Сурвалжлага: Тээврийн хэрэгслийн 90 хувь нь зуны дугуйгаа солиогүй байна

Сурвалжлага: Тээврийн хэрэгслийн 90 хувь нь зуны дугуйгаа солиогүй байна

Сурвалжлага: Тээврийн хэрэгслийн 90 хувь нь зуны дугуйгаа солиогүй байна

Улаанбаатар хотод анхны цас хаялж, өвөл хаянд ирснийг сануулав. Иргэд шүүгээндээ далд хийсэн дулаан хувцасаа ил гаргаж бэлтгэлээ базааж эхлэв. Тэгвэл нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд өдөр бүр дунджаар 450-550 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бол хөдөө орон нутаг руу 200-300 тээврийн хэрэгсэл зорчдог байна. Цаг агаарын байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээллээр ойрын өдрүүдэд Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар нойтон цас, цас орж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж цаг агаарын мэдээг тухай бүрт нь авч, техникийн бүрэн байдлыг хангаж замын хөдөлгөөн оролцохыг анхааруулаад буй. Тэгвэл хөдөө орон нутгийг зорьж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангасан эсэх талаар энэ удаагийнхаа сурвалжлагыг бэлдлээ.

Гадаа цас ганц нэгээр бударч, хүйтэн салхи хацар жиндүүлнэ. Дархан, Сэлэнгэ рүү зорчих тээврийн хэрэгсэлийн цуваа 361-ийн гармаар тасралтгүй үргэлжилнэ. Тээврийн цагдаагийн алба хаагчийн улаан тохиураар замаа чөлөөлж зогссон Приус-41 маркын автомашины жолооч цонхоо буулган мэндчилээд Дархан орохоор гэр бүлийн хүнтэйгээ хамт явж байгаагаа хэлж байна. Тэд тус хотод амьдардаг бөгөөд нийслэл Улаанбаатар хотод ажлаар ирээд тав хоноод буцаж байгаа нь энэ аж. Автомашиныхаа өвлийн дугуйг хараахан сольж амжаагүй байгаа бөгөөд Дарханд очмогцоо солих гэнэ. Тэд Дархан орох хүртэл аажуу тайван яваад ямар ч байсан аваар осолгүй оччих байх гэсэн итгэлтэйгээр ийнрүү замд гарсан байна.

Дараагийн зогсоосон тээврийн хэрэгсэлд эхнэр, нөхөр хоёр хүүхдийн хамт Эрдэнэт орохоор явж байгаа гэдгээ учирлав. Тэд замд гарахаасаа өмнө цаг агаарын байгууллагаас гаргасан сэрэмжлүүлэг мэдээллийг үзсэн учраас урьдчилан тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлаа бүрэн хангасан гэв. Тэд тээврийн хэрэгсэлдээ дөрвөн улирлын дугуй тавьсан бөгөөд тос масло өвлийн улирлынх болгож солиулсан гэв.

Ийнхүү ойролцоогоор бүтэн цагийн турш 20 орчим тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд дийлэнх тээврийн хэрэгслийн жолооч нар өвлийн дугуйгаа солиулаагүй, тос масло солиулаагүй байгаа нь анзаарагдсан юм.

ШАЛГАСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ ЗУНЫ ДУГУЙТАЙ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙНА

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир хэлэхдээ, Монгол орны ихэнх хэсгээр хүйтний эрч чангарч, цас орж, цасан шуурга шуурч байна. Ийм үед хөдөө орон нутгийг зорьж байгаа тээврийн хэрэгслүүдийг зогсоогоод шалгахад 90 орчим хувь нь зуны улирлын дугуйтай хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс өвлийн улирлын дугуйгаа сольж тавихыг жолооч нарт зөвлөж байна. Мөн дийлэнх жолооч нар өвлийн улирлын тос масло солиулах, үзлэг оношилгоонд орж, засвар үйлчилгээгээ хийлгэж тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлаа хангах нь чухал байна. Зорчиж байгаа газарт нь цаг агаар ямар байгаа гэдгийг урьдчилан мэдэж, хурдаа тохируулж явах нь зүйтэй. Хэдийгээр 21 аймгийн хэмжээнд одоогийн байдлаар зам хаасан талаарх мэдээлэл байхгүй боловч цас орж, цасан шуурга шуурснаар зорчих хэсэг мөстсөн байна. Мөн өдөр нь орсон цас хайлж байгаа боловч шөнөдөө мөстөж хальтиргаа гулгаа үүсэж байгаа учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж анхаарал болгоомжтой зорчих нь чухал байна. Дархан, Сэлэнгийн бүс нутагт үүрэг гүйцэтгэж байгаа ТЦА-ны алба хаагч нараас өгсөн мэдээллээр цас орёонтой холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удааширч, өгсүүр, уруу, эргэлттэй хазгай хэсэгт шарвалт үүсэх, тээврийн хэрэгслийг зогсоох хөдөлгөөн хийсэн ч зуны дугуйтай учраас замын хажуугийн хайс мөргөх гэх мэт эрсдэл олон гарч байгааг хэлж байна. Мөн онцын шаардлагагүй бол шөнө оройн цагаар зорчихгүй байхыг зөвлөж байна.

ТЦА-ны Шуурхай зохицуулалтын хэлтэст өдөрт 300-350 орчим дуудлага мэдээлэл бүртгэгддэг байна. Тэгвэл цас орсон үед дээрх дуудлага мэдээллийн тоо хоёр дахин нэмэгдэж 600-750 орчим болж нэмэгддэг. Ийнхүү дуудлага мэдээллийн тоо өсөх гол шалтгаан нь жолооч нар тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй замын хөдөлгөөнд оролцдогтой холбоотой байдаг аж. Жолооч нар ихэвчлэн зуны улирлын дугуйтай хөдөлгөөнд оролцсон эсвэл өвлийн улирлын дугуйтай байсан ч хээний гүн нь хээ их элэгдсэн дугуйтай хөдөлгөөнд оролцсонтой холбоотой байгаа нь судалгаагаар тогтоогдсон байна.Замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хавсраль буюу ашиглахыг хориглосон зүйл заалтад суудлын автомашины дугуйны хээний гүн нь 1.6 см-аас доош байвал ашиглахыг хориглодог байна. Гэтэл өвлийн улирлын дугуй боловч хээ нь элэгдэж ашиглахыг хориглосон заалт руу орсон хээний гүнтэй хөдөлгөөнд оролцож, зогсоох арга хэмжээ авах үед барьцалдах кофцент муу явагдсантай холбоотойгоор урдаа явж байсан тээврийн хэрэгслийг мөргөх, эсвэл үл хөдлөх зүйл мөргөсөн гэх дуудлага мэдээллийн тоо өсдөг байна. Тэр тусмаа нийслэл Улаанбаатар хотод өгсүүр, уруу зам дээр ихээхэн дуудлага бүртгэгддэг байна. Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Гэтэл жолооч нар тээврийн хэрэсгсэлдээ ихэвчлэн дөрвөн улирлын дугуй авч хэрэглэдэг. Энэ төрлийн дугуй нь барьцалдах кофцент муу байдаг гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас тогтоосон байна. Тиймээс яг өвлийн улиралд тохирсон дуйгуйг тээврийн хэрэгсэлдээ сонгож хэрэглэх нь чухал байдаг аж. Тэгвэл бид СХД-т байрлах Сутайн буянт захыг зорьж өвлийн дугуйны  үнэ ханшийг тодруулсан юм.

ӨВЛИЙН ДУГУЙНЫ ҮНЭ ӨМНӨХ ЖИЛИЙНХЭЭС 10-15 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН

Тус худалдааны төвд сүүлийн есөн жилийн турш дугуйн худалдаа эрхэлж буй М.Мөнхбаатар хэлэхдээ, хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор сүүлийн үед өвлийн дуйгуй авах хэрэглэгчидийн тоо нэмэгдэж, борлуулалт нь нэмэгдсэн гэдгийг хэлж байна. Жил бүрийн өдөөд дугуйны үнэ өмнөх жилийнхээсээ ойролцоогоор 10-15 мянган төгрөгөөр нэмэгддэг. Энэ жил ч мөн дээрх жишгийн дагуу үнэ нь нэмэгдсэн гэдгийг хэлж байна. Энэ жилийн хувьд өмнөх жилийнхтэй харьцуулахад иргэдийн худалдан авалт эрс муудсан нь анзаарагдаж байгааг учирлаад эдийн засаг хүндхэн байгаатай холбон тайлбарлаж байна. Тиймээс нэг дор дөрвөн дугуйгаа солих нь иргэдийн өрхийн санхүүд хүнд тусч байгааг учраас боломжтой нэг нь дөрвөн дугуйгаа нэг дор авч байгаа бол зарим нь ганц, хоёроор нь сольж байгааг хэлж байна.

Тухайлбал, иргэдийн нийтлэг унаж байгаа Приус-20 автомашины өвлийн дугуй 60-120 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол энэ төрлийн тээврийн хэрэгсэлд таарах хятад шинэ дугуй 130-150 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол Приус-41 автомашины хятад шинэ дугуй 170 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол японоос орж ирсэн дугуй 140-150 мянган төгрөгийн үнэтэй худаалж байна гэв.

Сүүлийн жилүүдэд жолооч нар хятад шинэ дугуй хэрэглэх хандлага ажиглагдаж байгаа бөгөөд БНХАУ-аас энэ төрлийн дугуйг оруулж ирэхэд ч хоног хугацаа цөөн, үнэ өртөгийн хувьд боломжийн байгааг хэлж байна. Монголд Япон улсаас орж ирж байгаа өмнө нь ашиглаж байсан дугуйг авахдаа иргэд үйлдвэрлэсэн оныг нь сайтар харах хэрэгтэй. Дугуйн дээр үйлдвэрлэсэн он болоод хэд дэх долоо хоногт үйлдвэрлэсэн бэ гэдгийг тэмдэглэсэн байдаг. Тиймээс таваас дээш жил хадгалсан дугуй авч хэрэглэхгүй байх нь зүйтэй гэдгийг зөвлөж байна. Таваас дээш жил ашигласан дугуйны чийгшил алдагдсан байдаг гэдгийг мэргэжлийн инженерүүд анхааруулдаг байна.

 

САНХҮҮД ХҮНД ТУСЧ БАЙГАА Ч УЧИРЧ БОЛОХ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ДУГУЙГАА СОЛИХООС ӨӨР АРГАГҮЙ БАЙНА

Тэгвэл тус худалдааны төвөөс дугуй худалдан авч байгаа иргэн Д-гийн хувьд дөрвөн дугуйгаа солиулахад нэг сая төгрөгийн өртөгтэй болж байгаа нь санхүүгийн хувьд хүнд тусч байгааг хэлж байна. Энэ жил өмнөх жилтэй харьцуулахад нэг дугуйн дээр 50-100 мянган төгрөгөөр үнэ нь нэмэгдэлтэй байна. Гэсэн хэдий ч өвөл болж байгаа учраас учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж дугуйгаа солихоос өөр аргагүй байгаагаа хэлж байна. Тиймээс нэгэнт өвлийн улирал болох нь тодорхой учраас жолооч нар эртнээс санхүүгийн тооцоогоо гаргаж бэлтгэлээ хангаж, хуримтлал үүсгэдэг байж болох талаар санаачилга гаргаж байна.

Харин өөр нэг худалдан авагч хэлэхдээ дугуйны үнэ харьцангуй боломжийн үнэтэй байна. Үнэ нь өмнөх жилийнхээсээ өссөн зүйл алга. Эхний ээлжинд хоёр дугуйгаа сольж байна гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-10-15 66.181.184.48

Зайлуулдаа Монголчуудын ихэнх нь ББСБ мэдлийн автомашин унаж яваа шүү дээ хө!! Юуун өвлийн дугуй!!

Avatar

- doxi-#; alcuin zamd cori, naptaid,ydsheer yrd ShUNOkaput### 2025-10-15 169.133.250.253

zzgyiblgx zorilgotoi, baaxan xylgai xuilgex canaarxl_;
¥ daryi###;

Avatar

Нэргүй 2025-10-15 112.72.3.177

П. Батзаяад: Цагдаагийн "тохиур" биш "дохиур"

Avatar

Нэргүй 2025-10-15 169.133.250.253

gadni OCJNr Xboovon xyy; + xen tylxyyr be

Avatar

ymar ch batalgaat, -#; guarantunicpok baixgyioznsg 2025-10-15 169.133.250.253

-###; (GADNi OC XUUX, xylxi mederlyyd @)dmpwry;

Avatar

Нэргүй 2025-10-15 202.9.41.13

нам төрийн толгойд шаасн нам төр хулгайлсн х***а манжуудыг үтр түргн зайлуулж холдуулж далд оруул хөгжлийн хоцрогдол х***а манж пиздагуудыг хөгжүүлэх гэж сургж гэж улсаар хохирч суун гэж юу бхав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж