Төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар танилцууллаа

Төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар танилцууллаа

Төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар танилцууллаа

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан Төрийн санхүү, төсвийн хараат бус хяналтын хэрэгжилтийн талаар асуулт тавьсан.  Уг асуултын хариултыг өнөөдөр /2025.10.14/Төсвийн байнгын  хорооны хуралдаанаар хэлэлцлээ.  Монгол Улсын  Ерөнхий аудитор С.Магнайсүрэн  холбогдох  танилцуулга, мэдээллийг хийсэн юм.

Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.

Энэхүү зорилтын хүрээнд Төрийн аудитын байгууллага улсын хэмжээнд санхүүгийн тайлангийн аудитад 6800, гүйцэтгэл, нийцлийн аудитад 7100 (давхардсан тоогоор) гаруй байгууллагыг хамруулан аудит хийж байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор мэдээлэлдээ аудитын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хууль, эрх  зүйн орчны тодорхойгүй байдал,  төрийн аудитын байгууллагын  эдийн засгийн баталгааны талаар  онцолсон юм.

Мөн Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөлд орлого нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар өгсөн дүгнэлт, саналын хэрэгжилт, түүний учир шалтгаан, үр дагаврын талаар өсвийн байнгын хорооны  гишүүдэд мэдээллээ. Эцэст нь улсын нэгдсэн төсөв дэх хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр, арга хэмжээ, худалдан авах ажиллагаа, гадаад зээл, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэгийн төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал дахь нийтлэг алдаа, тэдгээрийг дахин давтахгүй байх үүднээс хэрэгжүүлэх арга хэмжээний талаар  танилцуулж, гишүүдийн асуултад хариулсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-14 66.181.178.77

Ха ха новшнууд дүр үзүүлсэн жүжиглэлт хийчих юмаа. Одоо Магнайсүрэн энэ ажлыг хийж чадлаа юу. Их л том артай суганы үс

Avatar

Нэргүй 2025-10-14 59.153.112.141

Төр нь өөрийгөө хянадаг энэ тэнэг аргаа болиоч ээ. хөндлөнгөөс ашгийн бус, эсвэл олон улсын байгууллагаар хянуулаа оркуудаа.

Avatar

Нэргүй 2025-10-14 202.9.40.181

Ер нь энэ ийм тийм зөвлөл гэж шаасн шаадвр гаргх гарсн тйим юмруу чихсн юм шаахчн аймр айхтр тэгж худлаа шааж манж хужаагууд тооны олноор бүгдийг шааж бүгдийг худлаа шааж хулгайлж завшхд урвуулж шаахдн хүргж өглөг шаацн.

Avatar

Нэргүй 2025-10-14 66.181.164.23

МАН ы нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтын газарын дарга нарын НҮХТ-н аман дахь хар шилэн хауснуудаар АТГ-ынхан зочилж цай ууна байгаа, насаараа төрийн албанд ажилчаад ямар цалингаараа 6 тэрбумын хаус авч Өлзийт хороололд 400 саяын морины жүчээ барих вэ. АТГ шалгаж хариу ирүүлэхийг ард түмэн хүлээж байгаа шүү, биднийг юу ч мэддэггүй малнууд гэж боддым шг байгаан хураахын хурааж багш нарынхаа цалинг тавь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж