НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанаас мөн багш, эмч нарын цалинг боломжит хэмжээнд нэмэх шийдэл гаргах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Засгийн газраас Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төслийг өргөн бариад 45 хоносон. УИХ дээр төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг үргэлжилж байна. УИХ-аас төсвийн хуулийг чамбайруулах ажлын хэсэг гаргаж ажиллах, мөн эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх эх үүсвэрийг гаргахын тулд төсвөөс хэмнэж болох зардлын тооцооллыг гаргах шаардлагатай. Мөн тэтгэврийг инфляцитай уялдуулж 8.6 хувиар нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй гэж үзлээ” гэв.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Засгийн газар тэвчиж болох зардлуудыг танаж, багш нарын цалинг 20 хувь, эмчийн цалинг 10-15 хувь, ахмадуудын тэтгэврийг 8.5 хувиар нэмэгдүүлэх зарчмын шийдвэрт хүрлээ" гэсэн юм.
Ж.Бат-Эрдэнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас чөлөөллөө
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар энэ цаг мөчид танилцуулж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга У.Отгонбаярын өгсөн мэдээллээр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас чөлөөлсөн байна. Түүнийг бүлгийн гишүүдийнхээ дунд эв нэгдэл хангаж ажиллаж чадаагүй гэсэн үндэслэлээр чөлөөлжээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тэргүүтэй 38 гишүүн Ж.Бат-Эрдэнийг бүлгийн даргаас чөлөөлөх шийдвэр гаргасныг ийнхүү дэмжиж шийдвэрлэжээ.
Дараагийн бүлгийн дарга тодортол УИХ-ын гишүүн У.Отгонбаяр бүлгээ удирдах аж.
МАН-ын бүлэг эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар хуралдаж байна
НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааныг дэд дарга нь удирдаж байгаа бөгөөд бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нь оролцоогүй аж. Түүнтэй хамт УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг дэмжигчид бүлгийнхээ хуралд оролцоогүй гэх мэдээлэл байна. Энэ удаагийн бүлгийн хуралд нийт 38 гишүүн оролцож буй аж.
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дэгд зааснаар бүлгийн дэд дарга нь хуралдаан зарлаж, удирдах боломжтой байхаар зохицуулжээ.


УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, А.Ариунзаяа, Э.Болормаа, У.Отгонбаяр нар ажилладаг. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн дэд даргатай, тэднээс нэг нь бүлгийн хуралдааныг удирдах боломжтой. Бүлгийн хурлыг намын дарга, бүлгийн гишүүдийн олонхи шаардсан бол хуралдуулах боломжтой. Бүлгийн гишүүдийн олонхи буюу 38 гишүүн шаардлага тавилаа. Бүлэг сүүлийн хоёр долоо хоног хуралдсангүй. Улс орны өмнө тулгамдсан олон асуудал хуримтлагдлаа. Бүлэг хуралдаж улс төрийн шийдвэрээ гаргах зайлшгүй шаардлага үүссэн. Аравдугаар арын 9-нд бид цөөхүүлээ бүлгийн даргад бүлгийн хурлыг зарлах шаардлага тавьсан. Мөн гишүүд бүлгийнхээ групп дээр бүлгээ хуралдуулж, улс орны өминө тулгамдсан асуудлаа хэлэлцье гэтэл хурал зарлаагүй, хүлээлгээд байгаа. Цаг хугацаа бага байна, баруун аймгууд гантай байсан. Зуд болох эрсдэл өндөр байна. Төсөв хэллэцэх шаардлага байна. Багш, эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж, жагссан. Засгийн газрыг огцруулах шаардлага, УИХ-ын даргыг огцруулах шаардлага өргөн барьсан байгаа тул хэлэлцэх асуудал их байна. Төрийн ажил тасралтгүй явж байх ёстой тул байнгын хорооны хурлыг өнөөдөр 16:00 цагт дуусангуут үргэлжлүүлээд бүлгийг хуралдах боломжтой" гэж мэдээлэл өгсөн.
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ "Бүлгийн хуралдааныг маргааш /2025.10.15/ 12:00 цагт зарласан. Эвлэрэх ажлыг өнөөдрийг хүртэл хийгээд явж байна. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн. Цаашаа ийм байдлаар явбал төрийн ажил зогсох гээд байна. Хоёр тал огцруулах бичгээ татаж аваасай гэдэг санал хүргүүлээд явж байна. Хамгийн том нам нь улс төрийн тогтворгүй байдал руу орсон тул Ерөнхийлөгчтэй мэдээлэл солилцолгүй яах вэ дээ. УИХ-ын дарга, Ерөнхий сайд учраа олоогүй байхад бүлгийн хурал зарлавал хэрүүл л болно. Тийм учраас бүлгийн хуралдааныг хэрүүл болгохгүйн тулд маргааш 12:00 цагт зарлаад байна” гэж мэдэгдсэн юм.
МАН-ын бүлэг эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар хуралдаж байна
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо эмч, багш нарын цалинг нэмэх асуудлаар хуралдаж байна. Сүүлийн хоёр долоо хоног тус бүлэг хуралдаагүйгээс асуудал овоорч, хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлага үүссэн тухай УИХ-ын гишүүн Н.Наранбаатар нар мэдэгдсэн. Тиймээс ч өнөөдөр 16:00 цагийн орчимд бүлгийг хуралдуулах шаардлагыг нэр бүхий 38 гишүүн гаргаж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргад тавьсан болохоо мэдэгдсэн. Тэгвэл тус бүлэг ажил хаялт зарлахаа мэдэгдээд байгаа багш нарын цалингийн асуудлыг хэлэлцэж эхэлсэн нь энэ аж.
Мөн эмч нар цалингаа нэмүүлэх шаардлагыг тавьж, Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийсэн. Иймээс нэн тэргүүнд дээрх салбарынхны цалинг нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн бололтой. УИХ Монгол Улсын 2026 оны төсвийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байгаа үед цалингийн нэмэгдлийг шийдвэрлэхгүй бол дараагийн гурав дахь хэлэлцүүлгээр шийдвэрлэх боломж байхгүй. Иймээс энэ үе хамгийн алдаж болохгүй үе юм.
Энэ удаагийн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна. Тэрбээр өмнө нь эмч, багш нарын төлөөллийг хүлээн авч уулзаж цалин хөлс нэмэгдүүлэх асуудлаар санал солилцож, Сангийн яаманд энэ асуудлыг судалж оруулж ирэх үүрэг өгч байсан билээ.
3,593.62






















































Нэргүй 2025-10-14 43.228.131.160
Эмч, багш нарын цалинг ялгавартай нэмдэг нь яаж байгаа хэрэг вэ. Эмч нар хөнгөн ажилтай юмуу тэ. Адилхан 20 хувь болохгүймуу
Нэргүй 2025-10-14 66.181.178.164
Тэтгэврийн хөгшүүлд үр хүүхдүүд мөнгө өгч байгаа жаахан гайгүй амьдарч байна. Үр хүүхэд тус нэмэр болдоггүй бол эцэг эхчүүд амьд явахын төлөө их зутарч байна. Харин эцэг эхээсээ зулгааж гэр оронд ирээд суусан хүүхэдтэй бол эцэг эхчүүд тамын зовлонд живж байна.
ИРГЭН 2025-10-14 103.229.122.204
,,,,,,Эмч Багш нарын цалинг нэмээд Тэтгэврийн хөгшчүүлээ Гудманд хаясан *хулгайч* Төр,
Чин 2025-10-14 103.229.120.185
ХУУРЧ ДОРОМЖЛОХОО БОЛИО ХУЛГАЙЧУУДАА ТА НАР ХУЛГАЙЛДАГГҮЙ БОЛ ЭНЭ УЛС ИЙМ БАЙХГҮЙ. БАЯН УЛС ТА НАР УЛСАА ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ХУЛГАЙЛДАГ УЧРААС ИЙМ БГАА ШҮҮ
Зочин 2025-10-14 103.229.122.148
30 гаруй жил нийгмийн асуудлаа орхиж цалингийн реформ хийгээгүйн гай Эсэргүүцлээ болихгүй бололтой Гэтэл улсын төсөв илүү өгч чалахгүй мэт Тэгээд өөр ямар арга байна вэ Саналаа хэлцгээе Нэгд хотын төсвөөс бас гаргаж өолно Хоиын болоьсролын газар ажилоамаар байна язүгээр байсан зам хуулж мөнгө их угааж байна Хотын иррэдийн төлөөлөгч гэж юу хийдэг улс вэ Хоерт дунд сургуулиыг тодорхой хэмжээгээр төлбөртэй болгож болно Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд мөнгө зориулах естой Гуравт том кампаниудаас
Нэргүй 2025-10-14 59.153.113.105
ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИН АВИЛГАЧДЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ХАРЖ АВЦГАА
Нэргүй 2025-10-14 59.153.113.105
ЮУН 20, 30 ХУВЬ БЭ АРАЙ ДОРОМЖИЛЖ БАЙНА ШҮҮ… ӨӨРСДӨӨ 10, 20, 30 САЯААР НЬ АВДАГ БАЙЖ ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА… МОНГОЛЫН БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ТЭР ИХ ХӨРӨНГӨ ХААНА БАЙНА ВЭ…. ТӨРД ШУРГАСЛСАН УУЛ УУРХАЙН ХУЛГАЙЧ АВИЛГАЧДЫН БҮЛЭГЛЭЛИЙГ ХАРЖ АВЦГАА
Нэргүй 2025-10-14 66.181.183.62
рэгдэл мэрэгдэл гэсэн муусайн … юугаа хийнэ ээ, 123 болгодог, сонгуулийн тойрог … ёстой нэг улсаа сүйрүүлж байна даа … босох цаг даа монголчууд
Худлаа 2025-10-14 202.9.47.14
шал дэмий, нэмээгүй байхад сургаар нь юмны үнэ 100 хувь нуга нэмчлээ. ингэж гай болсноос зай бол өмхий .
Нэргүй 2025-10-14 66.181.177.60
хэ ийм л Зальт нөхдүүд дээр байсаар ирсэн дээ
Нэргүй 2025-10-14 158.59.146.30
pee bvv uzegd, arai ch dee, 10-20hon huvi,
ted yaaj amidrah yum be
zochin 2025-10-14 66.181.190.75
Тэргүүлэх салбар учраас багшийн цалинг сайн нэмэх хэрэгтэй. цэвэрлэгчээс бага цалинтай багш гэж юу гэсэн үг вэ.
Нэргүй 2025-10-14 103.212.119.94
Энэ бол улс ороныг, хамагийн хорлонтойгоор, эрүүл мэнд, боловсролоор нь уруудуулах гэсэн зорилго гэхээс өөр хэлэх үг алга.
Нэргүй 2025-10-14 103.229.122.181
Зөв, ингэж олон жил гишүүн, сайдаар суучихаад өдийхөн юм ойлгохгүй сонин гар
Зочин 2025-10-14 202.9.40.3
Цалин 2дахин нэмбэл юмны үнэ 3дахин нэмэгдэж баячууд улам баяжиж жирийн ард иргэд улам ядуурч сүйрдэг алтан хууль монголд үйлчилдэг ба монгол улс мөхөж сөнөх хүртэл ийм байх бололтой.
zochin 2025-10-14 66.181.190.75
Цалин 2 дахин өсөхөөр юмны үнэ 3 дахин өсдөг эдийн засаг хаана байна тэнэг мал, жоохон эдийн засгийн мэдлэгтэй бол,
Зочин 2025-10-14 59.153.112.149
Хүнс барааны үнэ нэмэхээс даруй сэргийлэх нь зөв шүү. Ер нь нүүрсний хулгайчдаас дутахгүй наймаачид, худалдааны төвүүд, хүнсний сүпер маркет, жижиг хүнсний дэлгүүрүүдийн худалдаачид ӨӨРСДИЙН ДУРААР БАРАГ 2ЦАГ ДУТАМД БАРААНУУДЫНХАА ҮНИЙГ НЭМЖ ДУРААРАА ААШЛАЖ АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛЫГ. СҮЙРҮҮЛЖ, БАЙГАА шүү. ЦАГ ҮРГЭЛЖ ҮНЭ НЭМДЭГ АРД ИРГЭДИЙГ ХУДАЛДААЧИД НАЙМААЧИД ДООГ ДОХУУ ХИЙГЭЭЛ ИНЭЭЛДЭЭЛ ҮНЭЭ НЭМЭЭД БАЙДАГ ШҮҮ. ТӨРИЙН ЭСРЭГ ҮНЭ НЭМЖ АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ ДОРДУУЛДАГ НАЙМААЧИД ШҮҮ
Нэргүй 2025-10-14 103.212.116.25
Цалин нэмээд маргааш нь бүх зүйлийн үнэ өсөхөөр Монголчууд бүгдээрээ хохирно шүү дээ. Тиймээс нэмэхгүй бусадын цалинг багасга бас дэрээс нь хиймэлээр үнэ өсгөж их хэмжээний ашиг олж байгаа нөхдийг ялтан болгох хэрэгтэй
Нэргүй 2025-10-14 66.181.190.75
Үнэ өснө, тэгэхдээ цахилгааны үнэ өсөхөд нэмэгдсэн шиг өсөхгүй бүх хүн багш, эмч биш шүү
A 2025-10-14 103.229.122.203
засаг огцорч уих тарах хэрэгтэй
Зочин 2025-10-14 66.181.180.64
цалин нэмээд импляц өсгөөд хэрэггүйээ мөнгө цаас бооно харин долларын ханшаа хуульчил өргөн хэрэглээний барааг төрөөс нөхөн төлбөр өгч үнийг багасага цахилгаан.дулааны үнээ нэмж болохгүй ер сайдаа зоригтой хөдөл
АН 2025-10-14 66.181.161.38
Баяр хүргэе МАН-д, маш сайн хагаралдан бутарч хуваагдаасай
Ха ха ха азаартлаа 2025-10-14 202.9.47.14
Худлаа, чи бол МАН-ынх. Хүмүүсийг өдөөн турхирагч.
Нэргүй 2025-10-14 103.229.123.211
80955877
Нэргүй 2025-10-14 103.229.123.211
BIEE UNELELNE BOOW XXI BOOB DOLOON ER XUNI ANUSN NUXN DOLOOJ 70955877SADARTLA VANXANDI
Нэргүй 2025-10-14 103.57.94.216
ур чадварыг нь харгалзаж нэмэхгүйгээр хавтгайруулж нэмж хэрхэвч болохгүй ээ.
Нэргүй 2025-10-14 202.9.40.181
Монглыг хулгайлж хоослж бгаа манж хужаагууд ард түмний баялг мнголын баялг хулгайглсн хулгайгаараа асар их санхүүжлтээр хулгайгаа үрглжүүлж хулгайгаа санжүүлүүлж оршн тогтноод шааж бгаа. Үтр түргн манэ хужаагууд-с нам төрийг салгж чөлөөлж цэврлэгээ хий.
Нэргүй 2025-10-14 103.57.94.216
иш мэдрэл архичин.
Хантүрүү 2025-10-14 103.57.93.210
Жамъянгийн Мөнхбат шийддэг юмуу?