"БНХАУ-аас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулаагүй"

"БНХАУ-аас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулаагүй"

"БНХАУ-аас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулаагүй"

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд "Хятад улсаас Монгол Улсад ногдуулах гаалийн татвараа нэмсэн","Хятадын тал Монгол Улс руу бараа бүтээгдэхүүн экспортлохыг хориглосон” зэрэг мэдээллүүд гарч байна. Үүнтэй холбогдуулан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд "2025 оны долдугаар сарын 7-ны өдөр БНХАУ-ын Татварын Ерөнхий газар "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын урьдчилсан мэдүүлгийг сайжруулах тухай мэдэгдэл” гаргаж, Хятад улсын экспортлогч аж ахуйн нэгжүүд орлогын албан татварын мэдүүлэг гаргах, төлбөр тооцоо хийх үйл ажиллагааг илүү сайжруулан журамласан болно. Тус мэдэгдэл 2025 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хятад улсын холбогдох аж ахуйн нэгжүүд шинэ журамд дасан зохицох шатанд байсан тул Эрээн боомтоор нэвтрэн өнгөрүүлэх экспортын бараа бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлт түр саатах асуудал гарсан. Харилцан хэлэлцсэний үр дүнд, тухайн асуудал бүрэн шийдвэрлэгдэж, боомтын ачаа барааны тээвэрлэлт, нэвтрүүлэлт шат дараатайгаар хэвийн горимд орсон болно. Иймд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам тус мэдэгдлээр БНХАУ-аас Монгол Улсад гаалийн нэмэлт татвар ногдуулаагүй бөгөөд Монгол Улс руу хийх экспортыг хориглоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. БНХАУ-ын тал Монголын талтай хамтран ажиллаж, хоёр улсын худалдааг тогтвортой, саадгүй үргэлжлүүлэхийн төлөө чармайн ажиллахад бэлэн байна“ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-10-14 103.9.90.105

лайвчин, бизнес нэртэй авгай, архичин нөхрүүдийнх нь хийж байгаа ажил. Тээвэрлэлтийн зардлыг биднээс авчих гээд л .., уг нь өөрсдийнхөө барааны үнэнд багтаах ёстой шүү дээ

Avatar

Зочин 2025-10-14 103.229.123.232

энэ өдөөн хатгагчдыг илрүүлээч ээ.

Avatar

Нэргүй 2025-10-14 66.181.186.32

Саяын асуудлын үндсэн суурь нь 1 т нь Өвөрмонголчууд Монголчуудын хамтарсан хууль бус Карго, 2 т нь Заиын Үүдийн гаалийн мафия. Тэрийг сая Хятадууд өөрийнхөө хэмжээнд шийдвэрлэж байгаа нь

Avatar

Нэргүй 2025-10-14 43.242.242.59

Тийм байлгүй дээ. Би хувьдаа итгэхгүй байсан нь зөв байжээ. Цаг алдалгүй мэдэгдэл хийж эргэлзээг тайлсан БНХАУ-ын ЭСЯ-нд баярлалаа

Avatar

Сүхээ 2025-10-14 103.212.162.68

Дух Цэцэг үүнийг сайтар унш. Мэдэрхийрч Худлаа мэдээлэл тараж иргэдэд хүндхэл учруулж юмны үнэ шалтгаангүй нэмэх боломж гаргадаг их мэдэгч тэнэг хүүхэн. МАН-н Оюук-ын өгсөн мөнгө чиний амьдралд тансаг хэрэглээ болдыг байшаа биз. Иргэд биднийг битгий хөлдөө чирээд бай. Бусармаг явдалтай гай нь дуусахгүй хүүхэн юмаа энэ нээрээ.

Avatar

Нэргүй 2025-10-14 66.181.161.49

Дундговь аймгийн нутагт газар хайж ирж суурьшсан цөөн хятад өнгөрсөн зуунд байсан. Дух Цэцэгийн эцэг Бямбын эцэг нь хятад хүн байсан. Монголын нийгмийн нэгэн гайхалтай сонин бөгөөд тэнэг гаж үзэгдэл бол өөрөө хятад цустай хүмүүс зориуд нийгэмдээ уусах гэж амь тэмцдэгийн шинж юм уу бүү мэд, хятадуудыг бүр үзэн ядах талыг баримталдаг. Хэрэг дээрээ өөрсдөө хятад өвөөтэй хүмүүс байдаг. Сонин шүү. Монголд төрсөн хүн монгол мөн, монголд элэгтэй байх нь мэдээж. Хэн ч гадуурхаагүй байхад хачинаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж