АНУ, Төв Азийн харилцааны элэгсэг дотно шинэ эрин

АНУ, Төв Азийн харилцааны элэгсэг дотно шинэ эрин

АНУ, Төв Азийн харилцааны элэгсэг дотно шинэ эрин

Төв Ази бол өнөөгийн геополитикийн хямралаас харьцангуй хол оршдог бүс нутаг. Гэвч сүүлийн жилүүдэд Төв Азийн орнууд их гүрнүүдийн анхаарлыг ихээр татах болов. Хятад, Орос хоёр Төв Азид нөлөөгөө тэлэхээр хэзээнээсээ эрмэлзсээр ирсэн нь шинэ сэдэв биш. Харин АНУ бол энэ талбарт шинэ тоглогч.

АНУ Афганистанаас цэргээ татсан, дэлхий даяарх ардчилсан шинэчлэлийг дэмжихээ больсон зэргээс харвал Төв Ази Вашингтоны тэргүүлэх чиглэл байхааргүй. Гэсэн ч ерөнхийлөгч Дональд Трамп бүс нутгийн удирдагчдыг камерын өмнө магтаж, “Truth Social” хаягаараа тэдний тухай нийтлэл оруулаад зогсохгүй тэдэнтэй утсаар ярьж, биечлэн уулзаж, айлчлахаа амладаг.

Энэ мэт дипломат үйлдлүүдээс гадна талууд бодитоор хэдэн зуун тэрбум ам.доллараар хэмжигдэх гэрээ хэлцэл хийх болсон.

Трампын анхны бүрэн эрхийн хугацаанаас хойш АНУ, Төв Азийн харилцаа өөрчлөгдөөд буй. Нэгдүгээрт, ерөнхийлөгч асан Жо Байден 2021 онд АНУ-ын цэргийг Афганистанаас гаргаж, бүс нутаг дахь 20 жилийн ажиллагаагаа дуусгасан. Хоёрдугаарт, Орос 2022 онд Украинд дайн эхлүүлснээр Вашингтонд Төв Азитай харилцах шинэ боломж үүссэн юм.

Улмаар АНУ түүхэндээ анх удаа удаа ерөнхийлөгчийн түвшний С5+1 дээд хэмжээний уулзалтаа зохион байгуулсан. Энэ нь Төв Азийн таван улс, нэмэх нь АНУ гэсэн формат юм. Харин Төв Ази холбооны янз бүрийн яамдын төлөөлөгчид болон АНУ-ын хөрөнгө оруулагчдыг хүлээн авч, B5+1 бизнес форумын форматыг эхлүүлжээ. Цаашилбал, талууд газрын ховор металлын чиглэлээр хамтран ажиллахад онцгой ач холбогдол өгч эхлэв.

Трамп Цагаан ордонд эргэн ирснээр тариф, цагаачлал зэрэг асуудалд илүү их анхаарал хандуулж, Төв Азитай хамтын ажиллагаа хэдэн сар зогсонги байдалд орсон. Өөрөөр хэлбэл, Трампын баг Байдены үеийн бүх л ажлыг ул мөргүй устгаж эхэлсэн юм. Үүнийг дагалдаад Төв Азийн орнууд АНУ-ын шинэ засаг захиргаатай сайн харилцаа тогтоох аргаа олох шаардлагатай болжээ.

Энэ аргаа ч төд удалгүй олсон гэж үздэг. Төв Азийн удирдагчид өмнө нь дотоод улс төрийн шинэчлэлээ АНУ-д гайхуулах хандлагатай байв. Тэгвэл одоо шинэчлэлийн тухай ярихын оронд АНУ-ын шинэ ерөнхийлөгчийн хийсэн бүх зүйлтэй санал нийлж, дэмжиж байна гэдгээ илэрхийлэх болжээ. Тухайлбал, Кыргызстаны ерөнхийлөгч Садыр Жапаров “Radio Free Europe/Radio Liberty”, “Voice of America” хэвлэл мэдээллийн корпорациудыг хаах Трампын шийдвэрийг магтан сайшаажээ.

Түүнчлэн Төв Азийн ерөнхийлөгчид өмнө нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг Америкийн агентлагуудтай хамтран ажиллахыг сайшааж, төлөөлөгчидтэй нь уулздаг байсан. Трамп дахин сонгогдсоноор эсрэгээрээ тэдний үйл ажиллагааг шүүмжилж эхэлсэн байна.

Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев л гэхэд өмнөх байр сууринаасаа ухарсан нэг бус тохиолдол гарчээ. Тэрбээр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийг татан буулгах тухай Трампын шийдвэрийг сайшаагаад, “Барууны орнууд олон жилийн турш ЛГБТ-ын эрх гэх мэт ардчиллын үнэт зүйлсээ бусад үндэстэнд шахаж ирсэн, олон улсын төрийн бус байгууллагууд гэх мэт бүлгүүд нь эдгээр санааг бусад орны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болгон ашигласан” гэжээ. Токаев уур амьсгалын өөрчлөлтийн талаарх байр сууриа ч эрс өөрчилсөн. Тэрбээр өмнө нь дэлхийн дулаарлын эсрэг үзэл санаанд бүх улс орныг уриалдаг байсан бол өдгөө Трампын үгийг эш татаж, энэ бүхнийг луйвар гэж үзэж буйгаа хэлжээ.

Гэхдээ АНУ-ын одоогийн засаг захиргаатай ойлголцох юу юунаас илүү үр дүнтэй арга бол мөнгө. Трамп үндэсний баялаг, худалдааны давуу тал руу чиглэсэн эдийн засгийн бодлого баримталдаг гэдгээ нуудаггүй, харин ч бүр сайрхдаг.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр тэр Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиеевтэй уулзсан. Энэ үеэр Шавкат Мирзиеев АНУ-ын 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярихад Трамп хариуд нь “Таван минут хэлэлцэхэд буруудахааргүй сэдэв байна шүү” гэжээ. Тэдний богино хэмжээний уулзалтын үр дүнд Узбекистан АНУ-ын “Боинг” компаниас найман тэрбум ам.доллараар 22 онгоц худалдаж авахаар тохиролцсон.

Энэ хооронд Казахстан улс Америкийн “Wabtec” компаниас 4.2 тэрбум ам.доллараар 300 зүтгүүр худалдаж авах хэлэлцээр хийжээ.

Узбекистан, Казахстан хоёрын аль аль нь өнгөц харахад гайхалтай амжилт байгуулсан мэт боловч ачир дээрээ энэ бол даруухан амжилт. “Wabtec”-ийн Казахстан дахь үйлдвэр 27 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа 675 зүтгүүр үйлдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, жилд дунджаар 25 зүтгүүр үйлдвэрлэсэн гэсэн үг. Шинэ гэрээний дагуу ирэх 10 жилийн хугацаанд 300 зүтгүүр үйлдвэрлэнэ гэхээр жилд таван зүтгүүрээр л үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх болж байна. Энэ нь тийм ч ер бусын зүйл биш.

Узбекистан болон “Боинг” хоёрын хооронд байгуулсан гэрээ ч ялгаагүй. Найман тэрбумын онгоцыг бүгдийг нь яг одоо худалдаж авах албагүй юм.

Дээр дурдсан 105 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт ч бодит байдалд төдийлөн нийцэхгүй аж. Учир нь Узбекистаны дотоодын нийт бүтээгдэхүүн жилд ойролцоогоор 105 тэрбум ам.доллар хүрдэг. Ийм хэмжээний дотоодын нийт бүтээгдэхүүнтэй улс тухайн хөрөнгө оруулалтыг яаж шингээх нь тодорхойгүй.

Энэ мэт учир дутагдалтай талууд байгаа ч гэлээ эцсийн дүндээ тоонд гол анхаарлаа хандуулах уу, олон улсын тавцанд харагдах дипломат харилцаа чухал уу. Төв Азийн орнууд түнш орнуудтай хийсэн уулзалт бүрээрээ олон тэрбум ам.долларын гэрээ байгуулдаг. Тэдний гол зорилго бол олон талт гадаад бодлогоо бэхжүүлэх явдал юм. ЗХУ-аас өрх тусгаарласнаасаа хойш Төв Азийн орнууд бүс нутгийн болон барууны бусад улстай, тэр дундаа АНУ-тай харилцах замаар харилцаа холбоогоо өргөжүүлэхийг хичээсээр ирсэн. Тэгэхээр АНУ-ын оролцоо үгүй бол олон векторын бодлого утгагүй болох юм.

АНУ-ын анхаарал нэмэгдэж байгаа нь Төв Азийн орнуудын байр суурийг Хятад, Оросын өмнө улам бэхжүүлж байна. Орос-Хятадын хамтын ажиллагаа дээд амжилтыг эвдэж байгаа энэ үед олон талт гадаад харилцааны хандлагыг бэхжүүлэх нь онцгой чухал юм.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-15 178.174.229.45

BOLJ BNAA BUZAR HULMASUUDIIG ZAILUULAH HTEI

Avatar

Нэргүй 2025-10-15 109.70.100.68

The effectiveness of Patriot air defense in shooting down ballistic missiles has fallen from 42% to 6%, — Lieutenant General Romanenko.

The reason is new modifications of Russian missiles, which allow them to maneuver in the final stage of flight.

Russian missiles – Catch me, if you can!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж