ХААН Банкны картаа уншуулж, НӨАТ-ын баримтаа автоматаар бүртгүүлээрэй

ХААН Банкны картаа уншуулж, НӨАТ-ын баримтаа автоматаар бүртгүүлээрэй

ХААН Банкны картаа уншуулж, НӨАТ-ын баримтаа автоматаар бүртгүүлээрэй

Та заримдаа худалдан авалтынхаа НӨАТ-ын баримтыг уншуулахаа мартчихдаг юм биш биз? Тэгвэл ХААН Банк энэ асуудлыг нэг мөр шийдэх шинэ боломжийг нэвтрүүлснийг мэдээлэхэд таатай байна.

Тодруулбал, цахим банкаар тэргүүлэгч ХААН Банк харилцагчдынхаа өдөр тутмын хэрэглээг хялбарчлах, дижитал шилжилтийг дэмжих зорилгоор бүх төрлийн картыг “Ebarimt” системтэй автоматаар холбох боломжийг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, харилцагч та худалдан авалт хийхдээ ХААН Банкны картаа уншуулснаар НӨАТ-ын баримтаа гараар бүртгэх шаардлагагүй, автоматаар бүртгэгдэх юм. Энэ нь харилцагчдын цаг завыг хэмнээд зогсохгүй цаасгүй, байгальд ээлтэй ногоон ирээдүйг бүтээхэд бодит алхам болж байна.

Хэрхэн картаа “Ebarimt” системтэй холбох вэ? 

Маш амархан. Та Khan Bank аппликэйшн рүүгээ нэвтрэн “Карт” цэс рүү орж, “Ebarimt хялбар бүртгэл” товчийг идэвхжүүлснээр холболт шууд хийгдэнэ. Харин Digi Pay аппликэйшнээр холбохын тулд “Картын тохиргоо” цэснээс “Ebarimt-д холбох” дээр товшиж, холбох картаа сонгоход л хангалттай.

Жич: Зарим худалдаа, үйлчилгээний байгууллагууд “Ebarimt” системд бүртгэгдээгүй байгаа тул энэ  тохиолдолд харилцагч та баримтаа гараар бүртгэхийг зөвлөж байна.

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ц63679 2025-10-14 202.126.88.87

99884638

Avatar

Нэргүй 2025-10-14 202.9.46.206

Та нар теллэрүүддээ анхаарах хэрэгтэй. Банк гэж юу байдгийг мэдэхгүй, хаана сууж байгаагаа ч ойлгоогүй байна. Яг л нүхэн жорлондоо сууж байгаа мэт.

Avatar

Нэргүй 2025-10-14 59.153.114.141

Худлаа шаагаад. 2 картныхаа карт орсон ебаримт хялбар бүртгэл гэсэн юм алга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж