Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд бүртгэгдсэн мэдээллээр, есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 13-ны хооронд угаарын хийн хордлогын улмаас 59 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол хоёр иргэн нас барсан байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл нийслэлийн зургаан дүүрэг болон Орхон аймагт тус тус бүргэгджээ. Үүнээс Сонгинохайрхан дүүрэгт 24 цагийн дотор 25 иргэн угаарын хийд хорджээ.
Энэ жил нийслэлийн хэмжээнд 170 гаруй мянган өрх сайжруулсан шахмал түлш, коксон түлшийг хэрэглэнэ. Мөн 110 мянга гаруй өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбосон. Үргэлжлүүлээд 30 мянган өрхийг ухаалаг мэдрэгчтэй холбож байна. Айлуудад тавьсан угаар мэдрэгч аюулд орлоо гэдэг дохиог өгсөн тохиолдолд тухайн айл руу ажилтан залгадаг байна. Утсаа авахгүй байгаа тохиолдолд дүүрэг, хороод дээр байршсан ажилтнаас хамгийн ойр байршиж байгаа нь хаягийнх нь дагуу биеэрээ очиж шалгадаг. Угаартсан бол албан хаагч түргэн тусламж дуудах, нийслэлд мэдээлэл өгөх зэрэг ажлыг хийдэг аж. Ингэснээр сайжруулсан шахмал түлш, коксон түлш түлж байгаа бүх өрхийг угаарын хий мэдрэгчтэй холбож нэг системээр хянана. Ирэх жил 50 мянган өрхийг хийн түлшид холбох болсныг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцлов.

3,593.62






















































Нэргүй 2025-10-15 188.162.254.49
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан байгууллагыг 35 жил туршилт хийж байгаа, улныхан гэж доромжлогдсон иргэдийг гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж хэдэн жил туршилт хийж хэдийг а**х вэ??????
Утаа 2025-10-15 202.9.47.14
Одоо угаарт хордох нь буурах байхөө. Харин гэрийн зуухны гөлмөн төмрөн яндангууд шамбийж түймэр ихэснэ. Тэгээд ирэхлээр зэрэг "түймэр манайд хамаагүй" гээд щаачна даа.
Нэргүй 2025-10-15 103.57.93.120
дарсан тоо байхоо хойгуур юу болж байгаа бол
Нэргүй 2025-10-15 59.153.113.246
Тооллого эхэлчиж, илжиг нянгарууд тоолохгүй хусна л гээд бгаа, олноор нь хусаж бгаа бх ө