Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ болон байрны үнэ тогтмол өсч байна. Тухайлбал, инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны есдүгээр сард 6.3 хувь байсан бол 2025 оны есдүгээр сард есөн хувь болж өсөлтийн хурдац нэг жилийн дотор 2.7 нэгж хувиар нэмэгдсэн байна. Тэгвэл орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн байна.
Үнийн хувьд шинэ орон сууцны 1метр квадрат талбайн дундаж үнэ 4 сая 800 орчим мянган төгрөг байгаа бол Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу шинэ орон сууцны 1 мкв талбайн дундаж үнэ 5 сая 600 орчим мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 24.5 хувиар буюу нэг сая төгрөгөөр өссөн байна. Харин Хан-Уул дүүрэгт 4.4 хувиар буюу мкв-ын үнэ 200 гаруй мянган төгрөгөөр нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд хуучин орон сууцны үнэ байршлаасаа хамаарч шинэ орон сууцаас бараг ялгаагүй үнэтэй болсон.
Өөрөөр хэлбэл, энэ оны есдүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.66 сая төгрөгийн үнэтэй байгаа нь мкв тутамд шинэ орон сууцаас 100-150 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа юм.
Тэгвэл хуучин орон сууц мөн л Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.850.000 төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.3 хувиар буюу нэг сая гаруй төгрөгөөр өссөн бол Сонгинохайрхан дүүрэгт 10.2 хувиар тус тус өсчээ.
Энэ оны есдүгээр сарын байдлаар, нэг өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 1.350.000 төгрөг байгаа бол хоёр өрөө орон сууц 2 сая орчим төгрөгийн үнэтэй байна. Харин гурван өрөө орон сууцны түрээсийн дундаж үнэ 3 сая төгрөг байгаа ажээ.
3,593.62






















































иргэн 2025-10-15 202.9.46.161
Монголын орон сууцны үнэ бол цэвэр дээрэм, мөлжлөг, залилан мөн………….
Нэргүй 2025-10-15 66.181.184.13
долларынхаа ханшийг буулгах арга хэмжээ аваачээ, дэлхий дээр суларчихаад байхад манайд өсөөд байдаг балай эдийн засаг.
ипотекийн зээл гэж барилгын компаниудыг дэмжсэн үйл ажиллагаагаа багасга, байрны үнэ хөөрөгдсөн балай зээл
хөрөнгө зуучийн компаниудад хандахгүйгээр иргэд өөрсдөө байр саваа зарвал аль аль талдаа хямд үнээр өгч авалцаад байрны үнэ хөөрөгдөх нь багасна
Нэргүй 2025-10-15 103.168.34.146
Занданшатар сайдын үед доллар жаахан тогтворжлоо. Цаашид яах юм болдоо.
Нэргүй 2025-10-15 202.131.225.53
үнэ хөөрөгдөхөө болих хэрэгтэй
Нэргүй 2025-10-15 202.9.41.13
оросод сург2ль төгсж завшж сурч сурлцсн хэл юмаа ашиглж эргүүлж оросыг эсрэг ажллж бгаа халх гэгч манж х***а зохиолоор шаагч манж х***а лаларуудыг бүгдийн хөөж гаргаач орос орныг хаглн бутргах ажиллагаа шаажиын. ийм л*****н санаа өврлж явдаг л******д да манж х***а зохиол халх гэж шаагч манж хужаагууд.
ХӨӨРӨГДӨЛ 2025-10-15 202.55.191.194
БОДИТ ҮНЭ ГЭЖ ХУДАЛДАН АВАГЧИЙН ТӨЛЖ ЧАДАХ ҮНИЙГ ХЭЛДЭГ…ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ЗЭЭЛЬТЭЙ ХҮМҮҮС ЯАХ ВЭ…ЗАХИАЛАГАТ, ШУНАЛ ХҮСЛИЙН ЧЕНЖ, ЗУУЧ НАРЫН МӨРӨӨДӨЛ ҮНЭ ХӨӨРӨГЛӨХ …ӨӨРСДӨӨ САЙН СУДАЛ…