Дуучин Кэти Перри ерөнхий сайд асантай үерхэж байгаа юу?

Дуучин Кэти Перри ерөнхий сайд асантай үерхэж байгаа юу?

Дуучин Кэти Перри ерөнхий сайд асантай үерхэж байгаа юу?

Дуучин Кэти Перри болон Канадын ерөнхий сайд асан Жастин Трюдо нар Санта Барбарагийн эргийн ойролцоо дарвуулт завиар зугаалж байгаа зураг цахим орчинд нийтлэгджээ. Ялангуяа нэгнээ тэвэрч, үнсэж байгаа агшин камерын дуранд буусан байна. Перри болон Трюдо нарын төлөөлөгч нар дарвуулт завиар аялж байгаа зургийн талаар ямар ч тайлбар өгөөгүй байгаа юм. "PEOPLE" сэтгүүлийн мэдээлснээр, тэд долдугаар сард нохой хамт салхилуулж уулзаж байсан. Дараа нь Монреалийн “Le Violon” ресторанд хамт оройн зоог барьж байсан. Тухайн үед Перри хуучин сүйт залуу Орландо Блумээс салсан тухайгаа зарлаад удаагүй байсан. Тэдний хувьд таван настай Даиси Дов Блум гэх охинтой.

Харин 53 настай Жастин Трюдо эхнэр Софи Грегуар Трюдогоос 18 жил хамт амьдарсны эцэст 2023 онд салсан бөгөөд тэд гурван хүүхэдтэй.

Трюдо мөн Перригийн "Lifetime" тоглолтыг Монреалийн "Bell Centre"-т үзэж яваа нь олны анхааралд өртсөн. Эл үеэс хойш ойр ойрхон уулздаг болсон талаар нэгэн эх сурвалж "PEOPLE" сэтгүүлд ярьжээ. "Тэд нэг нэгнээ сонирхож байгаа ч энэ харилцаа хаана хүрэхийг мэдэхэд хугацаа хэрэгтэй. Кэти дэлхийгээр аялж байгаа бол Трюдо Канадын ерөнхий сайд байхаа болисныхоо дараа амьдралаа дахин цэгцэлж байна. Гэхдээ тэдний нэгэндээ татагдаж байгаа бөгөөд нийтлэг зүйл олон” гэж эх сурвалж хэлжээ. Мөн “Тэдний хувийн амьдралын үүрэг хариуцлага энэ харилцааг удаашруулж ч магадгүй. Гэхдээ хоорондоо уулзах, эцэг эхийн үүргээ биелүүлэх боломжууд бий. Хоёулаа өмнөх амьдралдаа хамт байсан хүмүүс болохоор эцэг эхийн үүргээ биелүүлдэг. Түүнчлэн, холын зайн харилцаа хэцүү байдаг ч, энэ хоёрын хувьд боломжгүй зүйл биш" гэжээ.

Гэсэн хэдий ч удалгүй өөр нэгэн эх сурвалж "PEOPLE" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, тэд зүгээр л танилцах зорилготой энгийн уулзалт хийсэн гэж хэлжээ. Энэ эх сурвалж наймдугаар сард  мөн хэлэхдээ, “Тэдний хооронд нийтлэг сонирхол, ярих зүйлс олон байгаа. Гэвч Кэтигийн хувьд болзох нь чухал санагдахгүй байгаа. Перри Трюдотой холбоотой байсаар байгаа. Гэхдээ одоогоор дахин уулзахаар төлөвлөсөн зүйл байхгүй ” гэж хэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: PEOPLE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-14 129.110.242.32

ugui gsn

Avatar

Uneeenn 2025-10-14 203.91.115.49

Uneeen haha jargaltai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж