БНЧУ-ын төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо

БНЧУ-ын төлөөлөгчид “Талх Чихэр” ХК-д зочиллоо

Монгол Улс болон Бүгд найрамдах Чех улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Манай хоёр орны урт хугацааны харилцаа, харилцан итгэлцэл өндөр түвшинд хүрч, ард түмний хэлхээ холбоо бэхжиж, хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, соёл, боловсрол, хүнсний үйлдвэрлэл зэрэг олон салбар өргөжин тэлсээр байна.

Үүний нэг жишээ бол Хүнсний томоохон үйлдвэрлэгч “Талх Чихэр” ХК нь 2004 оноос эхлэн БНЧУ-ын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг нэвтрүүлж, сургалт судалгааны чиглэлээр хамтран ажиллаж иржээ. Тухайн жилдээ өнөөгийн та бидний мэдэх "Атар", "Мишээл" талх зэрэг үндэсний брэнд болсон нарийн боовнуудаа үйлдвэрлэхийн сацуу 2006 онд БНЧУ-ын “Dvorak J4” зүссэн талхны шугамыг ашиглалтад оруулж, Монгол Улсад анхны зүссэн талхыг худалдаанд гаргасан арвин түүхтэй.

Энэхүү түүхт хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр /2025.10.13/ БНЧУ-ын парламентын Сенатын дэд дарга Йитка Сейтлова, Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубский, БНЧУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчид сайд Ян Вытопил тэргүүтэй улс төр болон бизнесийн салбарын томоохон төлөөлөгчдийг хүлээн авч үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Энэ нь “Талх Чихэр” ХК дэлхийн жишигт нийцсэн Европын тоног төхөөрөмж, технологийг нэвтрүүлэн үргэлж хөгжин дэвшсээр өнөөдрийн та бидний дуртай, өдөр тутамд хэрэглэдэг талх, нарийн боовноос гадна бялуу, чихэр, жигнэмэг гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг чанар, стандартын дагуу итгэл даасан орчинд үйлдвэрлэгдэж байгааг дахин баталлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-14 43.242.242.59

Найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж өндөр түвшинд гаргах хэрэгтэй. Монгол улс европын хуучин социалист орнуудтай ойр дотно байх хэрэгтэй. Англи, Франц, Португаль, Испани орнууд бол өөрсдийн колони байсан Африк, Өмнөд америк, далайн орнуудтайгаа ойр дотно тэдэндээ мөгө хаядаг.Унгар, Чех, Польш зэрэг орнуудад тийм харилцаа байхгүй. Бид тэр харилцааг нь орлох ёстой. Чехийн төлөөлөгчдийн айлчлалд амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж