Талибан: Эмэгтэй сэтгүүлчдийг хэвлэлийн хурлаас санамсаргүй хассан

Талибан: Эмэгтэй сэтгүүлчдийг хэвлэлийн хурлаас санамсаргүй хассан

Талибан: Эмэгтэй сэтгүүлчдийг хэвлэлийн хурлаас санамсаргүй хассан

Нэг зураг мянган үгийг өгүүлнэ гэдэг. Энэ үгийн бодит биеллийг Талибаны Гадаад хэргийн сайд болон Энэтхэгийн эмэгтэй сэтгүүлчид Даваа гаригт /2025.10.13/ харуулав.

Талибаны Гадаад хэргийн сайд Амир Хан Муттаки Энэтхэгийн нийслэл Шинэ Дели дэх эхний хэвлэлийн бага хурлаа өнгөрсөн Баасан гаригт хийжээ. Гэвч арга хэмжээг 16 эрэгтэй сэтгүүлч сурвалжилж, эмэгтэйчүүдийг нь үүднээс буцаасан байна. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг хүлээсэн тул Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр дан эмэгтэй сэтгүүлчид тэргүүн эгнээнд суусан байжээ.

Амир Хан Муттаки Ням гаригт мэдээлэл өгөхдөө “Баасан гаригийн хэвлэлийн хурлын үеэр эмэгтэй сэтгүүлчид байгаагүй нь санамсаргүй хэрэг. Санаатай үйлдэл биш. Сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг гаргах явц богино хугацаанд болсон” гэжээ.

Тус хэвлэлийн хурал Афганистаны Элчин сайдын яамны байранд болсон тул Энэтхэгийн Гадаад хэргийн яам үүнтэй ямар ч хамааралгүй гэж мэдэгдсэн байна. Гэвч Энэтхэгийн нутаг дэвсгэрт ийм хүйсээр ялгаварлан гадуурхсан зүйл болохыг зөвшөөрсөн учир иргэд болон эмэгтэйчүүдийн байгууллагууд засгийн газрыг буруутгаж байна. Ийм нөхцөлд чимээгүй байх нь ялгаварлан гадуурхалтыг дэмжсэнээс өөрцгүй гэж эмэгтэйчүүдийн байгууллагуудын төлөөлөл мэдэгджээ.

Хоёр дахь удаагийн хэвлэлийн хуралд эмэгтэйчүүдийг яагаад оролцуулсан нь тодорхогүй. Гэхдээ Энэтхэгийн засгийн газрыг хөндлөнгөөс оролцсон байж магадгүй гэж таамаглаж байна.

Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог ихээр хязгаарладаг Афганистаны нөхцөл байдлыг НҮБ "жендерийн апартейд" гэж нэрлэсэн билээ. Тус улсад эмэгтэйчүүд хийж болох үйл ажиллагаанууд улам л цөөрсөөр байна.

Дашрамд дурдахад, Энэтхэг бол Афганистаны де-факто удирдагчдыг албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй орнуудын нэг. Гэсэн ч Кабулд жижиг төлөөлөгчийн газраа ажиллуулж, хүмүүнлэгийн тусламж илгээдэг. Муттаки энэ удаагийн айлчлалын үеэр 2021 онд хаагдсан Кабул дахь Элчин сайдын яамаа дахин нээх тохиролцоонд хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж