Ж.Ганбат: Алтны үнэ 4000 долларт хүрч, дээд хэмжээнд ирсэн

Ж.Ганбат: Алтны үнэ 4000 долларт хүрч, дээд хэмжээнд ирсэн

Ж.Ганбат: Алтны үнэ 4000 долларт хүрч, дээд хэмжээнд ирсэн

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.10.14/ хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Сангийн сайд Б. Жавхлан танилцуулга хийв.  Айл өрх, иргэдийн татварын ачааллыг бууруулж бодит орлогыг нь хамгаалах, орлогын тэгш бус байдлыг бууруулах, бизнесийн идэвхжилийг дэмжих, татварын хамрагдалтыг сайжруулах, далд эдийн засгийг бууруулах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийн батлагдсанаар нийт иргэдийн 75 хүртэлх хувь нь нэмэгдсэн өртгийн албан татвараас 50-100 хувь хөнгөлөгдөх юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийн процесс ажиллагааг багасгах, түншлэлийн хүрээг тэлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн зорилго зорилтод нийцсэн төсөл хөтөлбөрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, орон нутгийн түвшинд түншлэлийн төслийг бие даан хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төсөл батлагдсанаар төсөвт үзүүлэх ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой хэмээн танилцуулав.

Өрийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэх зорилгоор 2026 оны төсвийн жилд арилжаалах гадаад болон үнэт цаасны дээд хэмжээ, зориулалтыг тусгасан Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эрэлтэд оруулан орд ашиглалтыг сайжруулах зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус боловсруулсан гэв. Дээрх танилцуулгатай холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Ирэх онд 20 тонн алт олборлоно гэж төлөвлөжээ. Энэ жилийн гүйцэтгэлийг харахад 7.7 тонн алт авсан байна. Нүүрс 90 сая тонныг экспортолно гэж тооцоолж, энэ хэмжээнд хүрэх үү.  2025 онд 2 сая тонн зэсийн баяжмал экспортолно гэсэн. Зэсийн баяжмал, алт, нүүрсийг ямар үнээр тооцож байгаа вэ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:

-Өнөөдрийн байдлаар нийтдээ 64.4 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны түвшинд байгаа. Энэ тоонд үндэслэж ирэх жилийн нүүрсний экспортын хэмжээг 90 сая тонн гэж тооцсон. Нүүрсний үнэ 40 хувиар буурсантай холбогдуулан орлого багассан зүйл бий. Зэсийн зах зээлийн үнийг нь 9700 ам.доллараар тооцсон. Оюутолгой болон Эрдэнэт үйлдвэрээс ирүүлж байгаа биет хэмжээнд үндэслэж төсөвлөсөн. Зэсийн тэнцвэржүүлсэн үнийг 8331.8 ам.доллараар тооцсон байгаа. Зэсийн үнэ харьцангуй тогтвортой байгаа.

Алтны үнийг унцыг нь 2900 ам.доллараар тооцсон. Алтны үнэ одоогийн байдлаар 4000 ам.долларт хүрч түүхэн дээд хэмжээнд ирээд байна. Алтны үнэ өндөр өсөлттэй байгаа учраас олборлолт, борлуулалт нэмэгдэх бололцоотой.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр:

НӨАТ-ын тухай хууль болон Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд оруулах өөрчлөлт бизнес эрхлэгчид болон худалдан авагч иргэдэд шууд нөлөөлнө. Хуулийн төсөлд тусгаснаар 2026 онд сая хүртэл төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын 50 хувийг буцааж олгож, саяас дээш бол 20 хувийг буцаан олгохоор тусгасан байна. 2027 онд 500 хүртэл мянган төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцааж олгохоор төлөвлөсөн байна. Худалдан авалтуудыг бүртгэх судалгаа хийгдсэн үү. Үүнийг хэрхэн бүртгэнэ гэж тооцоолж байгаа вэ. Хууль хэрэгжсэнээр ирэх онуудад иргэдэд очих урамшуулал нэмэгдэх үү, бизнесийн байгууллагуудад ирэх дарамтын талаар судалгаа хийсэн үү.

Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн:

-2024 онд 1.4 сая иргэн НӨАТ-ын буцаан олголтын хөнгөлөлт эдэлсэн байна. Нийт иргэдийн 25 хувь буюу 372 мянган иргэн нийт худалдан авалтын 75 хувь буюу 14.7 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн. 1.1 сая иргэн буюу нийт иргэдийн 75 хувь нь нийт худалдан авалтын 25 хувь буюу 5.2 их наядын худалдан авалт хийжээ. Худалдан авалтын хөнгөлөлтөөс хамаараад бид нэг сая төгрөг хүртэл худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохоор тусгасан. Энэ хөнгөлөлтөд нийт иргэдийн 75 орчим хувь нь ирэх онд хамрагдана.

2027 оноос бол 500 мянган төгрөгийн хүртэл худалдан авалтын НӨАТ-ыг бүрэн буцааж өгөхөд нийт иргэдийн 51 хувь хамрагдах тооцоо гарсан.

Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын тухай хуулийн шинэчлэл хэрэгжсэн тохиолдолд 500 мянга хүртэл төгрөгийн худалдан авалт хийж, И-баримтын систем дээр бүртгэгддэг буюу нийт иргэдийн 51 орчим хувь нь НӨАТ-ын ачаалалгүй болно гэсэн тооцоолол байгаа. Татварын шинэчлэлийн туйлын зорилго бол НӨАТ-ын хамрагдалтыг 90 орчим хувьд хүргэх бөгөөд цахим төлбөрийн баримтыг төлбөр хийгдсэн тохиолдолд автоматаар бүртгэгддэг болгож, аж ахуйн нэгжүүд хоорондын гүйлгээ автоматаар И-баримтын систем рүү шилждэг болгоно. Ингэснээр 100 орчим тэрбум төгрөгөөр орлого нэмэгдүүлэх зорилтыг татварын байгууллагын түвшинд тавьсан байгаа гэв.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Төлөвлөлт дээрээ зөв төлөвлөж чадаж байгаа юу. Инфляцийг ирэх онд 7 хувь гэж тооцсон, түүнтэйгээ уялдуулаад тэтгэврийн нэмэгдэл 6 хувь гэж тооцсон. Гэтэл өнөөдөр инфляци улсын хэмжээнд 9 хувьтай байна. Зөв төсвийн бодлого оруулж ирж байж, эдийн засгаа зөв тэлэх, буруу тооцвол эдийн засгийн уналт оруу орох эрсдэл бий. Инфляциа зөв тооцсон уу. Өрхийнхөө орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, ядуурлын төвшинг хэрхэн бууруулах юм. Энэ асуудлууд дээр ямар бодлого барьж байна вэ.

Сангийн сайд Б.Жавхлан:

-2026 оны төсвийг Засгийн газар байгаа эх үүсвэр боломжит төсвийн орлого, хуулиудаар төсвийг аль хэдийнэ хуваарилчихсан, дээрээс нь жилийн төлөвлөгөөнд урсгал зардал 24 хувь байх ёстой гээд заасан. Мөн төсвийн хязгаараар хоёр талдаа буурах ёстой гэсэн олон хайчин дунд төсвийн бие даасан бодлогын орон зай багассан үед 2026 оны төсвийг төлөвлөөд УИХ-д оруулж ирсэн. Ийм үед төсвийн бодлого төгс болсон гэж хэлэх боломжгүй, Төсвийн хүрээний мэдэгдэл ч мөн адил төсг орж ирсэн гэх боломжгүй. Гадаад нөхцөл байдал ямар байгаа билээ. Тийм учраас төсвийг хамгийн бага эрсдэлтэй төвшинд төлөвлөн оруулж ирсэн.  Бодлогын орон зай улам хумигдаж байна. Эдийн засаг хөгжлийн яамнаас оруулж ирсэн инфляци маань Мөнгөний бодлоготой нийцэж байгаа. Дээрээс нь эдийн засгийн өсөлтөө 5.7 хувь гэж уялдуулж орж ирсэн. Төсвийн энэ олон хязгаарууд дотор цалингийн өсөлт, тэтгэврийн өсөлт маань инфляцийг гүйцэж чадахгүй. Инфляцийг хэт их гүйцэж эсвэл давуулж тавих нь эдийн засгийг эрэлт талаас нь өдөөх эрсдэл байдаг. Тийм учраас хуулиар үүрэг өгсөн. Тэтгэврээ 6 хувь нэмж оруулж ирэх орон зай байна гэсэн үг. Цалинг хөндөх боломж орон зай байсангүй.

Том бодлогын зорилт маань төсвийн өсөлтийн хязгаарыг хумьж чадсан. Төсвийн хүрээний хувьд хоёр талаасаа буурулж орж ирж байгаа том бодлогын эргэлт болж байгаа. Цаашдаа бид хатуу бодлого гаргана, зуун хууль дотор хийчихсэн аль хэдийн баталсан төсвүүд байгаа. Тэрийг бид оролдохгүйгээр явах боломж хязгаарлагдмал болж байна.

Улмаар санал хураахад гишүүдийн олонх нь дээрх төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Үнэн үнэн үнэн 2025-10-14 203.98.76.176

Алтны хувьд ийм боломжтой нөхцөл байдалд төр огт ажиллаж чадахгүй бна.Алт 3 хөтөлбөр гээд л сүржин юм хэьлэл мэдээллээр хэсэг шуугисан.Гэвч начир дээрээ төрөөс ямар ч дэмжлэг бхгүй энэ жил өнгөрч бна.Төрийн байгууллага яоангуяа Байгаль орчны яам,Усны газарын ажилтнууд торгх,зогсоох,лацдахаас өөр ямар ч зөвлөгөө туслалцаа үзүүлсэнгүй.Хувийн ашиг сонирхолоо л урдаа тавьж ажиллаж ына.

Avatar

Нэргүй 2025-10-14 202.21.109.36

их хямрал асуй

Avatar

ы 2025-10-14 202.72.245.121

Энэ бол олон улсад бизнэсийн итгэлцэл буурсан тааруу үзүүлэлт МОНГОЛЫН тэлэвизийн хүүхнүүд ДЭД амжилт гэж байнга ярих юм жаахан мэдлэгтйэ баймаар

Avatar

Улс төрчдийн гар хөл болсон яам 2025-10-14 66.181.187.13

Төлөвлөлт дээрээ зөв төлөвлөж чадаж байгаа юу. Инфляцийг ирэх онд 7 хувь гэж тооцсон, түүнтэйгээ уялдуулаад тэтгэврийн нэмэгдэл 6 хувь гэж тооцсон. Гэтэл өнөөдөр инфляци улсын хэмжээнд 9 хувьтай байна. Зөв төсвийн бодлого оруулж ирж байж, эдийн засгаа зөв тэлэх, буруу тооцвол эдийн засгийн уналт оруу орох эрсдэл бий. Инфляциа зөв тооцсон уу. Өрхийнхөө орлогыг хэрхэн нэмэгдүүлэх вэ, ядуурлын төвшинг хэрхэн бууруулах юм. Энэ асуудлууд дээр ямар бодлого барьж байна вэ.

Avatar

Ха ха ха 2025-10-14 202.9.47.14

Нүүрс доод хэмжээндээ хүря алт ухах ажил гарна, алт нь бас 68 хувийн татвартай хэнд ч хэрргүй ажил болно

Avatar

Нэргүй 2025-10-14 66.181.184.245

altan deer mongol ariljaachid tsom tsom hiij bna daaaaa.good

Avatar

Нэргүй 2025-10-14 203.91.115.51

Төсвийн орлого дээр хамгийн түрүүнд анхаарах ёстой. Манайх биеэ даасан улс юм бол өөрийн гэсэн бодлоготой байх ёстой. Одоо бол бид Хятадын түүхий эд бэлтгэн нийлүүлэгч болсон байна. Ингэж болохгүй ээ. Бид нүүрсний үнэ унахад дагаад экспортоо бууруулах бодлого барих нь зүйтэй. Иймээс нүүрс экспортын хамгийн нормал хэмжээ бол 76 сая тонн юм. Дараа нь бид зардал талд анхаарах ёстой. Эрсдэл тооцсон зардлын нийт хэмжээ 27 их наядаас хэтэрч болохгүй. Төсвийн алдагдал 1.5 их наядаас хэтэрч болохгүй.

Avatar

Нэргүй 2025-10-14 203.91.115.51

Улмаар бид төлөвлөлтөөс давсан экспортын тухайд хөрш оронтой наймаацах маягаар үнээ өсгөх бодлого баримтлах нь зүйтэй. Хамгийн түрүүнд төлөвлөсөн нүүрсээ зах зээлиийн үнээр гаргана. Тэгээд төлөвлөгөө биелэчихвэл экспортоо зогсоох ёстой. Хэрэв зогсоосноос хойш хөрш маань нүүрс авах хүлээлттэй байгаад үнэ өсөх юм бол нэмж экспорт хийдэг байх. Иймэрхүү бодлого баримтлаж байж бид баялагийнхаа өгөөжийг өөрсдийн хүчин нөхцлөөр өсгөнө. Улс оронд ийм бодлого заавал байх ёстой. Одоо бол хэдэн хулгайч л т

Avatar

Нэргүй 2025-10-14 203.91.115.51

өсөв нэртэй туушиндаж өөрсдөө хулгайлж, цавчиж байна. Тэд улс орныг бодохгүй байна. Хэлж байгаа үгийг нь хүртэл хар. Б.Жавхлан хулгайчийн хэлсэн үг: "Одоо удахгүй нүүрс үнс болно. Амжиж гаргах хэрэгтэй. Үнэ хэд байх хамаагүй". Цагаачдын шээс, харь элэгтэн л ингэж хэлнэ. Төрөөр дүүрэн угсаатны цөөнх, цагаачдын үлдэгдэл үүрлэчихсэн байхад бид ямар бодлогоо тэднээс хүлээх вэ!

Avatar

Нэргүй 2025-10-14 74.12.83.109

ЭНЭ XАРБИН-ИЙ ГЭРЭЭНЭЭС БОЛСОН. ТОМ ЛУЙВАР. XЭРҮҮЛ БОЛГОЖ БАЙГААД ДҮЙВҮҮЛЭЭД ӨНГӨРӨX НЬ АРXАНГАЙН НУУЦ ЯРИАНЫ ГОЛ ЗОРИЛГО БАЙСАН ТЭГЭXЭЭС БИШ ТЭР НАМ БОЛОН 2 XҮНИЙ XЭРҮҮЛ БИШ, ЗААВАЛ ЯГ ОДОО ШАЛГА !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2025-10-14 202.126.89.100

Арай ч дээ нээрээ. Алтны үнэ аль хэдийнэ 6,000 ам.доллар давчаад бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж