Хойд Солонгос улс хилийн шугамынхаа дагуу танк эсэргүүцэгч хаалт барьжээ. Энэ нь Өмнөд Солонгостой харилцаагаа таслах гэсэн Умардын хүчин чармайлтын тод илрэл болж байна.
Өмнөд Солонгосын Ардын хүч намын төлөөлөгч Ю Ён Воны хэлснээр Умардын тал дөрвөн багц хаалт барьсан бөгөөд тус бүр 2.5 км урттай. Хиймэл дагуулын зураг болон Өмнөдийн Штабын дарга нарын нэгдсэн хорооны нийлүүлсэн мэдээлэлд үндэслэн үүнийг тооцоолжээ. Хаалтуудын өндөр нь 4-5 метр бөгөөд урд зүг рүү харсан талдаа хоёр метр өргөн бетон хана, нөгөө талдаа шороон овоолгоор бэхлэгдсэн байна.
Танк эсэргүүцэгч хаалт нь хоёр улсын дайсагнасан харилцааг илтгэх бэлгэдлийн чанартай зүйл юм. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 2023 оны арванхоёрдугаар сард хоёр улсын харилцааг дайсагнасан гэж тодорхойлоод, эвлэрлийг илэрхийлэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Энэ мэдэгдлээс хойш Пёньян хилийн цэрэггүй бүсэд мина байршуулах, өргөст тор татах зэрэг арга хэмжээ авчээ.
3,593.62






















































Нэргүй 2025-10-14 66.181.178.128
НОВШИЙН ТАРГАН ГАХАЙГ НЕПАЛДАХ ХЭРЭГТЭЙ
Нэргүй 2025-10-14 66.181.161.125
Дэлхийн номер нэг хилийн шугам учраас дүрвэгчид нь тойруу замаар явдаг.
Нэргүй 2025-10-14 103.229.122.33
Берлиний хана нурж 2 герман нэгдээд удаж байгаа ч солонгос бол хаа ч байсан юм.
Нэргүй 2025-10-14 67.168.92.100
удахгүй ахиад хуваагдахдаа тулчихаад бна дөө германчууд
Нэргүй 2025-10-14 103.212.117.49
zuv sain baina uuriin tolgoigooroo zuv buruugaa hiigeed hariutslagaa uureed yavdag uls
Нэргүй 2025-10-14 171.25.193.80
Зөв!
Нэргүй 2025-10-14 202.21.107.13
БАЯР ХҮРГЭЕ