Хятадын засгийн газар Өмнөд Солонгосын хөлөг онгоц үйлдвэрлэгч компанийн АНУ дахь таван охин компанид хориг арга хэмжээ авсан гэж мэдэгдэв. Тодруулбал, АНУ-ын Хятадын усан онгоц, хөлөг онгоц үйлдвэрлэлийн эсрэг шалгалт хийхэд тус таван компанийг тусалсан гэж үзэж байна. Хятадын Худалдааны яамны Мягмар гаригт (2025.10.14) зарласан хориг арга хэмжээ нь "Hanwha Ocean"-ийн таван охин компанид чиглэж байна. Ингэснээр хоригт орсон компаниуд Хятадын талын ямар ч байгууллагатай хамтран ажиллах боломжгүй болж байна. Мөн Өмнөд Солонгосын охин компаниуд АНУ-ын худалдааны шударга бус үйлдлийн эсрэг шийтгэлийн арга хэмжээ авах боломжийг олгодог Худалдааны тухай хуулийн 301-р хэсэгт үндэслэн Вашингтоны мөрдөн байцаалттай хамтран ажилласан байна.
Энэ нь Хятадын бүрэн эрхт байдал болон бусад ашиг сонирхлыг хохироосон үйлдэл гэж тус улсын Худалдааны яам мэдэгдэж байна.
Үүнтэй зэрэгцэн, Хятадын Тээврийн яам мөн өдөр АНУ-ын эсрэг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлнэ гэж мэдэгдэв. Тухайлбал, Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлд үзүүлэх нөлөөг үнэлж, АНУ ялгаварлан гадуурхах арга хэмжээ авсан эсэхийг тогтооно. Ямар үр дүн гарахаас хамааран Тээврийн яам хариу арга хэмжээ авч магадгүй. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам хариу мэдэгдэл гаргаж, хориг арга хэмжээний үр нөлөөг үнэлж байгаа гэв. Мөн холбогдох яамд болон Хятадын талтай харилцаж, арга хэмжээний хохирлыг багасгах болно гэжээ. "Hanwha Ocean"-ийн төлөөлөгч сэтгүүлчдэд хэлэхдээ, хориг арга хэмжээ нь бизнест хэрхэн нөлөөлөхийг судалж байна гэсэн байна.
Түүнчлэн, Мягмар гаригаас эхлэн АНУ-ын боомтуудад зогсож байгаа болон зогсох Хятадын далбаатай эсвэл тус улсын бүтээсэн хөлөг онгоцноос хураамж авна гэж Вашингтон мэдэгдсэн байна. Энэхүү арга хэмжээ нь Худалдааны тухай хуулийн 301-р зүйлд үндэслэгдэж байна. Бээжин хариуд нь мөн адил арга хэмжээ авах болжээ.
АНУ болон Хятадын ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтаас өмнө хоёр орны харилцаа улам хурцдаж байна.
3,593.62






















































Зочин 2025-10-15 202.21.103.139
Үүнийг уншаад яг юу гэж хэлээд байгааг ойлгосон хүн бна уу? Ха ха