Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд иргэд, олон нийт та бүхэнд зарчмын байр суурь, шийдвэрийнхээ талаар танилцуулъя.
УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны удирдлагууд болон багш, эмч нарын эрхийн төлөө идэвхийлэн ажилладаг гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 15-20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрснийг та бүхэндээ дуулгая.
Үүнийг шийдвэрлэхийн тулд улсын төсөвт хэмнэлт хийхээс гадна байгалийн баялгийн менежментийг сайжруулж, нүүрс борлуулалтын далд мөнгийг ил болгон, хулгай, луйвартай тэмцэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авна.
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд өнөөдөр болсон Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд оролцож, энэхүү зарчмын шийдвэрээ танилцуулсан бөгөөд бүлгийн гишүүд дэмжсэн болно.
Засгийн газрын зүгээс энэхүү ажлын хүрээнд төсвийн хууль тогтоомжид заасан хязгаарлалтуудыг өөрчлөх саналаа Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ард иргэд, олон нийтийн хүсэлт, шаардлагад хүндэтгэлтэй хандаж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тэмцэл үргэлжилж байна.
3,593.62






















































иргэн 2025-10-14 103.229.122.204
Хөгшчүүлээ ,,,,,ялгаьарлан гадуурхсан *хулгайч* Засгийн газрыг Тараая,
Зочин 2025-10-14 202.131.230.163
Занданшатар дарга үнэн аргаа барж бна аа. Багш_ эмч нарын цалинг нэмэх боломж байсан юм бол яаггад анхын төсвийн төсөлдөө тусгаагүй юм бэ? Сангийн сайд Жавхлан цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх ямар ч боломжгүй гээ биз дээ. Мөнгө газраас ургаж, тэнгэрээс унахгүй ээ. Мөнгийг монгол хүн хөдөлмөрөөрөө л бий болгоно. Амьдралд нэг л үнэн байхаас хоёр үнэн байж болохгүй ээ
Нэргүй 2025-10-14 59.153.113.105
ЭМ СИ ЭСИЙН УГААДАС ДОЛООСОН ЗАНДАНШАТАР АА НААД 10 ХУВЬТАЙГАА ЧӨТГӨР РҮҮГЭЭ ТОНИЛ… НААДХААРАА АМЬДРААД ҮЗ ДЭЭ… САНГИЙН ЯАМНЫ МАХАН ТОЛГОЙЛСОН ХҮН СҮГНҮҮДЭЭ
444 2025-10-14 43.228.129.131
огцор
Нэргүй 2025-10-14 122.201.23.83
Амин хувийн эрх ашгаас эхтэй популист улсууд ийм хорлолтой зүйл хийдэг! Цалин нэмэхээ боль!
Нэргүй 2025-10-14 158.59.146.30
oooyo, aygui harj uzsen baina shd, 9 ue-ree talarhah uu yaahoo
oooyo, aygui harj uzsen baina shd, 9 ue-ree talarhah uu yaahoo
oooyo, aygui harj uzsen baina shd, 9 ue-ree talarhah uu yaahoo
Нэргүй 2025-10-14 202.55.188.113
чи өөрөө ийм цалингаар амьдраад үз зандашатараа
Нэргүй 2025-10-14 202.126.91.68
Настай хүмүүсийн тэтгэврийн мөнгө доод тал 10 – 12% яагаад нэмэгдээгүй малнууда.
Нэргүй 2025-10-14 202.9.47.17
Ажлын бүтээмж ачаалалд л асуудал байгаа юм. 300 хүүхэдтэй ажиллах 10 хүүхэдтэй ажиллах тэнгэр газар шиг ялгаатай. Бүх багш нар гэвэл монгол орон даяар хамаатай. Ачаалалыг нь хүүхдийн тоогоор тооцож бодно. Зарим суманд 5 хүүхэдтэй EБС төгсөх ангитай байна. за яахав зах хязгаарын сум юм даа гэтэл зарим нь төв аймгийн сэргэлэн сум байдаг юм дах
Лантуу 2025-10-14 202.9.40.173
Нэн даруй огцор
Нэргүй 2025-10-14 203.91.115.51
За Занданшатар бол нүгэлтэй муухай худалч н**ш шүү дээ. Мэдэж байгаа биз. Хэр баргийн хүнийг бол хошуугаараа л хуурна шүү. Баримттай шүү. Баримт 1: Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд Салхитын ордны өгөөжийг ашиглана гэж хэлээд одоо болтол улсад нэмэгдсэн 1 их наяд төгрөг төлөгдөөгүй байна. Баримт 2: Асгатын мөнгөний ордыг ашиглалтанд оруулж эдийн засгийг тэтгэх. Хэлсэн үг нь юүтүбэд байна. Тушаал нь байна. Дүн өвлөөр шүү. "Асгатын мөнгөний ордыг ирэх цагаан сарын өмнө ашиглалтанд оруулсугай"
Нэргүй 2025-10-14 203.91.115.51
Худалч хулгайч шүү. Хэллээ шүү.
Нэргүй 2025-10-14 103.57.94.171
Салхитын мөнгөний ордын асуудлыг Женко бүгдийг нь өөртөө ашигтайгаар шийдсэн шүү !
1. Улсын сангаас бэлэн мөнгө гаргуулж ахмадын зээлийг тэгэлчээд, Салхитын ордын ашигийн ихэнхийг нь Женко өөрөө хусчихсан !
2. Ахмадын зээлийг тэглэсэн тэр хэмжээгээр улсын сан хөмрөг хорогдсон, тэрнийг хэн ч хэзээ ч нөхөхгүй !!!
Нэргүй 2025-10-14 150.228.177.190
Мөнгөний эх үүсвэр ээ тодорхой болгохгүй нүүрсний хулгайн мөнгө олохгүй бол яах юм