VS: Ерөнхий сайд огцрох ёстой, УИХ-ын дарга огцрох ёстой

VS: Ерөнхий сайд огцрох ёстой, УИХ-ын дарга огцрох ёстой

VS: Ерөнхий сайд огцрох ёстой, УИХ-ын дарга огцрох ёстой

МАН-ын даргыг сонгох сонгуулиас эхтэй зөрчилдөөн эцэстээ Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг албан тушаалаас нь огцруулах асуудал болж өргөжөөд байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 50 гаруй гишүүн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн бол энэ долоо хоногт УИХ-ын гишүүн З.Мэндсайхан тэргүүтэй 67 гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан огцрох ёстой гэдэг саналыг УИХ-д мөн мэдүүлээд буй.

Хуульд зааснаар Ерөнхий сайдыг огцруулах санал УИХ-д өргөн мэдүүлэгдсэнээс хойш гурав хоногийн дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, 10 хоногт багтаан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэр гаргасан байх учиртай. Иймээс Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудал энэ долоо  хоногт шийдвэрлэгдэх болж байна. Харин УИХ-ын даргыг огцруулах асуудал УИХ-д өргөн мэдүүлэгдэхэд хэлэлцэх хугацааг тодорхой заагаагүй. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дээрх хоёр асуудлыг хамтад нь хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж үзэж буй. Иймд энэ долоо хоногийн VS буландаа Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг огцруулах үндэслэлүүдийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын санаачилсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай үндэслэлд:

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг “томиллоо” гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн,  хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид урьдчилж танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй, төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал юм. Үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын “онцгой бүрэн эрхийнхээ” хүрээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж,  Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “…Монголын Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан “… Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно…” гэснийг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”  гэснийг тус тус зөрчин бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна.

Тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай түүний мэдэгдэл нь Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан /selective justice/, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил үүргийг хариуцуулах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, “хүн” биш “хууль” засагладаг байх нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна.” гэж заасантай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэхгүй байна. Иймээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах санал гаргасан болно.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан нарын УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах үндэслэлд:

Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр хэсгийн хоёр дахь хэсэгт "Ардчилсан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж хуульчилсныг үндэслэн УИХ-ын гишүүд бид төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх, ард түмний итгэлийг бэхжүүлэх зорилгоор нэр холбогдоод буй нүүрсний хулгай, авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй асуудлаар бүрэн эрхээрээ сайн дураараа түдгэлзэн шалгуулах, хуулийн байгууллагыг хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломж нөхцөлөөр хангах ёс зүйн шаардлагын Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан танд хүргүүлсэн.

Гэвч дээрх шаардлагыг хүлээн авалгүй, төрийн үйл ажиллагааг тасалдуулж байгааг эрс буруушааж, ард түмний элчийн хувьд улсын эрх ашгийн соснирхлыг эрхэмлэн төрт ёс, уламжлалыг хүндэтгэж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига албан тушаалын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэх тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ хэмээн төрийн сүлдэндээ тангараг өргөсөн УИХ-ын гишүүн бид УИХ-ын дарга Д.Амарбаясгалан таныг төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж байна. Иймд таныг УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлж, огцруулах саналыг үүгээр гаргаж байна гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.166.213

Одоогийн их хурлын гишүүд ер нь ямар дайсагнал өвөртөлсөн өлбөнгүүд вэ? Монгол орны хөгжлийн асуудал та нарын тоглоом биш шүү. Ямар ч юм хэмжээ хязгаартай энэ тоглоомын ертөнцөд цэг тавих цаг иржээ залуус аа.

Avatar

зочин 2025-10-15 192.82.64.153

хоёуланг нь явуулья даа

Avatar

зочин 2025-10-15 202.21.119.242

Хамгийн эхлээд АБ-г огцруулсан нь зөв байх. Яагаад гээ хулгайчдын хорт хавтарыг эрт илэрүүлж эмчилж чадна. Ач тус нь хорт хавтар туссан хүмүүсийг эмчилсэнээр үр хүүхэд ахан дүүсэд нь тус болно.

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.179.229

Зөвхөн хурлын дарга дэд дарга нар огцрох ёстой

Avatar

Нэргүй 2025-10-15 43.242.242.59

Хоёулангий нь огцруул. Дараа нь УИХ-ыг тарааж бүх ард түмний санал асуулга явуулж Ерөнхийлөгчийн засаглалтай больё. Тэгвэл монголчууд хэрүүл тэмцэлгүй, эвтэй найртай амьдарцгааж улс орон минь хөгжинө. Үүнийг олон мэргэд ухаантай хүмүүс ярьсаар ирсэн. Улс төрийн нам бол хэдэн луйварчид орогносон газар юм. Тэд хууль бусаар төрийн эрх мэдлийг авч баяжиж эцсийн зорилготой. Үүнийг монголчууд ухаарцгаа.

Avatar

Нэргүй 2025-10-15 202.131.226.178

Ерөнхийлөгчийн засаглалтайгаа зайл ац минь.

Avatar

Нэргүй 2025-10-15 203.23.49.145

уих тар тар

Avatar

Гэрэл 2025-10-15 202.5.202.36

Яана даа төр засаг минь. Хүйтэн сэрүүн болж байна. Бүх санхүүгийн асуудлууд гацна. Тансаг эд нарт бол ямар ч хамаагүй. Хоногоос хоногт чадан ядан хүргэх гэж яддаг цалин цагаа чинь буухгүй гацна гэдгийг ард иргэд минь ойлгоосой доо. Нээх л хууль ярисан улс. Төсвийн тухай хуулиа нэг харчаасай.

Avatar

Нэргүй 2025-10-15 66.181.183.62

энэ нэг сайнзориг гээд тай…, мэндсайхан гэнэ үү нэг эрүү …. царайлсан новшууд юу хийж байна аа, хорны хулгайчууд, харах царайны үл бүтэх гарууд байгаа биз сайн хар даа

Avatar

d 2025-10-15 103.57.95.232

Олны үг оргүй биш гэдгээр Амарбаясгалан бол нүүрсний хулгайч нь үнэн байхоо. Болохгүй бол 2ланг нь огцруулчихаачээ. Ер нь бол МАН-ын Ерөнхий сайдуудын үгээр бол авлигатай тэмцээд, яг шударга ёс тогтоох гэж байхад нь авлигачид огцруулчихдаг гээд байгаа юм биш үү? Ха ха ха

Avatar

Нэргүй 2025-10-15 202.70.38.50

Үмхий УЛС ТӨРЧИД ТА НАР ШАНГАА ХҮРТЭХ ЦАГ ИРНЭЭ ГАЙГҮЙ

Avatar

Нэргүй 2025-10-15 202.70.38.50

Үхмий улс төрчид та нар шангаа хүртэх цаг ирнээ гайгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж