"Дарамттай сургалтын систем хүүхдийг сэтгэл гутралд хүргэж байна"

"Дарамттай сургалтын систем хүүхдийг сэтгэл гутралд хүргэж байна"

"Дарамттай сургалтын систем хүүхдийг сэтгэл гутралд хүргэж байна"

"Ариус сэтгэл заслын төв"-ийн сэтгэл зүйч Ц.Энхбаттай өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудлаар ярилцлаа. 


-Өсвөр насныхны дунд сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг ихээхэн илрэх болсон. Үүнээс үүдэж гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарч байна. Тэдний сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх болсон асуудал юу байна вэ? 

-Сүүлийн жилүүдэд өсвөр насныхны дунд сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг, сөрөг зан үйлийн илрэл багагүй нэмэгдэж байгааг судлаачид, сэтгэл зүйчид, багш сурган хүмүүжүүлэгчид онцлох болсон. Мэргэжлийн сэтгэл зүйчийн үүднээс авч үзвэл өсвөр насныхны сэтгэл зүйд нөлөөлж буй олон хүчин зүйлс бий. Гэр бүл, сургууль, анги, танхимын орчин, цахим ертөнц, хувь хүний араншин гээд тархины хөгжлийн үе шатаас ихээхэн хамаардаг. Тухайлбал, орчин үед эцэг эхчүүд завгүй, олон үүрэг хариуцлага хүлээж явахын зэрэгцээ хүүхдийнхээ сэтгэл зүй, мэдрэмжид хангалттай анхаарал хандуулах нь ховордож байгаа. Мөн гэр бүлийн дотоод уур амьсгал тогтворгүй байх нь хүүхдийн сэтгэл зүйг маш ихээр гэмтээдэг. Салсан, хамт амьдардаггүй эцэг эхийгээ бодож хүүхэд өөрийгөө буруутгах, орхигдсон мэт мэдрэмж авдаг.

Хүүхдийн сэтгэл зүйд боловсролын орчин чухал ач холбогдолтой. Яагаад гэвэл сургуулиудын дарамттай сургалтын систем нь хүүхдэд сэтгэл зүйн дарамт үүсгэдэг. Нэг талаар сургууль хүүхдүүдийн хоёр дахь гэр гэж нэрлэгддэг ч өнөөдөр тийм биш болсон. Хүүхдүүд дарамттай системээс залхаж сургалтын чанар дүн хэрхэн нөлөөлж буйг мэдэж болно. Олон даалгавар, өндөр хүлээлт, амжилтад тулгуурласан үнэлгээ нь хүүхдэд сэтгэл зүйн тогтворгүй байдлыг үүсгэдэг. Гэхдээ ЕБС-ын хэмжээнд цөөн хэдэн сургуульд сэтгэл зүйч ажиллаж эхэлсэн. Сургуульд ажиллаж буй сэтгэл зүйчдийн хүрэлцээ, ур чадвар дутагдалтай, эсвэл хүүхэд хандах сэтгэл зүйн аюулгүй орчныг бүрэн бүрдүүлж чадаагүй байдаг. Хүүхдүүд сэтгэл зүйчээс илүүтэй багштайгаа харилцах нь чухал. Гэхдээ бодит байдал дээр тийм биш байна. Багш сурагчийн хоорондын ойлголцол сул, сургуулийн орчинд хүүхэд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдмал байдаг.

-Цахим орчны хэрэглээ хүмүүсийн амьдралын нэг салашгүй хэрэгцээ болж хувирсан. Тэр хэрээр цахим ертөнцийн хүчирхийлэл газар авч байна. Нэн ялангуяа хүүхдүүдэд маш сөргөөр нөлөөлөх болсон. Үүнээс хүүхдүүд өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн хамгаалах ёстой вэ. 

-Сошиал медиа дахь гадуурхалт, дарамт, харьцуулалт нь өсвөр насныхны сэтгэл зүйд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. ЕБС-ийн сурагчид цахим орчинд хэт автсан гэж хэлж болно. Утас байгаа цагт хүүхэд өөрийгөө бүрэн хамгаалах боломж хомс. Жишээ нь, цахим орчинд хүүхдийн танин мэдэхүй, боловсролд чиглэсэн контент цөөн байдаг. Дийлэнх нь нийгэм рүү чиглэсэн бараа бүтээгдэхүүний сурталчилгаа болон хэрүүл маргаан, маазралд байдаг. Энэ зүйлийг хүүхэд үзэж байхад сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Иймээс найз нөхдийн бодит харилцаа багасаж, цахим ертөнцөд төөрөх хандлага нэмэгдсэн. Хүүхэд бүрд харилцан адилгүй. Гэхдээ сайн ярилцаж байх хэрэгтэй. Нөгөө талаараа цахим орчин дээрээс найз нөхөд хайж гэмт хэргийг хохирогч болох магадлал өндөр. Гэмт хэрэг цахим орчинд хүртэл үйлдэгдэж байдаг. Иймд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж утсыг нь шалгаж байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд хүсэхгүй байгаа тохиолдолд бодлыг нь хүндэтгэж үлдээх ёстой.

-Хүүхдийн сэтгэл зүй өсвөр насанд бүрэн төлөвшиж бие хүн болоогүй байдаг. Иймд хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг эцэг эх, багш нар ойлгож хэрхэн хандах ёстой вэ?

-Өсвөр нас бол хүүхдийн сэтгэл зүйн хувьд хамгийн эмзэг, шилжилтийн үе. Энэ үед хүүхдийн өөрийгөө ойлгох, нийгэмд байр сууриа олох, бие хүн болон төлөвших үйл явц эрчимтэй өрнөдөг. Гэтэл энэ шатанд тулгарч буй сэтгэл зүйн асуудал нь зөвхөн тухайн хүүхдэд бус, цаашдын амьдралд нь гүн гүнзгий нөлөөлж болзошгүй. Иймд өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг урьдчилан сэргийлэх, таньж мэдэх, зөв аргаар шийдвэрлэх нь маш чухал. Хүүхдийн зан байдал, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүдийг эцэг эх, багш нар мэдрэх хэрэгтэй. Жишээ нь, хүүхэд ганцаардах, уур уцаартай болох, хичээлдээ сонирхолгүй болох, идэх уух, нойрны хэв маяг өөрчлөгдөх гэх мэт шинж тэмдгүүдийг анхаарах шаардлагатай байдаг. Иймд эцэг эхчүүд өсвөр насны онцлогоороо л ийм байгаа гэж тооцож орхихгүй байх. Мөн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж болно. Сэтгэл зүйн тусламжийг илүү энгийн, ойлгомжтой, нээлттэй байлгах хэрэгтэй. Хүүхдийг буруутгах бус тусламж хүсэх нь ичгэвтэр зүйл биш гэдгийг ойлгуулж ярилцах хэрэгтэй. Энэ эргээд хүүхдийг нээлттэй ярилцаж, нийгэмшихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Эцэг эхчүүд хүүхдээ шүүхгүйгээр сонсож, ойлгохыг хичээх нь хамгийн чухал. Хүүхдийн асуудлыг шийдэхээсээ илүү түүнтэй хамт байж, ойлголцох нь сэтгэл зүйн хувьд тайвшрал өгдөг.

Мөн хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх, тэвчээртэй байх хэрэгтэй. Үүнээс гадна хүүхдийнхээ найз нөхөд, үе тэнгийнхэнтэйгээ харилцах орчныг дэмжиж болно. Энэ нь хүүхэд өөрийгөө мэдэрч, эцэг эхийнхээ талаар найз нөхдөдөө сайнаар ярих боломжийг бүрдүүлдэг. Нөгөөтэйгүүр сургуулийн орчинд харилцан хүндэлсэн, урам өгдөг уур амьсгалыг бүрдүүлэх шаардлагатай. Эцэг эх, багш нарын дунд хүүхдэд мэдээллийг шүүх чадвар, өөрийгөө хамгаалах чадвар суулгах хэрэгтэй. Зарим тохиолдол хүүхэд сэтгэл зүйн хэт тогтворгүй байдалд мэргэжлийн тусламж авах хэрэгтэй. Хэрэв сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлох бодол зэрэг ноцтой шинжүүд илэрвэл мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандах хэрэгтэй. Сэтгэл зүйчийн авч буй арга хэмжээ нь эмчилгээ, сэтгэл заслын арга барилууд нь насны онцлогт тохирсон байдаг.

-Хүүхэд бага насандаа туулсан сэтгэл зүйн дарамт, эмгэг нь өсөлтийн явцад бусдад дээр илэрч гарах тохиолдол бий юу?

-Мэдээж бий. Хүүхэд ямар орчинд төлөвшинө тэр хэмжээгээрээ хүрээлэн буй орчноо бүрдүүлдэг. Эцэг эхийн хандлага ямар байгаагаас хамаарч хүүхэд тэдгээр зүйлсийг өөртөө хэвшүүлж бий болгосон байдаг. Нэг үе ерөнхий боловсролын сургуульд гарч буй дээрэлхэлтийн асуудал нь ганц хүүхдийн зан ааш, сахилгын доголдлоос үүдэлтэй бус, илүү системийн, нийгмийн угшилтай гүн гүнзгий асуудал юм. Үүнийг зөвхөн “хүүхэдтэй ажиллая” гээд шийдэж болохгүй. Эцэг эх, нийгмийн хандлагад чиглэсэн сэтгэл зүйн ойлголтыг түрээх нь илүү чухал. Дээрэлхэлтийн үндсэн шалтгааны нэгээр гэр бүлийн орчин байдаг. Дээрэлхэгч хүүхдүүдийн олонх нь өөрсдөө гэртээ хүчирхийлэлд өртсөн, хайраар дутсан, хяналтгүй орчинд өссөн байдаг. Иймд сургууль дээр сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдээгүй бол хүүхэд өөрийгөө хамгаалахын тулд бусдыг дарамтлагч болж хувирч болно. Үүнээс авч үзэхэд эцэг эхийн сэтгэл зүйн боловсрол, харилцааны хэв маяг шууд дамждаг. Хүүхэд “асуудлыг хүчээр шийддэг” гэж ойлгосон байж болно.

-Сэтгэл гутрал, өөрийгөө голох, өөрийгөө бусадтай харьцуулах нь хүүхэд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Хүүхдийн сэтгэл зүйн аюулгүй байдал хангагдаагүй орчинд хүүхэд өөрийгөө хамгаалах арга хайж эхэлдэг. Зарим тохиолдолд энэ нь дарамтлагч (булли) болох хэлбэрээр илэрдэг. Сэтгэл гутрал нь өсвөр үеийхэнд би ерөөсөө чадахгүй, хэнд ч хэрэггүй гэх сэтгэл хөдлөл мэдрэмжээр илэрдэг. Бага насандаа сэтгэл зүйн дарамтад өртсөн хүн насанд хүрээд дарамтлагч болох сэтгэл зүйтэй болох нь боломжтой, гэхдээ заавал тийм биш. Энэ хандлага нь сургалт, эмчилгээ, дэмжлэгээр өөрчлөгдөх боломжтой. Нийгмийн орчин, боловсрол, ойлголт нь тухайн хүний зан үйлийн чиглэлийг тодорхойлоход чухал нөлөө үзүүлдэг. Мөн далд ухамсарын түвшинд асуудлыг ингэж хүчээр шийдэж болох юм байна гэсэн бэлэн загвар бий болдог.

Иймд, эцэг эхчүүддээ зориулж хэлэхэд хүүхдүүддээ та өөрөө үлгэрлэж аливаа асуудлыг хэрхэн даван туулж, зохицож буй нь гэр бүлийн уур амьсгал ямар байгаагаас ихээхэн шалтгаална. Хүүхдийн аливаад хандах хандлага нь гэр бүлийн орчинд бүрддэг. Тиймээс хүүхдүүдийнхээ төлөө хийх эцэг эхчүүдийн нэг том алхам бол сэтгэцийн эрүүл мэндийг чухлаар хүлээн авч үзэж байхыг мэргэжлийн сэтгэл зүйчийн зүгээс хүргэе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Отуул 2025-10-15 202.9.46.123

10 жилтэй болгоо хүүхдүүдийг даалгавар бага өг

Avatar

Санал&Бодол 2025-10-15 66.181.187.78

"Юутай сургалтын систем …?" гэж асуух болж байна уу, ер нь ингэж асуудаг билүү?
Эсвэл "Юуны дарамт …?" гэж асуух нь зөв үү? гэдгээс үг, өгүүлбэрийн найруулга зөв болмоор юм шиг санагдах юм.
Хариулт: 1&2
1) Сургалтын системийн дарамт нь хүүхдийг сэтгэл зүйн гутралд ороход нөлөөлж байна.
2) Сургалтын арга барилын хэт ачаалал нь хүүхдийг сэтгэл зүйн гутралд ороход нөлөөлж байна.

Avatar

Del 2025-10-15 202.55.188.117

дээр үед хоолгүй зодоон цохион хийх байдаг зүйл ээж аавдаа зодуулна багш нартаа зодуулна гудамжандаа зодуулна зодно тэглээ гээд сэтгэл гутрал гэж юм байсан юм болуу

Avatar

Shoaldaa badmaa 2025-10-15 59.153.114.62

Stress gdg ug uuruu modny ug. Strestej baina uu? Ghd hun boddg tiimees oilgolt ug ghdee bitgii ene tuhai yari

Avatar

Нэргүй 2025-10-15 158.59.146.30

үнэн, хэзээнээсээ ийм байсан, хуулдаг, багшид таалагдах ёстой, ар гэр чадалтай чагнсаатай байх ёстойь авилгал, бэлэг өгдөг байх ёстой, багш нар чадваргүй, харилцааны чадваргүй, мэргэжлийн мэдлэг нь хангалтгүй, сурагчдыг байнга чамладаг, бурууг сурагчаасг аав ээжүүдээс ахйдаг, өөрсдөө гэмгүй царайлдаг, багш нар өөрсдөө төлөвшөөгүй, муусайн динг багшмаанууд сурагчдыг яасан ч яадаг юм гэж харвцдаг, сурагчдаа хүндэлнэ гэж байхгүй, өөрсдийгөө хүндлүүлэх гээд шаачина, май шүү

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.120

XUCHINDUULI BOOW XXI BOOWN DOLOON VANXANDI SEKSEER XUCHINDEX ERD80955877

Avatar

зочин 2025-10-15 66.181.181.228

6-7р ангийн 11-12 настай хүүхдүүдэд 18-19 төрлийн хичээл орж тийм тооны сурах бичиг үзэж байна. энэ арай дэндэж байна. физик химийн хичээлийг 8 р ангиас орох ёстой. энэ олон хичээлийг ойлгохгүй төөрсөн янзага шиг хүүүхдүүдийг одоо яана.

Avatar

б 2025-10-15 103.57.95.232

Заа ш** ш**. Ацны дарамт байдаг юм. Багш нар дарамтлаад юу шальдаг юм. Харин ч эцэг, эхчүүд хүүхдүүдээ багш нар, ахмадыг хүндэтгэхгүй, бусдын үгийг авахгүй, амиа хэт хичээсэн болгож хүмүүжүүлж байгаагаас асуудалтай хүүхдүүд ихэссэн байна.

Avatar

Зочин 2025-10-15 59.153.112.149

6 настай сургууль оруулах арай л эрт байнаа тэгээд багш нар хүүхдүүдэд МАШ ИХ ГЭРИЙН ДААЛГАВАР ӨГӨХ МАШ БУРУУ ӨДӨР ҮЗСЭН ХИЧЭЭЛЭЭ ДАВТАЖ ҮЗЭЭЛ АМАРДАГ БАЙМААР БАГШ НАР ХАМААГҮЙ их даалгавар өгөөд хүүхдүүдийг ядаргаанд оруулдаг шүү

Avatar

Нэргүй 2025-10-15 202.21.108.15

бүгд. чадах. албагүй. хичээх. л хэрэгтэй. адил. юм. ховор. спортод. эрт. хамруулах. урлаг. дугуйлан. сонгон гэх. зүйлд. багаас. нь. хамруулах. хэрэгтэйдээ чамлаж. дарамталж. хэрэггүй. итгэл. өгөөд. л. байх. хэрэгтэй

Avatar

Зочин 2025-10-15 103.168.34.240

Нялцгай нууд зөвлөгөө өгөхөө болъё, эхлээд амьдралын хатууг үзчих, туршлага суучих, дараа нь том юм ярьж, хүнд заа, эхлээд амны салиагаа арчиж сур, хийсэн зүйл байхгүй хэдэн мэдэмхийрэгчид

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.113.167

Хүүхэд сурдаг залуучууд ажил хийдэг хөгшчүүд зөвлөдөг. Гэтэл одоо эсрэгээр залуучууд зөвлөдөг, хөгшчүүд ажил хийдэг, хүүхдүүд хэрэглэгч

Avatar

зочин 2025-10-15 202.21.108.9

Багш нар минь хүүхдүүдэд даалгавар өгч дарамтлахаа болчих доо. Тэртэй тэргүй юм сурах нь өнгөрсөн юм билээ.
Ийм цалинтай багш яаж юм сургах вэ дээ.

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.176.217

хичнээн хүүхэд сэтгэл гутралд орсон бэ гэж зөвхөн тоо гаргах нь судалгаа биш. нийгмийн ямар шалтгаан байна маг нарийн судлах ёстой.нариын судалгааны дүнд яаж багасгах талаар ажиллах ёстой бишүү

Avatar

Нэргүй 2025-10-15 203.91.115.37

ингэж битгий бичиж байгаач. ямар судалгааг үндэслэсэн билээ? одооны хүүхэд харин ч гайгүй нөхцөлд байгаа шүү дээ. гар утас, компьютер хэтрүүлж хэрэглэх зэрэг өөр хүчин зүйл үйлчлээд байгаа байх.

Avatar

Зочин 2025-10-15 202.9.40.3

Энэ бичсэн үнэн бол 1950-1990 оны хүүхдүүд бүгдээрээ амиа хорлож үхсэн байх байсан. Зандарч загнаж алган боовны амт үзэж байж хүн шиг хүн болдог жамтай.

Avatar

Нэргүй 2025-10-15 202.126.90.96

,,,,бага пионер насандаа “””чулуун байлдаан”””хэмээх балар эртний “””гайхамшигт тоглоом”””оор тоглож,,,баатарладаг байлаа,,,,одоо бодохоор л нурууруу хүйт даадаг юм,,,,толгой тархиа хагалах хаглуулах ч энгийн үзэгдэл байждээ,,,,стрессээ тайлах арга байсан юм боловуудаа,,,,

Avatar

зочин 2025-10-15 66.181.177.240

Хобби дунд сургуулийн багш, сургалт, хүмүүжлийн эрхлэгч нар дээрх нийтлэлийн анхаарах хэрэгтэй болов уу. Хичээл нэр, төрөл бага ангийн хүүхэд даахааргүй цүнх ном авч явж бгаа бол ахлах дундын ангийнхны хувьд хичээлүүдийн даалгавруудын давхцал өдөртөө хийгээд амжихааргүй бдаг. Мөн хувийн сургуулийн суралцагчид хэдийгээр сурагч гэсэн тус сургуулийн үйлчлүүлэгч гэтэл зарим багш нарын зан авир, хандлага хүүхдүүдийг сэтгэл зүйн дарамтад үе үе оруулдаг. Үүнийг даралт асуулга сурагчдын дунд явуулж

Avatar

Нэргүй 2025-10-15 158.59.146.30

сантын далгаанжин гэж шар сэмж өьгөн бас адилран шөө,

Avatar

Нэргүй 2025-10-15 59.153.112.121

ТЭНЭГТЭЭД БАЙГААРАЙ.ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ДАРАМТ???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж