онд Кремлийн эсрэг байр суурь илэрхийлсэн нийтлэлүүд бичсэн гэх үндэслэлээр терроризмыг зөвтгөсөн, үзэн ядалтыг өдөөсөн гэж буруутгасан. Улмаар долоон жилийн ял оноосон.
Тэрбээр Украиныг дэмжигч, дайны эсрэг байр суурьтай гэдгээ ил тод илэрхийлж ирсэн. Шүүх хурал дээр өөрийгөө дайны эсрэг, ил тод Украиныг дэмждэг үзэл бодлынхоо төлөө хавчигдаж байна гэж мэдэгдэж байжээ.
Нобелийн энх тайвны шагналт хүний эрхийн "Memorial" байгууллага Кригерийг улс төрийн хоригдол гэж тодорхойлсон юм. Кремлийн эсрэг тэмцэгч "Pussy Riot" бүлэглэл Кригерийн өлсгөлөн зарлаж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Мөн дагагчдадаа Кригер болон шоронгийн захиргаанд захидал бичихийг уриалжээ. "Garbage" рок хамтлагийн гоцлол дуучин Ширли Мэнсон шоронгийн даргад хандаж, Кригерийг ганцаарчлан хорихыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Мөн өлсгөлөн зарлаж буй нь хүнтэй харилцах хамгийн энгийн харилцаанаас хоцорсон хүний цөхөрсөн үйлдэл гэж үзэж буйгаа мэдэгдсэн байна. Тухайлбал, Мэнсон "Би таныг эрх мэдэл, ухамсартай хүний хувьд тусгаарлалтаа нэн даруй зогсоож, шоронгийн нийт хүн амын дунд ялаа эдлүүлэхийг хүсч байна" шоронгийн даргад хандаж мэдэгдсэн аж.
Түүнчлэн Кригерийн зээ хүү болох 24 настай сэтгүүлч Артём Кригер сөрөг хүчний талийгаач Алексей Навальныйтай холбоотой байж болзошгүй хэргээр буруутгагдсан. Тэрбээр хэт даврагч гэсэн үндэслэлээр 5.5 жилийн хорих ял эдэлж байгаа юм.
Артём Кригер болон өөр гурван сэтгүүлчийг Навальныйгийн Авлигатай тэмцэх сан болон Навальный "LIVE YouTube" сувагт зориулж материал цуглуулж, видео бэлтгэж, засварласан хэрэгт буруутгасан. Түүний ажил олгогч, бие даасан "SOTAVision" мэдээллийн агентлаг Артёмыг Навальныйгийн байгууллагад хэзээ ч ажиллаж байгаагүй гэж мэдэгдэж, удаа дараа өмгөөлсөн юм.
3,593.62






















































Яргачин Путин 2025-10-15 217.208.144.61
Монгол оркуудын шүтээн яргачин Путин мөн ч олон хүнийг алж бна даа
Хөх чоно овогтмушгаа дашчой 2025-10-15 202.126.90.145
аргаа барж байгаа юм байна үр дүнтэй бодит алхам дээр хөгшин алуурчнаар царцаа энэ бол орос оронд цаашид оршин байх эс оршихийг шийдэх бус гэжүү …
ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-10-15 103.229.120.166
ОРОС ОРОН.НЭГ.ХҮНИЙ ГАРТ ОРЖЭЭ.СТАЛИНЫ
гарт ороод.1953 онд таалал төгсөх үед нь аврагдсан!
Одоо бас түүх давтагдах нь!
Oogii 2025-10-15 66.181.180.19
daanch ene teneg ivanuud nepaldaj chdhguildee hohini
Монгол 2025-10-15 66.181.191.192
юу сайхан дур сайхан
Нэргүй 2025-10-15 202.9.47.8
Маш зөв. Эсвэл барууны араас орно. Франц, Герман, Польшийн араас сүйрэх болно.
Нэргүй 2025-10-15 103.212.119.194
За хаа газар байдаг л зүйл.
Нэргүй 2025-10-15 103.57.93.240
орос ч п***а болжээ
Нэргүй 2025-10-15 202.21.108.5
ОДОО ТЭГЭЭД ҮХНЭ ӨӨР ЗҮЙЛГҮЙ ГАДНЫ ГАР ХЭЛ УРВАГЧ ӨӨР ТАВИЛАН ҮГҮЙ ДЭЭ
Нэргүй 2025-10-15 202.126.90.241
Эмчилгээгүй болцон дебильпзда юмуудаа,,,чи,,,,,