Австралийн ерөнхий сайд, Трампын хүү зэрэг нөлөөтэй хүмүүсийн мэдээлэл ил болжээ

Австралийн ерөнхий сайд, Трампын хүү зэрэг нөлөөтэй хүмүүсийн мэдээлэл ил болжээ

Австралийн ерөнхий сайд, Трампын хүү зэрэг нөлөөтэй хүмүүсийн мэдээлэл ил болжээ

Австралийн ерөнхий сайд, Дональд Трамп Жуниор зэрэг хэд хэдэн нэр хүндтэй хүмүүсийн хувийн утасны дугаар АНУ-ын цахим сүлжээнд цацагджээ. Тэдний хувийн холбоо барих мэдээлэл хиймэл оюун ухаанаар ажилладаг цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Австралийн бие даасан "Ette Media"-д мэдээлснээр, ерөнхий сайд Энтони Албанесийн ажлын алба энэ талаар мэдэж байгаа бөгөөд орон нутгийн эрх баригчид мөрдөн байцаалт явуулж байна.

Австралийн сөрөг хүчний удирдагч Сьюссан Лэй болон түүний хэвлэлийн төлөөлөгчийн хувийн утасны дугаар нийтлэгджээ. Улмаар хэвлэлийн төлөөлөгч нь үүнийг устгаж өгөхийг хүссэн байна. Нэрийг нь зарлаагүй уг цахим хуудсанд салбар бүрийн зуун сая гаруй мэргэжилтний холбоо барих хаяг байсан бөгөөд ажилд зуучлагч, борлуулалтын төлөөлөгчид ашигладаг аж.

Тус цахим хуудас олон хүний хувийн мэдээллийг хэрхэн олж авсан нь тодорхойгүй.

Гэхдээ Австрали улс сүүлийн жилүүдэд хэд хэдэн томоохон цахим халдлагад өртөж байсан. Цахим хуудсаас мэдээлэл авахыг хүсвэл үнэ төлбөргүй боловч төлбөртэй үйлчилгээ мөн бий. Бусад хөгжүүлэгчдийн мэдээлснээр, тус цахим хуудас нь АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд мэдүүлэх гэх мэт олон нийтийн мэдээллийг цуглуулдаг төдийгүй бүх төрлийн цахим сүлжээнээс нууц, хувийн мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтай цуглуулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж